Home Өгүүллэг “ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “16-р хэсэг”

“ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “16-р хэсэг”

0 second read
0
0
1,619

Төгсөө гэртээ оронгуутаа охины гадуур хувцсыг тайлж өлгөөд дадал болсноороо хүзүүн дээр нь үнсэх гээд тонгойтол Урангоогийн утас дуугарч төлөвлөгөө нь тасалдав. “Цагаа олж дуугардаг утас вэ” гэж уур

нь хүрэн хүрэмнийх нь хармаанаас утсыг нь авч өгөхдөө хэн залгасныг хяламхийн харвал “Хайрт Эгч” гэсэн дугаар байлаа. Урангоо нойлын өрөөнд ороод утсаа автал Солонго эгч нь санаа зовонгуй

“миний дүү хаана юу хийж явна вэ? Орой болчихлоо, ирэх болоогүй юу?” гэж асуухад нь үнэнээ хэлэх гэснээ больж “дүү нь нэг найзындаа хичээл хийж байнаа аниа, удахгүй очно санаа зоволтгүй” гээд худал

хэлж орхилоо. “Аан заза миний хайртай дүү болгоомжтой яваад ирээрэй, болохгүй бол ахыг нь урдаас чинь явуулъя” гэхэд нь Урангоо сандран “яахын яахын манай найз хүргээд өгчихнө гэсэн” гээд хариу

сонсолгүй утсаа салгав. Солонгод худал хэлсэндээ дотроо гэмшиж, “Би юу хийгээд энд ирчихвээ? Солонго эгчийн хэлсэн шиг нэг шөнийн зугаа болох гэж үү” хэмээн бодсон ч Төгсөөтэй жаахан ч гэсэн хамт

байх хүсэлдээ дийлдэн том өрөө рүү орж буйдан дээр суухад Төгсөө гал тогооноос хоёр хундага, шил дарс барисаар орж ирээд хажууд нь суун дарсаа хундагалж нэгийг нь Урангоод өгөөд “Чиний гоо үзэсгэлэнгийн төлөө” гэж хэлж заншсан үгээ хэлэн хундага тулгав. Түрүүний уусан дарс нь толгойд гарч манарган байсан тул Урангоо дахиж уухыг хүссэнгүй дарсанд уруул хүргээд ширээн дээр тавилаа. Төгсөө ч мөн дарснаас багахан шимээд хундагаа тавичихаад Урангоо руу улам ойртон суунгуутаа хярсан бүжин шиг биеэ барин бүлтийтэл ширтэх охины нүд рүү цоо ширтэнгээ “Чи үнэхээр хөөрхөн юмаа, би чиний сайхны өмнө хүслээ хорьж дийлэхгүй нь” гэж амьсгаадан өгүүлээд гараа удаанаар явуулан охины шанаа хацрыг зөөлөн илбэсээр эрүүг нь өргөөд үнсэхээр ойртов. Энэхэн зуур Урангоо дотроо түмэн зүйл бодож, сандарч, догдолж, басхүү айж байсан ч хуруугаа ч хөдөлгөж чадалгүй суусаар Төгсөөгийн зөөлөн уруул өөрийнх нь урууланд хүрмэгц өөрийн эрхгүй нүдээ анин жингүйдэх мэт боллоо. Төгсөө охиныг шуналтай гэгч нь озон үнсэнгээ хөхийг нь тэмтрэн базалж “овоо том хөхтэй юм гээч” гэж олзуурхан бодож амжив. Энэ бүхэн буруу гэдгийг Урангоо мэдэж байвч дэндүү сайхан таашаалыг мэдэрсэндээ өөрийгөө хорьж чадахгүй залуугийн хүзүүгээр тэврэн үнсэлцсээр байлаа. Төгсөө ганцхан гараараа сурамгай гэгч нь охины цамцны товчыг тайлаад булбарай цагаахан цээж гэдсийг илэнгээ гараа нуруу руу нь явуулж лээвчигний түгжээг нь мултлахад хэлбэр

сайтай сэргэр том хөх нь ил гарч ирэв. Төгсөө үнсэлцэхээ болин Урангоог хойш налуулангаа хүзүү цээжийг нь үнсэж үлгэн доошилсоор бумбагар хоёр хөхийг нь хоёр гараараа шуналтай базлан аваад ягаахан товчийг нь хэлээрээ оролдоход байж ядан тэчьяадсан Урангоо гиншин дуугарч Төгсөөгийн үс толгойг илж базлана. Төгсөөгийн хүсэл ч дээд цэгтээ хүрч өндийн босч цамцаа тайлж шидчихээд өмдөө турсиктэйгээ хамт шувтлан хаяхад гандайтал зангирч боссон том гэгч эрхтэнийг нь Урангоо хараад гэнэт айдас нь хүрч энгэр заамаа гараараа хаангаа өндийн босох гэтэл эрхтнийг нь хөхөх гэж байна гэж андуурсан Төгсөө нүүрэнд нь нөгөөхөө тулгаж орхив. Эр хүний эрхтнийг анх удаа харсандаа айж ичсэн Урангоо нөгөөх том хар юм нүүр аманд нь тулаад ирэхэд цочсондоо бондгосхийн ухраад “Ээжээ” гэж хашхирлаа. Урангоог гэнэт чангаар хашхирахад Төгсөө давхар цочиж хойш ухраад “Яасан бэ, зүгээр үү” гэж гайхсан янзтай асуухад Урангоо “Би үзээгүй, би чадахгүйнээ, намайг явуулчих тэгэх үү?” гэснээ уйлж орхив. Өмнө нь ийм байдалд орж байгаагүй Төгсөө яахаа, юу гэхээ мэдэхгүй ангайн хэсэг зогссоноо нүүрээ даран мөр нь чичигнэх охиныг хараад сэхээ орж хувцсаа өмсөөд Урангоогийн хажууд очиж суун толгойг нь илээд “За за тайвшир даа, чи хүсэхгүй бол би хүчлэхгүй, би чамайг гэрт чинь хүргээд өгье” гэхэд Урангоо нулимстай нүдээр Төгсөө рүү хараад “Багшаа би танд хайртай, гэхдээ энийг хийхэд үнэхээр бэлэн биш байна, намайг уучлаарай, та надад гомдчихсон уу?” гэж цайлганаар асуув. Төгсөө инээгээд “Юу гэж гомдох вэ дээ, харин чамайг айлгасан

бол уучлаарай” гээд босч гал тогоо руу ус уухаар явахдаа “Хувцсаа өмсчих өө, би хүргээд өгье” гэж хэллээ. Төгсөө гал тогоонд орж хүйтэн ус залгилаад, өмнө нь ингэж их хүсчихээд хүслээ биелүүлж чадалгүй өнгөрч байгаагүй эрхтэн нь бүрэн ч буугаагүй товойн байхыг харснаа гонсойхоос илүү хөгжилтэй санагдаж инээд нь хүрэхэд Урангоог сонсчихвий гэсэндээ чимээгүйхэн ганцаараа инээлээ. Урангоогийн гадаа очтолоо тэр хоёр юу ч ярьсангүй, “Одоо багш дахиж надтай уулзахгүй байхдаа” гэж Урангоо дотроо харамсан бодож явахад, “Хүслэнгийн найз гэсэндээ аргагүй л бусад охидоос өөр байна шүү, бүр сонирхол татчихлаа” гэж Төгсөө бодонгоо түрүүний болсон явдал санаанаас нь гарахгүй өөрийн эрхгүй инээд нь хүрэхэд арайхийн инээчихэлгүй биеэ барин мушилзаж явав. “За баяртай, сайхан амраарай” гээд хөөрхөн гэгч нь инээмсэглэх Төгсөөг харсан Урангоогийн зүрх дахиад л түг түг хийн, түрүүний явдлыг бодохоор л ичсэндээ хацар нь час улайж Төгсөө рүү эгцэлж харж ч чадсангүй “Баяртай” гэж сулхан дуугараад орц руугаа гүйн орлоо. Өчигдөрхөн л Хүслэнг бодон шаналж, бачууран байсан Төгсөө гэртээ харих замдаа яагаад ч юм Урангоогийн гэнэн цайлган төрх, хөөрхөн дүрлэгэр нүд нь нулимстай ширтэж байсныг бодон бодсоор харив. Хүслэн Төгөлдөртэй хамт хоолонд ороод, гэрлүүгээ хүргүүлэн аажуухан алхсаар байрны булан тойртол Төгсөө багш, Урангоо хоёр орцны үүдэнд зогсож байснаа Урангоо орц руу ороход, Төгсөө машиндаа суун цааш давхиж одохыг хараад Төгөлдөрт яаран сандран Баяртай гэж хэлэнгүүт гэрлүүгээ гүйв. Төгсөөг анзаараагүй Төгөлдөр юу болсныг ч ойлгосонгүй ангайн хоцорлоо. Дөнгөж өрөөндөө орж ирээд тааз ширтэн хэвтэж байсан Урангоог цочтол хаалга балбан Хүслэн орж ирэх сонстов. Гайхсан Солонго хаалга тайлж өгөөд нүд нь бүлтийн зогстол Хүслэн “Урангоо хаана байна” гэнгүүтээ хариу ч сонсолгүй

шууд өрөөрүүгээ гүйх шахам орлоо. “Юу болсон юм болоо” гэж сандарсан Солонго цүдгэнэсээр араас нь орвол Хүслэн Урангоог мөрнөөс нь сэгсчин “Төгсөө багш та хоёр сая гадаа юу хийж байсан юм? Тэр чамайг хүргэж ирсэн юмуу?” гэхэд Урангоо юу ч хэлэлгүй толгой дохилоо. Солонго том гэдсэндээ түүртсэндээ амьсгаадсаар хоёр охин луу ээлжлэн харна. Урангоогоос дарс сэнхийтэл үнэртэхэд Хүслэнгийн нүд улам бүр томорч “Чи тэрэнтэй юу хийсэн юм бэ? Унтчихсан юмуу? Арай ч дээ, би чамд хэлсэн биздээ” гэж хашхирах шахам хэлэхэд Урангоо инээснээ “үгүй ээ, би унтаагүй, чадаагүй” гэв. Хүслэн ч энэ үгийг сонсоод овоо тайвширч амьсгаа аван Урангоогийн үрчийчихсэн цамцыг тависнаа Солонго руу харж “Яанаа аниа таныг бүр айлгачихсан уу” гээд гэмшингүй инээмсэглэв. “Зүгээр дээ, за миний хоёр дүүд ярилцах юм байгаа юм шиг байна, эгч нь хоол халаагаатхая” гээд Солонго гарлаа. Хүслэн куртикээ тайлангаа “За юу болсныг яриад байгаарай” гээд Урангоогийн хажууд үсрэн хэвтэв. Урангоо найзаасаа юу ч нуулгүй бүгдийг үнэнээр нь ярьж, хоёр найз элгээ хөштөл инээлдэв. “Ёоо чи нээрээ алдаг гар юмаа, дахиж битгий Төгсөө багшын гэрт очоорой, дэмий шүү!” гэж Хүслэнг хэлэхэд “Би угаасаа хийе гэсэн ч зүрх хүрэхгүй юм байна лээ, тийм том юм бие рүү орно гэхээр л аймаар. Төгсөө багш ч угаасаа дахиж надтай уулзахгүй байхөө” гээд санаа алдав… Удахгүй Төгөлдөрийн төрсөн өдөр болох гэж байгаа тул Хүслэн юу бэлэглэхээ олж ядахын сацуу, Төгөлдөр ахтайгаа танилцуулна гэсэнд бүр ч сандарч байлаа. “За ямар аав ээжтэй нь танилцах гэж байгаа биш, ах нь юм чинь зүгээр дээ, тэглээ ч гуравхан л ах гэсэн болохоор залуухан хүн гайгүй байлгүй” гэж өөрийгөө тайвшруулна. Анх удаа л хүнтэй үерхэж, тэр хүндээ бэлэг өгөх гэж байгаа болохоор ямар ч туршлагагүй Хүслэнд хэцүүхэн даваа

байх нь аргагүй ээ… Урангоо сургууль дээр Төгсөөтэй аль болох таарахгүйг хичээн энд тэнд явж харагдвал бушуухан нуугдах юмуу зугтсаар. Уг нь хайртай хүнээ харахыг маш их хүсч байвч тэр үдшийн явдлыг бодохоор л ичгүүртэй санагдаж Төгсөөтэй таарахаас санаа зовоод байгаа билээ. Энэ долоо хоногийн биеийн тамирын хичээлд Урангоо ирсэнгүйд Төгсөө нэг их гайхсангүй ч сургууль дээр ерөөс тааралдахгүй байгаад нэг л сэтгэл дундуур явна. Саяхан л галзуурах шахам дурлаж байсан Хүслэнг одоо харахаар сэтгэл нь нэг их хөдлөхөө больчихсонд л маш их гайхаж, Урангоо л сэтгэлийг нь эргүүлчихсэнийг ойлгож ухаараагүй л байлаа. Хүний сэтгэл гэдэг хормын дотор ч эргэж болдог нь гайхалтай яа… Хүслэн бэлгээ аваад

төрсөн өдөр болох газар луу яаран явав. Аль байдгаараа л даруухан мөртлөө хөөрхөн харагдахыг хичээсэн нь илт харагдана. Хаалга татахын өмнө нэг гүнзгий амьсгаа аваад дотогш ортол Төгөлдөр аль хэдийн ирж гоёмсог зассан ширээн дээр ганцаархнаа сууж байлаа. Энэ удаагийн төрсөн өдрөө ах, найз охин хоёртойгоо л тэмдэглэхээр шийджээ. Хүслэн Төгөлдөрт баяр хүргэн үнсээд хоёул сууж байтал “Өө ах ирж байна” гээд Төгөлдөр босов. Хүслэн ч даган босч инээмсэглэн хартал нэг хэсэг хайрлан дурлаад дараа нь үзэн ядах болсон Төгсөө маасайтал инээсээр ирэх нь тэр ээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…