Home Сонин хачин Зөнч Вангагийн Аз хийморь эд баялаг дууддаг шившлэг

Зөнч Вангагийн Аз хийморь эд баялаг дууддаг шившлэг

0 second read
0
0
1,028

Алдарт Вангагийн шившлэгийг та бүхэнд хүргэж байна. Хэрэв эдгээр аргууд нь биелдэг байсан бол ядуу хүн гэж байхгүй байсан биз. Гэхдээ хэлсэн бүх зөгнөл нь биелдэг зөнч Ванга мөнгө хэрхэн дуудах шившлэгийг гаргасан байна.

Аз хийморь дуудан, хангалуун чинээлэг байлгадаг энэ шившлэгийг үүр цайх үед уншаарай. Энэ шившлэгийг сард 1 удаа өглөө эрт, үүрээр уншдаг юм байна.

Стакантай усанд чимх давс уусгана. Дараа нь доор өгүүлсэн шившлэгээр усаа шившинэ, шившлэгийг шивнэж буюу дуулдахаар хэлж шивших хэрэгтэй. Гэхдээ та энийг заавал цээжилж бичсэн цаасаа харахгүйгээр хэлэх ёстой.

“Үүрийн улаан туяа сэрж, улаан наран дэлхийг гэрэлтүүлэн Бурхны гэрлээр гийгүүлж байна. Бурхан өөрөө энэ усыг ариусгаж … (өөрийн нэрээ хэл) надад сайн сайхан, аз хийморь, эд баялаг бэлэглэн, муу бүхнээс хамгаалж аз жаргалаар шагналаа”. Дараа нь стакантай усаа хүн харахгүй газарт далд тавина, таглаж болохгүй. Энэ усыг санамсаргүй хүн уух буюу асгахаас сэргийл. Сарын дараа усаа газар шороондоо өргөж, ёслолыг давтана.

Дараагийн нэгэн шившлэг сар томорч, арвижих үед хийдэг аж. Тус шившлэгийг хийхэд хонины арьс эсвэл ноос хэрэг болдог байна. Бэлдсэн хонины арьс, ноосондоо “Хонь-хоньхон минь арьс үстэйгээ хорвоо дэлхийгээр явж байсан билээ. Дулаахан, баян тансаг арьс тань манай гэрт өөрөө хүрч ирэн надад халуун дулаан, эд баялаг авч ирлээ. Орон гэр минь алт мөнгө, эд баялгаар дүүрэх болтугай!

Орон гэр минь баян цатгалан, элбэг дэлбэг байг. Бүгдэд сайн сайхнаа гайхуулаг, бүхэнд гайхуулаг. Миний үг бат бөх, биелэх болтугай!” гэсэн шившлэгийг бусдад дуулдахаар чанга хэлж шившдэг аж.

Шившлэгийг хийснийхээ дараа шившсэн арьсаа хэнд ч олдохооргүй газарт нуух хэрэгтэй юм. Тус шившлэгтэй арьсыг тухайн байрлалд нь бүтэн жилийн турш байлгах аж. Жилийн дараа өөр шинэ арьс олж ахин шившлэгээ хийх маягаар жил бүр шинэчлэх ажээ.

Энэхүү шившлэгийг хэрэгжүүлээд мөнгөтэй болсон хүн ч цөөнгүй гэнэ шүү. Гэхдээ хэчнээн шившлэг хийгээд нэмэргүй гэдгийг санах хэрэгтэй. Шившлэг, мөнгө дуудах арга бол таны мөнгө олоход чинь багахан хүч л болох төдий. Тиймээс хөдөлмөрлөж үр шимийг нь хүртэх хэрэгтэй гэдгийг үргэлж санаарай.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…