Нүүр Сонин хачин Х.Сембэ: 7000₮-н картаар цэнэглээд л SUZUKI JIMNY автомашинтай боллоо

Х.Сембэ: 7000₮-н картаар цэнэглээд л SUZUKI JIMNY автомашинтай боллоо

15 секунд уншина
0
0
109

Мобиком Корпораци ХХК-иас “Бэлэг түгээе” шинэ жилийн урамшууллын супер ялагчдаа Suzuki Jimny цоо шинэ автомашиныг нь өнөөдөр гардуулан өглөө.

Өнгөрсөн оны 12-р сарын 1-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилсэн “Бэлэг түгээе” урамшууллаар хэрэглэгчдэдээ өдөр бүр дата, нэгж, монпэй болон хамтрагч байгууллагуудын ваучер зэрэг гайхалтай бэлгүүдийг түгээж, мөн долоо хоног бүр ухаалаг гар утас, робот тоос сорогч, агаар цэвэршүүлэгч зэрэг одоо үед нэн хэрэгтэй ОНЦГОЙ бэлгийн эздийг тодруулсан. Харин 12-р сарын 28-ны өдрийн сүүлийн тохирлоор худалдаанд гараад удаагүй байгаа iPhone 12 PRO ухаалаг гар утасны 2 ялагч, SUZUKI JIMNY цоо шинэ автомашины нэг ялагчийг тодруулсан билээ.

Урамшууллын хамгийн том, хамгийн супер бэлгийн эзэн Баян-Өлгий аймгаас тодорсон бөгөөд хөл хорионы дэглэмийн зэргийг бууруулсан шийдвэрийн дараа шаардлагатай шинжилгээндээ хамрагдаж, хот хооронд зорчих зохих шаардлагуудаа биелүүлэн Улаанбаатар хотыг зорин ирээд байна. Өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ авто тээврийн салбарт тууштай ажилласан Х.Сембэ гуай ийнхүү зах зээл дээр 64 сая төгрөгөөр худалдаалагдаж буй, салоны үнэр нь ханхалсан, суудлын уутнаасаа ч салаагүй SUZUKI JIMNY цоо шинэ төмөр хүлгийн эзэн болжээ.

“Бэлэг түгээе” урамшууллын супер бэлэг Suzuki Jimnу автомашины ялагч Х.Сембэ: “…Мобикомын шинэ жилийн бэлэгтэй урамшуулал эхлэх гэж байгааг сонссон ч яг хэзээ эхлэхийг нь мартчихсан явж байлаа. Энэ хугацаанд утсаа нэгжтэй дататай 7000₮-ийн картаар хэд хэд цэнэглэсэн юм. Гэтэл нэг орой хүмүүс залгаад баяр хүргээд байхаар нь гайхаад л өнгөрсөн. Удалгүй Мобикомоос холбогдож байна гээд ярихад л нэг итгэсэн шүү. Насаараа авто тээврийн жолооч хийсэн намайг алтан шар зам минь ивээж, ийм сайхан машинтай болголоо гэж бэлгэшээж байна. Мөн Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд маань Мобикомын салбар анх нээгдсэн цагаас л би Мобикомын дугаар авч хэрэглэгч болж байсан, манай гэрийнхэн ч бүгд Мобикомын хэрэглэгч. Үнэнч хэрэглэгч байсны маань ач тус ч гарч байгаа юм болов уу гэж бодож байна. Гэр бүлийн хүн маань эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж байгаад мөн адил тэтгэвэртээ гарсан юм. Бид дөрвөн хүүхэдтэй, тэдний маань үр хүүхэд гээд арав гаруй ач зээтэй өнөр өтгөн болцгоосон. Энэ сайхан хүлэгтээ эхнэрээ, ач зээгээ суулгаад явна гэж бодохоор үнэхээр сайхан байна. Мобикомынхоо хамт олон маш их баярлалаа, та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье.”

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ямарваа нэмэлт нөхцөл тавилгүй, алсын зайнаас байгаа газраасаа гар утасныхаа апликейшнаар ганцхан QR код уншуулаад л урамшуулалд оролцох боломжийг бүрдүүлж өгсөн нь “Бэлэг түгээе” урамшууллын маш том давуу тал юм. Түүнчлэн Мобикомын хэрэглэгчдийн хамгийн их сонгон ашигладаг “Хамтдаа бүтээе” 7000₮-ийн картаар цэнэглэсэн хэрэглэгчдэд супер бэлгийн урамшуулалд оролцох эрхийг олгосон нь урамшууллын цар хүрээг улам тэлж өгчээ.

Мөн супер бэлэг iPhone 12 PRO гар утасны нэг ялагч бэлгээ гардан авсан бол харин үлдсэн нэг ялагч Дорнод аймгийн Цагаан-Уул сумаас тодорсон тул бэлгийг Дорнод аймаг дахь Мобикомын салбараар дамжуулан ялагчдаа хүлээлгэн өгсөн юм.

Монгол орон даяарх Мобикомын 1.5 сая гаруй хэрэглэгчийг бүрэн хамруулж чадсан “Бэлэг түгээе” урамшуулалд идэвхтэй оролцсон бүх хэрэглэгчдээ талархаж буйгаа урамшууллыг зохион байгуулагчдын зүгээс илэрхийллээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *