Home Сонин хачин Манай улсад хүүхэд коронавирусийн халдвараар өвчлөх нь бусад орнуудтай харьцуулахад өндөр байна

Манай улсад хүүхэд коронавирусийн халдвараар өвчлөх нь бусад орнуудтай харьцуулахад өндөр байна

6 second read
0
0
249

Дэлхий нийтэд хүүхэд халдвар авах нь харьцангуй бага байсан ч сүүлийн 17, 18 хоногийн хугацаанд буюу Их Британид мутацид орсон коронавирусийн халдвар гарснаас хойш хүүхдийн өвчлөл нэмэгдэх болсныг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр “АНУ-д сүүлийн нэг сард шинээр өвчилсөн хүмүүсийн 23 хувь нь бага насны хүүхэд байна гэсэн судалгааны дүн гарсан байна.

Манай орны хувьд хүүхдийн өвчлөл бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа. Энэ нь уламжлалт гэр, хооллолтын соёл, хоорондоо зай барьдаггүй, гэр бүлийн хүрээнд халдвар их гарч байгаатай холбоотой гэсэн дүгнэлт байна. Бусад орнуудад гэр бүлийн хүрээнд халдвар тарахдаа дунджаар 2.5 хүн халдвар авч байгаа бол манайд хамгийн багадаа гэр бүлийнхээ 4 гишүүнд, хамгийн ихдээ 10 хүнд халдвар тараасан жишээ байгаа” гэв.

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийт халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь 0-10 насны хүүхэд бөгөөд хүүхдүүд гэр бүлээсээ халдвар авч байна. Өчигдөр гэхэд 10 ам бүлтэй айлын бүх хүн халдвартай нь батлагдлаа. Эхлээд тухайн гэр бүлийн 2 хүн халдвар авч, давтан шинжилгээгээр бусад 8 гишүүнээс нь халдвар илэрсэн” гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/watch/?v=430491254659214

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…