Нүүр Сонин хачин Жүжигчин Э.Алдар бяцхан гүнжээ танилцууллаа

Жүжигчин Э.Алдар бяцхан гүнжээ танилцууллаа

0 секунд уншина
0
0
1,800

“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар “Boomtown” хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн. Гэсэн ч өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй явсан тэрбээр 2020 оны шинэ он гарахтай зэрэгцэн гэр бүлийн амьдралд хөл тавьж буйгаа зарлаж байсан.

Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа тэд ийнхүү нэг гэрт орж харилцаагаа албан ёсоор зарласан юм.

Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай. Харин түүний мөрөөдөл 2021 онд ийн биеллээ олжээ.

Тэрбээр “Манай гэр бүлээс та бүхэндээ Шинэ оны мэнд хүргье” хэмээжээ.

Жүжигчин Э.Алдарын гэр бүлд аз жаргал сайхан бүхнийг хүсье.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *