Нүүр Сонин хачин Жүжигчин М.Баярмагнай бусад шиг хандив тусламж үзүүлсэн болгоноо дэлгэж тавиад байсангүй.

Жүжигчин М.Баярмагнай бусад шиг хандив тусламж үзүүлсэн болгоноо дэлгэж тавиад байсангүй.

1 секунд уншина
0
0
91

МУГЖ М.Баярмагнайг урлагийн хүн байж QR код ашиглан, замын хөдөлгөөнд оролцож, шударга бус зүйл хийлээ хэмээн сошиал хэрэглэгчид болон хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Тэрээр бусад шиг хандив тусламж үзүүлсэн болгоноо дэлгэж тавиад байсангүй. Ийм л энгийн хүн

Харин тэрээр багын найзтайгаа хамтран эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх, дагалдах хэрэгсэл импортлох зэрэг үйл ажиллагагаа эрхэлдэг “Мед импорт Монгол” ХХК байгуулж ажилладаг талаараа тайлбар хийв. Тэрээр цахим хуудастаа “За нэгэн тайлбарыг хийе ээ. Миний бие багын найзтайгаа хамтран Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр “Мед импорт Монгол” ХХК байгуулан ажилладаг.

Хатуу хөл хорионы үед манай компани хөдөө аймгууд болон Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хамгаалах хэрэгсэл, бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүргэхийн тулд машинууддаа QR код авсан.

Миний хувьд хөдөө аймгуудад голдуу хүргэлт хийж байна. Хүргэлт хийхийн хажуугаар хэрэгцээтэй газар боломжийнхоо хэрээр хандив, тусламж өгөөд л явж байна. Зарим нь бүр барьж идлээ. Ядаж байхад барьж идэж байгаа нь дандаа эрчүүд.. Мөрөөрөө зүгээр ажлаа хийж яваа намайг битгий ингэжхарлуул л даа.” хэмээн бичжээ.

3

4

5

6

7

8

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *