
Тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа жүжигчин Д.Оюунтуул өнөөдөр өнгөрсөн сард Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан. Тэрбээр 2001 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Их сургуулиа төгсөөд Гавьяат жүжигчин Б.Батзаяагийн үүсгэн байгуулсан хамтлагт ажиллаж байгаад хошин урлагийн “Шинэ үе” продакшнаар овоглох болсон байна.
Авьяаслаг бүсгүй анх “Овжин охид” уран сайхны киноны Мишээлийн дүрд тоглосноор урлагийн ертөнцөд хөл тавьсан гэдэг. Одоо жүжигчин Д.Оюунтуул “Шинэ үе” продакшны жүжигчин төдийгүй тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглож буй билээ. Түүнийг найз нөхөд, ойр дотныхон нь “Алаг нүдэн” хэмээн дууддаг аж.
Арван жилийн сургуулийн сурагч байхаасаа урлаг, соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан тэрбээр шинэ жилээр сургуулийнхаа алиалагчийн дүрд хүртэл тоглодог байжээ.

Тэрээр хожуу гэр бүлтэй болж, Хөөрхөн охинтой болсон.

Жүжигчин Д.Оюунтуул өөрийгөө сайн ханьтай учирсан гэж нөхрөө цахим хуудсандаа үргэлж магтаж байдаг. Тэрээр ” Хайртай чинийхээ үгийг дутуу сонсож байсанд уучлаарай. Намайг үргэлж алдаа оноотой минь хайрлаж чаддаг чамдаа хайртай” хэмээсэн байна. Залуу хосууд хэдий гэр бүл болоод удаж байгаа ч жүжигчин маань хэл аманд өртөхөөс хамгаалан түүнийгээ нандигнадаг байна.

2

3
