Нүүр Өгүүллэг “ТӨӨРӨГ ТАВИЛАН”өгүүллэг “10-р хэсэг”

“ТӨӨРӨГ ТАВИЛАН”өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
810

Бямбаа өмнөх өрөө дарж дуусвуу гүй юу дахин зээл тавьж машин авснаас хойш таксинд явах болжээ. Нууц амрагынх нь гэр өөрийнх нь

гэрээс нилээн зайтай тул машинтай болсон нь түүнд их л амар байлаа. Таксинд явж байгаа нэртэй өнөөх хүүхнийдээ нялуурч хэвтсээр жирэмсэн эхнэртээ ч олигтой анхаарал халамж тавьсангүй.

Угаасаа энэ хүүхэд нэг л но-той гэж дотроо боддог тул халамжилж хайрлахыг ч хүсдэггүй аж. Нандин эмнэлэг орж эход харуулахаар явахдаа Бямбааг хамт явья гэсэн боловч өнөөх нь ажилтай гээд

түрүүлээд гараад явчихав. Үнэндээ Бямбаад хийгээд байх ажил байсангүй, нууц амраг Жавзандулам руугаа л яарч байсан хэрэг. Нандин жирэмсэн болсноосоо хойш Бямбааг ойртуулахгүй, нууц

амраг нь хоёр хүүхдээ хөдөө эмээ дээр нь аваачиж өгөхөөр явчихсан тул хагсарч байж ядан хэд хоногийг өнгөрөөгөөд өнөө өглөө Жавзкаг хөдөөнөөс ирснийг дуулангуут ийн яарсан билээ. Машиндаа суун

нууц амраг луугаа давхиж явахдаа хөл хүндтэй, жирэмсний хордлоготой эхнэрээ яажшуухан эмнэлэг орох бол гэж санаа нь зовсон ч үгүй ээ… Нандин ганцаараа гуниглангуй алхсаар эмнэлэг хүрч эхонд үзүүлэхээр оочирлосон бүсгүйчүүдийн хойно ээлжээ хүлээн зогсож байтал эхоны өрөөнөөс Доржоо гарч ирэх нь харагдав. Доржоо энд юу хийж байдаг билээ гэж бодон гайхан харж зогстол төрөх дөхсөн томоо гэдэстэй Халиун араас нь гарч ирээд Доржоог сугадсаар наашиллаа. Яагаад ч юм мэнд мэдэхийг хүсээгүй Нандин хүний араар орон хана руу буруу харж зогсоод нөгөө хоёрыг өнгөрмөгц араас нь хоосон нүдээр ширтэхдээ “Бямбаа хамт байсан ч болоосой” гэж дотроо бодов. Нөхрийнхөө мөрийг налан сугадаад аажуухан алхах Халиунд цагаахан атаархсан нь тэр бизээ. Мягмар өвгөн ганц охиноо жирэмсэн болсныг мэдээд бөөн баяр. Нандин нэг удаа ирж жирэмсэн болсноо хэлж гэнэтийн бэлэг бариснаас хойш хоёр сар үзэгдсэнгүй. Жирэмсний хордлого өгөөд тааруухан байна гэж утсаар хэлүүлсэн тул өвгөний санаа зовнин босч чаддаг бол гүйгээд очмоор санагдана.

Ашгүй өнөөдөр охин нь эмнэлэгт үзүүлчихээд буцахдаа зам хазайн аав дээрээ иржээ. Нилээн ядруу цонхигор царайлсан охиноо хараад өвгөн уйлж орхив. Нандин зөөлөн инээмсэглэн аавынхаа нулимсыг арчаад: ~Юунд уйлсан юм бэ аав минь. Охин нь зүгээр ш дээ. Сая эмчид үзүүлсэн, бүх юм хэвийн гэсээн ~Ишш миний муу сөөсгөр охин бүр ядраад нүд нь гархилчихсан байна шүү дээ. Сайн хоол унд идэж амарч байгаа юмуу? ~Тэгэлгүй яахав дээ ааваа санаа зоволтгүй. Жаахан хордлого өгөөд… одоо удахгүй зүгээр болчихно гэсээн. Та минь битгий сэтгэлээ чилээ ~Тэгээд эмнэлэг домнолог явахдаа нөхрөөрөө хүргүүлдэггүй юмуу? Тэр нөхөр чинь хаашаа янзын хүн бэ? Жирэмсэн эхнэрээ эмнэлэг рүү ганцааранг нь явган явуулж л байдаг хнн уг нь машин тэрэг авсан гээ биздээ? ~Бямбаа ойрд завгүй ээ ааваа. Өнөөдөр ажилтай байж таараад… Би ч эмнэлэг явна гэдгээ хэлээгүй юмаа ~Заа Нандин минь наад биеэ л сайн бодоорой. Өөр аав нь юу хүсэх вээ? Хэцүү байвал аавдаа гүйгээд ирээрэй миний охин ~Хэцүү юм юу байх вэ аав минь. Та надад санаа зовох яах вэ? Өөрийнхөө биеийг л бод. Удахгүй зээгээ харах юм чинь хэхэ ~Эвий эвий. Ээж нь охиноо тэнгэрээс хараад мэлмэрч суугаадаа. Уг нь ээж нь зээгээ харсан бол… гэнгүүт ахиад л нүд нь нулимсаар дүүрээд ирлээ. Есөн сарын гурванд Халиун амаржиж хүү төрүүлэв. Улаан нялзрай хүүг харсан Доржоо сэтгэл нь хөдлөн баярын нулимс дуслуулж “Эхнэр хүү хоёроо үргэлж жаргалтай амьдруулна” хэмээн өөртөө амлаж зогслоо. Халиун юун

түрүүнд хүүгийнхээ царайг харж хэнийг дуурайсаныг нь олох гэсэн боловч онц зүйл ажиглагдсангүй… Харин хүү томрох тусам эцэг эхийнхээ аль нь ч биш шал өөр хүнтэй адилхан болж байгааг Халиун л ганцаар анзаарсан билээ. Нандингийн гэдэс томорсоор юу юугүй төрөх дөхжээ. Бямбаа энэ үед үргэлж дэргэд нь байх ёстой атал гэрийн бараа ховорхон харж заримдаа бүр хоногоор алга болдог болов. Нандинд анх удаа харын сэтгэл төрж Бямбаагийн худал үгэнд эргэлзэж эхэлсэн боловч яг яахаа мэдэхгүй, хүүхдээ төрөхөөр гайгүй болчих байлгүй гэсэн бодолдоо найдна. Хадам хоёр хөгшин нь өөрсдөө бие муутай тул бэрдээ хий дэмий л санаа зовохоос цаашгүй. Ухаан муутай хүүгээ үглэж загнавч өнөөх нь эцэг эхийнхээ үгийг тоохоо ч больж харин ч өмнөөс нь хэдэрлэнэ. Цүдийсэн гэдсээ дааж ядах Нандин өдөр бүр хадам аав ээждээ хоол хошыг нь хийж хувцас хунарыг нь угаасаар, давхар Бямбаад санаа зовж нойргүй хоносоор бүр ядаргаанд оржээ. Шөнөжин хар дарсан Нандин хамаг хүйтэн хөлс

нь цутгачихсан сэрлээ. Бямбаа дахиад л ирж хоносонгүй, гар утас руу нь залгатал холбогдох боломжгүй байв. Шөнө хийсэн нүүрс аль хэдийн шатаж дуусаад гэр нь хүйт даасан байх тул Нандин дээл углан галаа түлэхээр өндийтөл гэдэс нь аймшигтай чанга базлан өвдлөө. “Юу билээ энэ чинь, төрөх хугацаа арай болоогүй шүү дээ” гэж бодон хэсэг биеэ чагнан суутал ахиад л айхтар чанга базлав. Сандарсан бүсгүй утсаа шүүрч аван нөхөр лүүгээ дахин залгатал холбогдох боломжгүй… Юутай ч эмнэлэг бараадая, ах руу яридаг юм билүү гэж бодсноо Бямбааг хааччихсан юм гээд бөөн хэрэг мандах байх гэж санаа зовоод болилоо. Зөөлөн босч хувцаслаад төрөхөд хэрэгтэй гэж бэлдсэн бага сага зүйлсээ торонд хийн барьж гарав. Гадаа үүр дөнгөж цайж бүдэгхэн гэрэлтэй, хадмууд нь сэрээгүй бололтой тооно нь харанхуй, яндан нь утаагүй байх тул бүсгүй орж сэрээхийг төвдсөнгүй ойр ойрхон алхсаар хашааны хаалгыг зөөлхөн онгойлголоо. Мягмар шөнө дунд цусаар ханиалган багтрах шахаж Хүрэл аавыгаа эмнэлэгт хүргэсэн боловч нэмэр болсонгүй аав нь үүрээр нүд анив. Хүрэл нулимсаа шудран эмнэлгийн үүдэнд гарч Хонгор луу залган гунигт мэдээг дуулгаад Нандин луу нэг залгах гэснээ төрөх дөхсөн амьтан айж цочирдоод дутуу төрчих вий гэж санаад больжээ. Хонгор ажил руугаа ярьж чөлөө аваад шууд машинаа асаан нутгийн зүг хөдлөв.

Минжээг хамт явья гэж ч хэлсэнгүй, угаас татгалзахыг нь мэдэж байлаа. Өвдөлт нь улам ойртон алхахад бэрх байсан ч Нандин шүд зуун зам хороосоор байв. Ядаж байхад ганц ч машин тэрэг явахгүй эль хуль. Гадаа ес эхэлж хүйтэн гэж жигтэйхэн. Нандин Бямбаад гомдсондоо өөрийн эрхгүй хамар нь шархирч нулимс нь цийлгэнэн алхана. Горьдлого тасарсангүй ахиад л утсаа гаргаж залгатал ашгүй дуудаж байлаа. Нилээн удаан дуудаж байснаа нойрмог эмэгтэй хүний хоолой гарч: ~Байна уу? ~Ба.. Байна… Бямбаатай ярья ~Өө… Юу.. та дугаар андуурсан байна. Тийм хүн байхгүй гэж сандарсан янзтай хэлээд утас тасрав. Нандин гайхаш тасран залгасан дугаараа харвал яалт ч үгүй “Миний хань” гээд дурайж байлаа. Дахиад залгав. Энэ удаад Бямбаа өөрөө утсаа аван: ~Байна уу? Яасан ханиа ~Чи хаана байгаан бэ? Би өвдөөд эмнэлэг явж байна. Чи ямар муухай юм бэ? ~Өө… за хайр нь очлоо. Найзынд уугаад тасарчихсан байнаа, уучлаарай. Хаана яваа юм? ~Төв зам уруудаад алхаж байна. Унаа олдохгүй… ~За за хайр нь гарлаа….дийд дийд Нандин түрүүний утас авсан эмэгтэйг ч бодох сөхөө байсангүй нуруу нь тасрах шахам өвдөж

гэдэс нь базалснаа доошоо шингэн зүйл урсахыг мэдэрлээ… Хот руу долоо хоног ажлаар яваад өчигдөр нутаг руугаа гарсан Доржоо эхнэр, хүү хоёртоо яаран давхисаар үүр цайх үед аймгийн төв орж явтал замын хажууд нэгэн жирэмсэн эмэгтэй шонгоос зууран зогсохыг хараад тоормослон зогсов. Машинаасаа буун гүйж “Та зүгээр үү?” гэсээр очтол цонхийтол цайсан Нандин нулимстай нүдээр өөдөөс нь харах нь тэр. “Хүүе энэ чинь Нандин, хар үүрээр ганцаараа яваа юмуу?” гэснээ нэвт норсон өмдийг нь хараад тэвдэж сандран жирэмсэн бүсгүйг хоёр гар дээрээ сэвхийтэл өргөн машиндаа суулгав. Хар хурдаараа эмнэлэг рүү давхих Доржоо “Хөөрхий муу Нандин зовж яваа юм байна даа, бүр турж эцээд цонхийчихож, Бямбаа муу новш эхнэрээ төрөх гэж байхад хаана байдаг байнаа” гэж бодон зүрх нь эмтэрч явлаа. Доржоо Нандинг эмч нарт хүлээлгэж өгөөд сая жаал тайвшран төрөх тасгийн үүдэн дэх сандал дээр сууж амсхийв. Гаднаас Бямбаа сүр сархийн орж ирснээ Доржоог хармагц зогтусч гайхснаа нүд нь хорсолтой гялалзан: ~Өө за бүр цагаандаа гараа шив.

Нандингийн гэдсэн дэх хүүхэд чинийх гэж би бүр мэдээд байсан юмаа, муу новш ~Юугаа солиороод байгаа юм бэ? Чи чинь эхнэрээ төрөх гэж байхад хаагуур яваад байдаг хүн бэ? Хар хүйтэнд ганцааранг нь эмнэлэг явуулахаасаа ичдэггүй юмуу? ~Чи эцэг нь юм чинь би яахаараа гүйх ёстой юм аан? Новшоо гэнгүүт Доржоог заамдан авч, Доржоо ч эргүүлэн заамдаж хэд хэд цохилцоод авав. Үүдэн дэх чимээнээр гарч ирсэн ааштай сувилагч хоёр залууг зад загнан салгаад “хүүхдийн эцэг хэн бэ” гэж асуухад Доржоо Бямбаа руу зааж, Бямбаа нь Доржоо руу заалаа. “Юу гээд хүнээр тоглоод байгаа юм бэ хоёр далжигнасан юм чинь” гээд сувилагч орчихов. Доржоо үрчийсэн

хувцсаа засангаа: ~Чи чинь одоо яагаад тэнэгтээд байгаа юм бэ? Яахлаараа би хүүхдийн эцэг болчихдог юм? Чи эцэг нь юм байгаа биздээ? ~Хнн чи эцэг нь биш юм бол үхсэнээ хийж энд ирсэн юм тэгээд? ~Би хотоос ирж байгаад зам дээр Нандинг зогсож байхад нь таараад энд авчирсан юм. Эхнэрээ хардахаасаа илүү халамжилмаар юм даа чи! ~Хээцс. Чи тэгж их санаа зовоод байгаа юм бол аваад халамжилчихгүй юу! Доржоо толгой сэгсрээд үг дуугарсангүй гарч одов. Бямбаа араас нь хялалзан харж зогссоноо сандал дээр хэсэг сууж тайвшраад утсаа гарган Хүрэл рүү залгалаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *