Home Сонин хачин Р.Анхням: Унаган гэртээ байсан өнгөөр чинь гамнаж хайрлаж чадах хүний л эхнэр болоорой

Р.Анхням: Унаган гэртээ байсан өнгөөр чинь гамнаж хайрлаж чадах хүний л эхнэр болоорой

2 second read
0
0
1,313

Жүжигчин Р.Анхням

Намайг анх Баярсайхантай суух гэж байхад олон хүн яагаад гэнэт “Биеийн тамирын багш”-тай суучихав аа гээд л гайхаж байж билээ.Их л мөнгө олдог баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаа юм.

Би болохоор мөнгөний хойноос биш миний хойноос гүйдэг хүний эхнэр болох санаатай байсан маань энэ л дээ.

Миний нөхөр зүгээр ч нэг “Биеийн тамирын багш” бишээ.Волейболын тамирчин, ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, Монголросцветмет нэгдлийн дэргэд “Уурхайчин” спорт клубыг анх үүсгэн байгуулалцаж одоо 20-иод жил үйл ажиллагаа явуулж олон тамирчид гаргасан хүн. Тухайн үедээ гайхаад байсан хүмүүс сайн мэдээ ч үгүй байсан байх. Өөрөө ер нь даруухан хүн болохоор хүн л ам хэлнээс нь чангаахгүй бол юм ярихгүй л дээ.Одоо миний нөхрийн волейболын спортоор бэлтгэж гаргасан мэргэжилийн 560 орчим шавь нараас нь ОУХМ 12, Спортын мастер 120, Спортын дэд мастер 160 орчим гарсан байна. Охид бүсгүйчүүд минь ийм залуу тааралдвал шууд л эхнэр нь болоорой.Чамайг тэвэрч, чамайг хайрлаж, унаган гэртээ байсан өнгөөр чинь гамнаж хайрлаж чадах хүний л эхнэр болоорой.

Нөхрийнхөө ажлыг хэр их мөнгө олж байгаагаар нь биш хэдэн хүний амьдралыг сайхан болоход нөлөөлж байгаагаар нь дүгнээрэй.Хүний амьдралд тийм их юм хэрэггүй.Идэх хоол, унтах газар, өмсөх хувцас хэмжээтэй. Нэг нэгнээ дэмжиж, үр удмаа зөв хүмүүжүүлж, утга учиртай амьдрах л илүү чухал юм шиг…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…