Нүүр Сонин хачин ЖҮЖИГЧИН А.ГЭРЭЛЦЭЦЭГ ХУД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ЗАЛУУГ ХАНИАРАА СОНГОЖЭЭ

ЖҮЖИГЧИН А.ГЭРЭЛЦЭЦЭГ ХУД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ЗАЛУУГ ХАНИАРАА СОНГОЖЭЭ

6 секунд уншина
0
0
512

“Маск” продакшны нүүр царай болсон эмэгтэй жүжигчдийн нэг А.Гэрэлцэцэг энэ жил 40 нас хүрч байгаа. Хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгдэн олон жил олны нүдний өмнө ил амьдарч ирсэн Гэрэлцэцэг ханьтай болжээ.

Тэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамтын амьдралаа эхлүүлжээ. Гэрэлцэцэгийн ханиар тодроод буй Г.Батсайхан анхны эхнэрээ харамсалтайгаар алдаж, олон жил ганц бие амьдарсан даруухан нэгэн аж. 1974 онд төрсөн тэрээр 1998-2000 онд ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Удирдлагын академи, ГЭЗДС-ийн Гаалийн эрх зүйн ангийг дүүргэсэн Герман, Англи хэлтэй шаггүй боловсролтой.

Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, “BG” Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Батсайхан 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, ДИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа.

Тэд хоёр жил хамтран амьдарсны эцэст саяхан гэрлэлтээ батлуулжээ.

2

Эх сурвалж: mlife.mn

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *