Нүүр Сонин хачин Баарнаас хуримын бөгжтэй түрүүвч ХУЛГАЙЛСАН орон гэргүй хүүд аз тохиож …

Баарнаас хуримын бөгжтэй түрүүвч ХУЛГАЙЛСАН орон гэргүй хүүд аз тохиож …

7 секунд уншина
0
0
181

CBS News –д мэдээлснээр Хойд Каролина мужийн “Jimmy’s at Red Dogs” баарны эзэн Жимми Гиллису нь нийгмийн хариуцлагатай нэгэн гэнэ. Тус баар нь буяны хандивын үйл ажиллагаа байнга зохион байгуулдаг. Оны өмнө бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд зориулан дугуй бэлэглэх арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.

Сарын өмнө Жимми лүү нэгэн үйлчлүүлэгч эмэгтэй утасдаж бааранд нь хуримын бөгжөө хийсэн түрүүвчээ алга болсон гэж хэлжээ. -Тэр эмэгтэй хуримын бөгжөө алдсандаа маш их харамсаж гашуудаж байсан тул би заавал олж өгөхөөр шийдсэн- Баарны эзэн гурван яг сууж гадна дотны камерийн бичлэгээ маш няхуур намбай үзжээ. Эцэст нь үр дүн гарсан байна. Эмэгтэй түрүүвчэ баарны гаднах сандалд орхисныг өсвөр насны нэгэн хүү авч байгаа нь камерт бичигджээ.

Бичлэгт түрүүвч авсан залуугийн нүүр царай харагдсангүй гэнэ. Удалгүй бичлэгт гарсан хүү болох 17 настай Риверс Пратерс өөрөө бааранд ирж хийсэн хэргээ хүлээж түрүүвчийг далай руу шидэж орхисон гэдгээ хэлжээ. Байдал мухардалд орсон ч баарны эзэн бууж өгсөнгүй агаад усан шумбагчид хөлсөлж далай руу шидэгдсэн түрүүвчийг хайлгажээ. Шумбагчид түрүүвчийг нь олсон байна.

Үйлчлүүлэгч эмэгтэйд бөгжтэй түрүүвчийг нь өгсөний дараа хулгай хийсэн хүүтэй “учраа” олжээ. Гэхдээ түүнийг цагдаад барьж өгөөгүй байна. Хүү орон гэргүй тэнэмэл нэгэн байжээ.

-Тэрээр хотын ойролцоох ойд орогнодог. Бас хоёр өдөр юу ч идээгүй байсан. Гадна байдал нь л тусламж хэрэгтэй гэдгийг шууд харуулсан- Баарны эзэн огтхон ч эргэлзээгүйгээр орон гэргүй хүүг гэртээ аваачжээ. Одоо тэрээр баарны эзний эхнэр, хоёр хүүхдийх нь хамт эвтэй амьдарч байна. Мөн хүүд насанд нь таарсан ажил олж өгсөн гэнэ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *