
Нийтийн дууны ертөнцөд гэр бүлийн хос дуучин цөөнгүй бий. Тэдний нэг бол “Аархал” дууны Э.Төрмандах, “Миний ээж хөөрхөн” гэх мэт дууг дуулдаг Э.Гансувд хоёр билээ. Хамтарсан уран бүтээл олонтой залуу дуучид өнгөрсөн онд голомт залгах нуган хөвүүнээ өлгийдөн авсан. Тэд өдгөө гурван хүүхдийн ээж аав болон сайхан амьдарч байгаа.

Харин тэд тус тусын уран бүтээлийн замаа хөөхөөр болсонг фэнүүддээ дуулгалаа. Яруу найрагч Э.Түдэвийн үг, аяаар бүтсэн “Хүн цэцэг” дуу тэдний сүүлийн хамтарсан бүтээл гэнэ.

Тэд өөрийн сошиал хуудсандаа “Энэхүү дуугаар бид хоёрын хамтарсан уран бүтээл түр хугацаанд завсарлаж тус тусын уран бүтээлээ үргэлжлүүлэхээр боллоо” хэмээжээ.

Хамтын амьдралаа эхлүүлээд 12 жил болсон тэд хамтарсан уран бүтээлээ тодорхойгүй хугацаагаар түр завсарлалаа.
