Нүүр Өгүүллэг “БҮҮДГЭР” өгүүллэг “1-р хэсэг”

“БҮҮДГЭР” өгүүллэг “1-р хэсэг”

10 секунд уншина
0
0
960

Өдөржин уйлгансан бороо түр амсхийх зуур Должин гэрээсээ гарлаа хичнээн их хүсэж байж орлоо доо гэтэл ганц өдөр ч болоогүй байхад уйдах шинжтэй .Хүн гээч амьтан ер нь их хүссэн зүйлээ удаан хамт

байхаар сонирхол нь буурчихдаг юмуу даа .Должин амьдралдаа ганцхан ханиа гэж өдийг хүрсэн өөр хэн нэгнийг илүү харж билүү долоож явсан нь нэгээхэн ч үгүй .Харин өдөр бүр орж цай уун хавь

ойрын хамаг л юмыг хамж шимж ярьдаг Алимаагийн яриаг сонсоод заримдаа өөрийгөө яаж амьдраад байснаа эрэгцүүлэх шиг болдог билээ.Алимаа бол залуу насандаа хэний ч харц унагахаар сайхан

бүсгүй байсан нь одоо байгааг нь харахад л ойлгомжтой.Хөөрхөн нүдээ эргүүлдүүлэн инээхэд эмэгтэй хүн хүртэл хараад баймаар санагдана.Тэрээр ердөө амьдралдаа харамсахгүй амьдарсан гэж

ярина.Должин түүний ярьсан зүйлийн зарим зүйлд үнэмшихгүй үлдэх нь ч бий .Өөрөө бол хэзээ ч тийм зүйл хийхгүй айсандаа үхэх байсан биз, гэнэт хачин юм бодон зогсож байгаагаа бодон гэртээ

орлоо.Борооноос болоод л хачин бодлууд салахгүй байнга бодогдоод байна уу гэтэл бас үгүй өөрийнхөө даруухан нэгэн хэвийн амьдралаа бодон гайхна.Алимаагийн ярьсан амьдрал адал явдал дүүрэн он жилүүдэд атаархмаар. *** Дөнгөж сургууль төгсөөд цаашид сурах уу ажил хийж амьдралдаа нэмэр болох уу гэж ааваасаа асуухад -Энэ чиний л амьдрал өөрөө шийд гэж хэлж билээ.Бусад хүүхдийн аав ээж бүгдийг зааж тийм сургуульд ор тэг ингэ гээд л зааж байхад харин аав нь хувь заяг нь өөрт нь атгуулчиж билээ.Гэрийхэнтэйгээ ярилцаад жижиг дэлгүүрт ажилд орсон .Удалгүй дэлгүүрийн эзэний хүүтэй суугаад насаараа л элдвийн бараан дунд сууж өнгрүүлсэн .Завтай юм уу гэхээр хаашаа ч хөдлөхгүй тэр дотор л сууна ,завгүй юмуу гэхээр өдөржин бараг л зүгээр суугаад байгаа мэт санагдана.Хүнд ажил биш гэхээр бас бараа таваар нааш цааш болгох тийм ч амар биш.Нөхөр нь бараандаа яваад Должин тэрийгээ борлуулаад илүү ч гараагүй амьдрал нь яаг л сайхан тайван өрнөөд л явна.Хааяа нэг ойр хавийн зээл авсан хүний хойноос нэхэл дагал болох л хэцүү гэхээс бусдаар нэг их зовох зүйлгүй, аз ч юм уу эсвэл илүү зүйлд шунан дурлаагүй ч юм уу эсвэл байгаадаа сэтгэл ханамжтай байсных уу архи тамхи

зардаггүй болохоор ёстой амар байдаг.Бодоод өгөе гэвч тэгэхэд нэг тэгж билээ гэх адармаатай зүйл нэгээхэн ч үгүй.Харин Алимааг дэлгүүрт нь орж ирээд л -Сайн уу найзаа за сууж л байна уу ? гээд яриад гарахад нэг хэсэг хөөр хөгжилтэй болдог билээ.Гэнэт гарч ирээд л хэд хоног байж байгаад л нэг тийш явлаа гээд тэгээд л ирэхдээ естой л ам ангайтал баахан юм ярьж байгаад л гарна. Заримдаа жаахан юм боочихсон чамд аваад ирлээ гэх. -Найзаа надтай хамт явалдаа ингээд л энэ нэг нүхэнд хориотой амьтан шиг суугаад байх юм чамайг харахаар өрөвдөх юм хайран залуу нас гэж нэг удаа хэлэхэд нь -Чи буруу бодож байна би үр хүүхэд хань ижилтэйгээ зовох юмгүй байхад юу хайж гадуур явах юм гэж хэлсэнээс хойш дахиж тэр тухай яриагүй. Үнэндээ харин Алимааг яагаад ингээд яваад л байгаад гайхаж суудагсан.Тэрний тэгж ардаасаа олон залуус гүйлгээд л тэгээд алинтай ч суулгүй гэхдээ нэгээс хоёртой нь ил далд уулзаж учран тэдэнтэй хамт аялаж зугаалан явах нэг л бүтэлгүй санагдана.Заримдаа ирэхдээ найздаа зөвлөө ч аль нь дээр вэ гэж асуух үе зөндөө л байсан тэр үед нь -Царайг нь хараагүй уулзаж яриагүй хүнийг би яаж мэдэх вэ өөрийхөө нөхрийг ч бүрэн таниагүй байна гэж хэлээд л өнгрөөнө.Тэр үедээ би нөхрөө хэр мэдэх билээ гэж өөрөөсөө асууна .Баяраатай суусандаа ердөө харамсаагүй сайхан хоол цай байвал тэгээд л болоо .Хоёр хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэж өгөөд л бараагаа зөөгөөд л

орой сайхан хоол идчээд зурагт харан хэвтэнэ .Тэрнээс өөрийг хийгээ ч үгүй амар амгалан хүн.Одоо тавь хүрч яваа гэхэд сайхан ануухан харагдана.Дотогшоо чимээгүй хэр барагтай уурлахгүй.Юу бодож байгааг нь таахын аргаггүй.Тийм болохоор бүрэн танихгүй гэж боддог билээ.Гэхдээ бусдын нөхрүүд шиг ууж идээд агсам тавиад зодож нүдээд байдаг амьдралын хажууд бол аз жаргалтай амьдрал шүү. *** Алимаа бас л борооноос уйдан суулаа .Должин орж ирэхгүй юм байхдаа дандаа л би очсоор муу зан суулгасан даа .Аягүй бол намайг л хараад сууж байгаа даа гэж бодон гарлаа .Насан туршид нь олон найз нөхөд байдаг ч тэрээр Должиндоо хайртай тэрээр жаргал зовлон аль байдагаа очоод ярихад уул шиг тайван сонсож суудагсан.Амьдралын хамгийн нарийн нандин нууц бүхнийг тэр л мэднэ.Тэгэхдээ тэндээс нэг ч нууц нь гадагш гараагүй.Тийм болохоор итгэж түшсэн хэрэг .Дэгж дэрэвсэн насандаа бусдаас царайлаг төрсөндөө эрдэн эргүүлдэж хоргоосон залуусаар тоглон нэгхэн өдөр уулзаад л таалагдаагүй нэрэн дор орхин өөр нэгэнтэй уулзаж зарим нэг мөнгтэй залуутай сар болоод л өнгө мөнгө хардаг нь би биш сэтгэл чухал гэж додигор ярин явсан үе саяхан санагдана.Гэтэл яаг сэтгэл нийлэн суугаад үр заяасангүй гээд харин өөрөө гологдож билээ.Тэр үед л амьдрал ямар даажинтайг ойлгосон.Залуус сайхан явах үед нь яг л цэцгэнд дуралсан зөгий шиг байснаа бал гарахгүй болохоор үнэрлэх ч үгүй .Харин зүсний сайхнаар тэд хааяа буух нь элбэг.Тэр бүгдийг Должинд л ярьж

уйлж дуулж явсан бусад хүмүүс мэдэх ч үгүй.Зүснийхээ сайханд шилбэлзэж яваа аальгүй хүүхэн л гэж бодно.Гэтэл үнэн худал хоёрын хоорондох зайг үл анзааран дураараа ярилцахыг сонсоод Алимаа ихэд дургүйцдэг билээ.Тэрээр алхсаар дэлгүүр дээр иртэл хаалттай байлаа.Цааш алхан Должингийн хашааны гадаа иртэл өөрөө гараад ирэв -Сайн уу ?За бороонд данги уу -Сайн би гэртээ бүүр хийх юм олдохгүй чам дээр очиж ярьж суухаар очтол байдаггүй тэгээл нааш алхлаа бороо овоо зогслоо -Өглөө онгойсон хүн орж ирэхгүй болохоор ирж аяга цай чанаад орж цай уу гээд эргэв.Тэр хоёрыг ороход хүүхдүүд нь тус тусын өрөөнд байгаа бололтой Баяраа зурагт үзэж хэвтсэнээ өндийж -Сайн уу ?хө гэв -Сайн сайн бороо ороод хүн малын зоо

тэнийгээд сайхан байна -Тэглээ хө нэлээн сайн орлоо зун үзэхгүй намар болох нь гэсэн ашгүй орлоо доо гээд инээв -Сүүлдээ ч зүсрээд орохоор нь уйдах шахлаа ямар сайндаа түр намсхийхээр гараад ирлээ Должин сайхан банш нь хөвсөн цай барин тавагтай боорцог дөхүүлэв. -Чи мөн ажилтай хүн шүү хэзээдээ амжуулаад боорцог хайрав .Би ч дэлгүүртэй бол боорцог хайрах ч үгүй байхаа бэлэнчилж идээд таарах байх -Манай гурав гэрийн боорцог хоолондоо сайн хэр барагтай юм сэтгэлд нь таарахгүй -Тэгэх ч байхдаа чиний гарын хоол цайнд орвол ч хэр баргийн юм идэхгүй байх гээд хөлсөө арчин цайгаа ууж дуусав. -За хоёул дэлгүүр дээр очиж суух уу гээд Должин өндийв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *