
Төв аймгийн Аргалант сумын нутагт 100 гаруй буган сүрэг байна гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө тв5 телевизээр гарч байсан.

Энэхүү мэдээг Ширчин Баатар гэх нэгэн залуу өөрийнхөө твиттэр хуудсандаа хүчтэй газар хөдлөхийн өмнө ийм зүйл болдог хэмээн 2021 оны 01 дүгээр сарын 06-нд бичиж байжээ. Уг үйл явдал өнөөдөр буюу 01дүгээр сарын 12-нд буюу яг 6 хоногийн дараа болжээ. Түүний бичсэн постыг доор оруулж байна.

“Монголд бугын сүрэг айлын хотонд ойртож малтай нийлжээ. Ямар үед ингэдэг вэ? Том газар хөдлөлтийн өмнө ийм юм болдог ажээ. 1966 онд газар хөдлөхийн өмнө аргал, янгир хонь дагаад хотонд орж ирсэн, зэрлэг амьтад уулнаас буусан гээд өвөө ярьж байв. Ядаж байхад бүү газар хөдлөөсэй!”

Японд далайд газар хөдөлж цүнами болохоос өмнө урд өмнө үзэгдээгүй уулын шувууд буугаад далайн хөвөөгөөр ирсэн байжээ. Энэ тухай япончууд ярьж байсан удаатай.
