Нүүр Сонин хачин С.ДЭМБЭРЭЛ: ӨНӨӨДРИЙН ТОХИОЛДОЛ ДУУТ ДОХИОЛОЛ ДУУГАРАХ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ

С.ДЭМБЭРЭЛ: ӨНӨӨДРИЙН ТОХИОЛДОЛ ДУУТ ДОХИОЛОЛ ДУУГАРАХ ХЭМЖЭЭНД ХҮРЭЭГҮЙ

2 секунд уншина
0
0
86

ШУА-ийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл газар хөдлөлтийн талаар мэдээлэл хийх үеэрээ “Хөвсгөл аймгийн Ханх суманд давтан газар хөдлөлтүүд болсоор байна.

Гол үндсэн газар хөдлөлт нь 6.5 магнитуд. Давтан газар хөдлөлтүүд магнитуудын хувьд бага. Гэхдээ магнитуд нь 5 хүртэл хүрсэн нь 4 удаа, дөрвөн магнитуд хүрсэн 14 удаа газар хөдлөлт болсон байна. Тухайн бүсэд энэ мэт хүчтэй газар хөдлөлт 1991 онд болж байсан. Улаанбаатар хот газар хөдлөлт болсон газраас 610 км-ийн зайд оршдог. Нийслэлд хатуу хөрсөн дээрээ 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж, богино хугацаанд таамаглах нь дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг асуудал. Өнөөдөр дэлхийн ямар ч эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний байгууллага хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж таамаглаад хэлэх түвшинд хүрээгүй. Болсон газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах асуудал бол олон улсын түвшинд хэрэглэдэг арга бий. Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийг байгуулаад ажиллаж байна.

Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийг байгуулаад ажиллаж байна

Дуут дохиоллын системийг бид газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашиглаж, 2020 онд амжиж анхааруулах систем хэр зөв ажиллаж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид ОБЕГ-тай хамтран шалгасан. Систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн тохиолдолд дуут дохиоллын систем дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй. Ногоон, шар, улаан түвшинтэй. Улаан нь барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл анхааруулах систем ажилладаг”гэв.

Улаан нь барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл анхааруулах систем ажилладаг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *