Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨГ ТАВИЛАН”өгүүллэг “15-р хэсэг”

“ТӨӨРӨГ ТАВИЛАН”өгүүллэг “15-р хэсэг”

0 секунд уншина
0
1
812

Хорвоогийн шар наран өдөртөө мандаж шөнөдөө жаргасаар, хүмүүний амьдрал жаргал зовлон холилдон хөвөрсөөр намрын налгар өдрүүд шувтарч анхны цас будран орж өвөл болсныг

зарлалаа… Бямбаагийн түлэгдэлт овоо эдгэрч ойр зуур халтууранд явахтайгаа болжээ. Гэвч арьс нь таталдан эдгэрсэн тул эвгүй хөдөлбөл өнөөх нь өвдөж зовооно. Жавзандулам угын зальтай хүүхэн тул

богинохон хугацаанд Бямбааг атгандаа оруулж үгээрээ хөдөлгөдөг болсон ба газрыг нь заруулахаар болж аав ээжийг нь нүүлгэж авчирах гэсэн боловч аль хэдийн өвөл болсон тул хаврыг хүлээхээр шийджээ.

Бямбаа овоо нэг эр хүний ажлаа хийхтэй болсон учир Жавзандулам өөр залуустай учрахаа бараг больсон ч хаа нэг боломжыг ашиглан дажгүй залуустай учраад амждаг хэвээр. Бямбаа халтууранд явж

байхдаа аавынхаа ойролцоо явж таарвал л орж эргэсэн дүр эсгэвч тус нэмэр болохоосоо илүү байгаа хоол ундыг нь цусалчихаад мөнгө төгрөг байвал нэхэж аваад л явчихна. Нандин аав ээж хоёрыг нь үе үе эргэж ирэхдээ гэр орныг нь цэвэрлэж, хоол хүнс дөхүүлээд явдгыг сонсоод баярлаж талархахын оронд тэр тэгэх л ёстой гэсэн аятай аашлах нь ой гутмаар. Салаад хэдэн сар болж байхад охиноо харах гэж очсон ч үгүй, хүссэн ч үгүй. Нандин энэ хугацаанд бүр өнгө зүс нэмж, хөөрхөн мах мяраа суужээ. Олсон мөнгө төгрөгөө охин болон өөртөө зориулан өмнө нь хэрэглэж байгаагүй гоёл чимэглэл, цүнх, гутал аван хирэндээ л гангарна. Охин нь удахгүй нэг нас хүрэх гэж байгаа тул юм түшин ганц нэг алхаж, ганганаж шулганах нь үнэхээр өхөөрдөм. Бямбааг охинтойгоо уулзахаар ирэхгүй гэдгийг угаасаа мэдэж байсан тул хүлээсэн ч үгүй, гомдсон ч үгүй. Зав зайгаараа хадам хоёр хөгшнийг эргэж тойрон асарч тойлсоор л байлаа. Тэднийхээр зочилж ирдэг ганц хүн нь Бүжин. Энэ хэдэн сарын хугацаанд тэр хоёр их л дотносож арван жилд байгаагүйгээрээ найзлаж нөхөрлөх болжээ. Нандин өмнө нь хэн нэгэнтэй ийм дотно найзлаж байгаагүйдээ харамсаж байсан ч одоо ийм сайхан найзтай болсондоо баярлаад барахгүй. Хаа нэг Бүжингийн ээжид охиноо харуулаад тэр хоёр гадуур

гарч дуулж, бүжиглэн наргиж цэнгэнэ. Нандин хэзээ ч ингэж эрх дураараа гоёж гангалж, шоудаж наргиж үзээгүй тул юм бүхэн түүнд сонин сайхан байлаа. Бүжингийн төрсөн өдрөөр хоёул гарахаар тохирч охиноо ээжид нь аваачиж өгөөд солонгос ресторанд хооллочихоод нэгэн пабад дарс шимэн суув. Жаахан халамцсан хоёр бүсгүй зовлон, жаргалаа ярьж нулимс дуслуулан, хааяа инээж хөхрөлдөнө. Нандин ам халж нэг мэдсэн Доржоод сайн байснаа ярьчихсан сууж байлаа. Энэ нууцыг тэр хэнд ч хэлж байгаагүй ч Бүжинд итгэж болмоор санагдан нууцаа дэлгэж орхижээ. Доржоог Нандинд хайртай гэдгийг аль эрт мэдсэн Бүжин хэл ам нь загатнан байж ядавч Доржоод амалсан амлалтаа санан хэлж зүрхэлсэнгүй. Бие биедээ хайртай ч илчилж чадахгүй явсаар тавилан төөрсөн хоёрын хайрыг Бүжин л ганцаар мэдэж аваад өмнөөс нь харамсах сэтгэл төрж бүхнийг илчлэн энэ хоёрыг учруулмаар санагдавч нэгэнт амьдрал зохиосон хүмүүсийг яалтай билээ. Дэмий л дусал нулимс бөмбөрүүлж хундагатай дарсаа өргөөд “Анхны хайрын төлөө” хэмээн тулгав. Хоёр бүсгүй нилээн ярьж суугаад Нандин охиндоо яарсан тул харихаар шийдэж тооцоогоо төлөн текэн дээр зогсож байтал Доржоо, Оргил хоёр ороод ирэх нь тэр. Нэг ангийн залуус дуу алдан уулзацгааж мэнд мэдэлцэн гар хөлөө барилцлаа. Доржоо, Нандин хоёр биесээ харалгүй удсан тул хэн хэнийх нь зүрхний цохилт түргэсч ичингүйрэн зогсоно. Залуус Бүжингийн төрсөн өдөр гэдгийг сонсоод хамт жаахан сууцгаая гэхэд Бүжин хирэндээ л дурлалт хоёрыг хамт жаахан байлгахыг хүсэж

Нандинг ятгасан ч өнөөх нь тас зөрсөөр гараад явчихав. Доржоо ахиад л гонсойн хоцорч, Нандин гадаа гараад л гунигт автлаа. Бүжин араас нь бухимдсан байртай гарч ирээд хамт алхангаа: ~Ёоо Нандиа чи ямар дүфф юм бээ? Анхны хайраа хараад жаахан ч болтугай суух боломж олдож байхад чинь гараад гүйчих юм… ~Харин….юу…Дэмий биздээ… ~Юу дэмий гэж? Юу нь дэмий байгаа юм бэ? Чи нээрээ арай даруухан бас зориггүй юмаа! ~Хэхэ зоригтой байлаа гээд яахавдээ. Доржоо эхнэртэй хүн шүү дээ…би ч хүүхэдтэй… ~Заасс. Чи ямар унтаж хэвтэх гээд байгаа биш. Зүгээр хамт суугаад хэдэн үг сольчиход яах вэ дээ! ~Найз нь яг үнэндээ сая Доржоог хараад зүрх бүр амаар гарчих гээд… хамт суувал бүр салгалаад тэнэг тэнэг юм яриад балрах биз ~Хаха хөөрхөн гэдэг нь. Жоохон охин шиг юм ярих юмаа. Чам шиг ингэж дурлахсан… Нээрээ чи Доржоод хайртай байж яагаад Бямбаа гэж балай юмтай суучихсан юм бэ? ~Мэдэхгүй ээ. Нэг л мэдэхэд суухдаа тулчихсан байсан ш дээ. Уг нь Бямбаа анх их халамжтай байсан юмаа. Тэгээд л дасчихсан… ~Тэр чинь жинхэнэ хонины арьс нөмөрсөн чоно байхгүй юу. Би чамайг анх Бямбаатай үерхэж байгааг чинь сонсоод мэл гайхсан ш дээ ~Зарим хүний сэтгэл хурдан хөрж хувирдаг юм шиг байна лээ… харин зарим нэг нь юу ч болсон хувирч хөрөхгүй, өөр хүнтэй байсан ч мартдаггүй бололтой… ~Аая чиний Доржоог хайрласан сэтгэл үү хихи Доржоо ч бас…. гэснээ Бүжин амаа барьж яриагаа өөрчлөн дүйвүүлэв. Гадаа хүйтэн байсан тул хоёр найз такси

барин Бүжингийнх рүү явлаа. Доржоо Нандинг харчихаад тэр оройжин догдолж хямарч сонин царайлав. Оргил ч түүнийг Нандинд хайртайг мэдэх тул олон юм ярьсангүй баахан пиво уун сууцгааж байгаад гэр гэрийн зүг явлаа. Доржоо гэрийнхээ үүдэнд ирээд л сая жаахан сэхээ орж нилээн оройтсондоо эхнэрээсээ эмээн ортол Халиун түүнийг тоож байгаа ч юм алга. Нээрээ өнөө орой эхнэр нь араас ганц залгаагүйг санаад “Яагаад ингэж өөрчлөгдчихөв” гэж гайхсан ч учрыг яахин ойлгох билээ. Халиун ажлаа тараад Ариунболдтой машин дотор нь уулзчихаад ирсэн тул их л жаргалтай хайрын дуу аялан хумсаа будаж сууна. Доржоог орж ирэхэд нь хяламхийн харснаа “Энэ нэг доожоогүй юмны байж байгааг. Би одоо ямар нүдээрээ хараад энэнтэй суучихсан юм болоо. Ариунболд хажууд нь хамаагүй сэргэлэн, романтик, гоё залуу шүү. Даанч эхнэр хүүхэдтэй юм даа” гэж бодлоо. Доржоо хүүгээ үнсчихээд хувцсаа тайлж ваннтай усанд хэвтэн нүдээ аниад хэдэн цагийн өмнө харсан тэр л хөөрхөн царайг сэтгэлдээ ургуулан төсөөлөв. Эхнэр, нөхөр гэсэн нэр зүүж нэг гэрт амьдарч байгаа ч хоёул сэтгэл зүрхэндээ огт өөр нэгнийг хайрлан үгүйлэх тэднийг бяцхан шар хүү л холбон торгоож байлаа… Нандин охиныхоо нэг насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэхээр бэлдэж, Бүжинг урьтал өнөөх нь өөр хэдэн найзуудаа дагуулж очно шүү гэжээ. Нандин хоол

ундаа бэлдэж байтал хаалганы хонх дуугарч Бүжин, Оргил, Доржоо гурав баахан бамбарууш хүүхэлдэй тэвэрсээр ороод ирэв. Нандин Доржоог хараад гайхаж сандран Бүжин лүү хартал найз нь нүдээ ирмэн инээж яриа өдөн дуу шуу болцгоолоо. Доржоо охиныг нь дээш өргөн үнсэж, нуруун дээрээ суулган тоглохыг харсан Нандингийн сэтгэл сайхан ч юм шиг, муухай ч юм шиг хямран байв. Бүгд хоол унд идэцгээн элдвийг ярьж хөхрөлдөн Нандин, Доржоо хоёр ч овоо нүүр хагаран сууж байтал дөнгөж хөлд орж байгаа, арай ч хэлд ороогүй охин нь баацагнан алхсаар Доржоо дээр очингуутаа “Ааваа, ааваа” гэж тод хэлэх нь тэр. Бүгд амаа ангайн хөшиж орхиод юу гэхээ ч мэдэхгүй эвгүй оргицгоотол Доржоо нам гүмийг эвдэн “Хүүе ямар мундаг охин бэ, ингээд анхны үгээ хэлчихлээ ш дээ, одоо Ээжээ ээжээ гээрэй” гэхэд бүгд дуу орцгоон инээлдэж “ээжээ гээрэй” “Бүжээ гээрэй” хэмээн шуугилдав. Оройхон хирд зочдыг үдэж явуулчихаад Нандин охиноо тэврэн баахан уйллаа. Хөөрхөн үр нь ээжийнхээ үсийг могжгор гараараа илэн эвийлэхэд Нандин нулимстай нүдээр охиноо ширтэж инээмсэглээд булцгар хацрыг нь үнсэн тайтгарав. Хаврын урь оров уу үгүй юу Жавзандулам Бямбааг шалж яаруулсаар аав ээж хоёрыг нь хаяандаа авчирч буулган хашааг нь зарах зар тавьжээ. Хоёр хөгшин шинэхэн бэрдээ дургүй байгаа нь илт, мэнд мэдээд л өнгөрөв. Өчнөөн

удчихаад ганц удаа ч очиж танилцаагүй болохоор дургүй байхаас ч аргагүй бизээ. Жавзандуламын хоёр хүү л гэнэн цайлган зангаар өвөө, эмээ гэж гүйлдэх нь хөөрхөн. Хоёр хөгшин ч хүүхдийн мөрөөсөл болсон тул хоёр хүүг өхөөрдөн хайрлаж чихэр жимс өгөн эрхлүүлнэ. Ямартай ч хүүгийнхээ хажууд ханьтай байх болсондоо сэтгэл нь амарчээ. Энд нүүж ирснээ Нандинд утсаар хэлсэн ч, Нандин ирэхгүй л байсан нь Бямбаа, Жавзандулам хоёроос болсон нь тодорхой. Ашгүй нэг өдөр Нандин найзынхаа машинтай давхин ирж хоёр хөгшнийг суулгаад гэртээ аваачиж өдөржин ач охинтой нь тоглуулж элгийг нь дэвтээжээ. Аав ээжийг нь авахаар ирсэн хуучин эхнэр нь ганган хөөрхөн гэж танигдах аргагүй болсныг хараад Бямбаад харамсах сэтгэл төрөн шүүрс алдаж Жавзкагаа голонгуй харлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *