Нүүр Сонин хачин ФОТО: Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх

ФОТО: Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх

2 секунд уншина
0
0
126

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан тус аймгийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийжээ.

  1. Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийлээ. Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна.
  2. Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас “орзон” ихтэй хөлдсөн байна.
  3. Эгийн нолын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

Мөн зам товчлох, цаг хугацаа хэмнэх үүднээс мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.

Мөс задраад хөлдсөн хэсэг Мөс задраад хөлдсөн хэсэг

Мөс дээр явагдсан хагарал Модон хүй арлын баруун хойд хэсэг Мөс дээр явагдсан хагарал Модон хүй арлын баруун хойд хэсэг

Мөс хагарч ус гүйж хөлдсөн хэсэг Мөс хагарч ус гүйж хөлдсөн хэсэг

Сантаас Модон хүй чиглэлд Сантаас Модон хүй чиглэлд

Модон хүй арал /Жиглэгийн амнаас / Модон хүй арал /Жиглэгийн амнаас /

Зүүн эрэг Алагцар орчимд Зүүн эрэг Алагцар орчимд

Мөс хагарч ус гүйж хөлдсөн хэсэг Мөс хагарч ус гүйж хөлдсөн хэсэг

Нуурын эрэг дагуу шахагдсан байдал Нуурын эрэг дагуу шахагдсан байдал

Мөс хагарч ус гүйж хөлдсөн хэсэг Мөс хагарч ус гүйж хөлдсөн хэсэг

Эгийн голын гүүрний дээд хэсэг Эгийн голын гүүрний дээд хэсэг

Эгийн голын гүүрний доод хэсэг Эгийн голын гүүрний доод хэсэг

Эгийн голын гүүр Эгийн голын гүүр

Эх сурвалж: Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *