Нүүр Сонин хачин С. БАЯРЦОГТЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ШИЙДВЭР ГАРЛАА

С. БАЯРЦОГТЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ШИЙДВЭР ГАРЛАА

1 секунд уншина
0
0
1,065

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэхүү хуралд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, шүүхээр шийдвэрлэсэн 48хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлэл хийлээ.

Шүүхээс гарсан шийдвэр дээр:

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдсэн С.Баяраас 3 сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 саятөгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,

С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 саятөгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах,

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах,

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдогч Ш.Мөнгөншагайгаас 190 сая төгрөг болон 1 сая 445 мянган ам.долларыгхураах,

Хуурамч бичиг баримт ашиглан Английн стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан Жаст Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөххөрөнгийг хураан улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мөн “Эрдэнэт”үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх гэсэн шийдвэр тус тус гарлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *