Нүүр Өгүүллэг “ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “14-р хэсэг”

“ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “14-р хэсэг”

0 секунд уншина
0
0
674

Биесээ харан инээмсэглэж зогсох Төгөлдөр, Хүслэн хоёрын дээрээс яг тэдний сэтгэл шиг ариухан цагаахан цас зөөлхөн будран гялтаганана. Хоёул хэсэг ичингүйрч зогссоноо эр хүн гэсэндээ Төгөлдөр түрүүлэн ам

нээж: ~Сайн уу? Намайг таниж байна уу? ~Сайн, сайн. Мөнгө зээлсэн хүнээ танилгүй яахав дээ хэхэ ~Ммм чи энэ сургуульд сурдаг юм уу? ~Мхан. ~Надад сүү авч өгөх юмуу? ~Тэгэлгүй яахав. Би дэлгүүр ороод

ирье… Хүслэн дэлгүүр лүү гүйж орон хоёр шоколадтай сүү барисаар гарч ирээд Төгөлдөрт нэгийг нь сарвайв. Төгөлдөр Хүслэнгийн гараас сүүг авахдаа хуруунд нь хальт шүргээд өнгөрөхөд хамаг биеэр нь

цахилгаан гүйх мэт сонин мэдрэмж төрж гялс гараа хармаандаа хийчихээд сандран юу ярихаа олж ядаж зогстол Хүслэн “Заза өргүй шүү, баяртай” гээд цааш эргэлээ. Өчнөөн хоног санаж догдлон байж

азтай учралаар энд таарчихаад ийм хурдан сална гэхээр гомдолтой санагдсан Төгөлдөр “Хүслээн яараагүй бол жоохон байж бай л даа, нөгөө юу, би юу” гэж түгдэрхэд Хүслэн эргэж хараад инээмсэглэн

“Тэгвэл хоёулаа мөсөн каток орж гулгах уу?” гэж хэлсэн хойноо ингэж хэлж зүрхэлсэн өөрийгөө гайхав. Яах ийхээ ч мэдэхгүй, ямартай ч жаахан ч болов хамт байхыг хүсэж байсан Төгөлдөр Хүслэнг ингэж хэлэхэд баярласан гэж жигтэйхэн “Тэгье л даа. Би яг гулгах уу гэж хэлэх гэж байсан юм” гээд нүд нь сэргэн инээв. Хоёул сүүгээ уунгаа ганц хоёр үг солисоор талбайн зүг алхлаа. Хүслэн ойрд Төгсөө, Урангоо хоёроос болж нилээн нервтэй байснаа таг мартаж орхиод ингээд л энэ залуутай цасан дундуур алхаад баймаар санагдана. Төгөлдөр ч гаднаа тайван царайлан намуухан ярьж байвч дотроо бол баярлаж догдолсондоо нисчих шахаж явлаа. Түрүүхэн юу ярихаа ч мэдэхгүй ичиж сандарч байсан хоёр маань овоо нүүр хагарч энэ тэрхэнийг ярьж явсаар талбай дээр ирж шавайгаа ханатал гулгав. Гар гараасаа хөтлөлцөх зүрх зориг хэнд нь ч байсангүй тул зайтайхан зэрэгцэн гулгаж байгаад Хүслэн халтирч унангаа алдахдаа өөрийн мэдэлгүй Төгөлдөрийн гараас атгачихлаа. Төгөлдөр ч боломжийг алдсангүй Хүслэнгийн гарыг чанга атгаад гулгаж дуустлаа тавьсангүй, Хүслэн ч гараа авахыг хүссэнгүй. Түрүүний тог цохих шиг мэдрэмжээс илүү

хүчтэй, сайхан мэдрэмж хэн хэнд нь төрж гадаа улам орой болж хүйтэрч байгааг ч анзаарахгүй тойрон гулгасаар… Хүслэнгийн гар утас дуугарч сайхан мөч тасарлаа. Гэртээ ирэхгүй оройтоод байхаар нь Солонго санаа зовж залгажээ. ” Заза сайхан гулгалаа, одоо харихгүй бол орой болчихож” гэж хэлэхдээ Хүслэн санаа алдчихав. Төгөлдөр ч яаран толгой дохиж “Би чамайг хүргэж өгье, болох уу?” гэхэд Хүслэн энэ үгийг л хүлээж байсан тул дуртай нь аргагүй зөвшөөрчээ. Дахиад л энэ тэрхэн юмс ярилцсаар хамаг л удаанаараа алхсан боловч дорхноо Хүслэнгийн гэрийн гадаа ирчихэв. Хэн хэн нь дахиад жаахан хамт баймаар, энэ орой ямар хурдан цаг явчихваа гэж бодон гонсгор байсан ч аргагүй салах цаг болж Хүслэнг гэр лүүгээ орохын өмнө амжиж дугаарыг нь авсан Төгөлдөр баяр хөөртэйгээр гэрийн зүг гүйлээ. Төгсөө ажлынхаа ширээн дээр хэдэнтээ дур тавьж сая нэг ханаад харихаар гарлаа. Хаалганы гадаа шалан дээр эрхлэгчээс авах ёстой байсан хавтастай зүйл байхыг хараад гайхахын сацуу хэн нэгэн саяны явдлыг нь мэдсэн байх вий гэж санаа зовов. Эрхлэгч рүү яаран залгаж ярьвал огт мэдсэн шинжгүй энгийн ярьсанд санаа нь амарсан ч Хүслэнгээр өгүүлсэн гэхийг сонсоод балмагдаж орхилоо. Түрүүхэн л

идчихмээр санагдан илж таалж үнсэн үлгэж байсан охиноо одоо харахаас ч төвөгшөөж гэрт нь ч хүргэж өгөхийг хүссэнгүй худал үгсээр аргалж орхиод гэрийн зүг давхилаа. Дурлалдаа мансуурч хамаг ариун сайхан бүхнээ Төгсөөд өгчихсөн охин нэг л удаагын зугаа болсноо ч ухаарахгүй холдон одох Төгсөөгийн машины араас даллан хоцрох нь өрөвдөлтэй. Ах нь энд айлын жаахан охины ариун биеийг бузарлаж, хэдэн янзаар эдэлчихээд сэтгэл нь ханасан янзгүй гунигтайхан ганцаардаж явахад дүү нь тэнд дурлалт охиныхоо гараас нь атгах төдийд жаргалын дээдийг амссан мэт хөөрч зүрх нь хайраар бялхан дуу аялж явлаа… Өдөржин муухай царайлж байсан найз нь нэг л их баяр хөөртэй инээд алдан орж ирэхийг харсан Урангоо юун түрүүнд Төгсөө багштай холбож бодон харын сэтгэл төрж өрөө рүүгээ ороод орон дээрээ түрүүгээ харж унангуут бачимдан дэрээ базлав. Хүслэн гал тогооны өрөөнд Солонготой юм ярин инээлдэх сонстоно. Чанга чанга инээх Хүслэнгийн дууг сонссон Урангоо “Төгсөө багшийг муулаад л байсан, шал худлаа надад алдчихвий гэж айсандаа л тэр гэж би мэдээд байсан юмаа, өнөөдөр албаар ганцаараа сургууль дээр үлдсэн, яг Төгсөө багштай уулзсан юм байна л даа. Тэрнээс биш өдөржин урвайсан хүн яахаараа гэнэт баяр хөөр болдог юм, багш энэ хоёр яг яасан болоод ийм их баяртай байгаа юм болоо” гэж хар буруу бодолдоо улам автан ургуулан төсөөлж бухимдсаар хэвтлээ. Урьд нь

найзыгаа инээж хөөрөн баяртай байвал сэтгэл нь нэг л сайхан болж өөрөө ч даган баярладаг байсан цагаахан сэтгэлт охин дурлалын суманд оногдохдоо сэтгэл нь сэвтэж орхижээ хөөрхий… Хүслэн Солонгод юу ч нуулгүй ярив. Төгөлдөртэй оройжин хамт байснаа, ямар сайхан байсан гэдгийг, тэр ч бүү хэл гарт нь хүрэхэд ямар мэдрэмж төрснийг ч ярилаа. Дүү нь ашгүй тэр багш нтр гэж гүйхээ болисонд Солонго баяртай байсан ч Төгсөөг ямар хүн гэдгийг, Урангоо Төгсөөд дурласан хэвээрээ гэдгийг Хүслэнгээс сонсоод сэтгэл нь зовниж Урангоотой ярилцахаар өрөө рүү нь орлоо. Дэрэнд нүүрээ наан бачуурч хэвтсэн Урангоогийн хажууд сууж нуруун дээр нь зөөлөн илээд намуухан ярьж эхэллээ. “Дурлал гэдэг сайхаан. Эгч нь яг чиний насан дээр анх дурлаж, дурлалдаа шатсандаа солиорох шахам явдаг байлаа. Тэр хүнийг гэсэн сэтгэл минь дэндүү хүчтэй байсан болхоор тэр хүн надад ямар вэ гэдгийг анзаарах сөхөөгүй хайрласан. Найзууд минь, ээж минь надад зөндөө л хэлж, наад залуу чинь чамд хайргүй, дэмий залуу гэдэг байсан ч би хэнийг нь ч сонсохыг хүсээгүй. Үерхье гэж гуйгаачгүй, хөтлөлцөөд болзоонд яваачгүй байхдаа намайг

үнсэхийг, унтахыг л хүсч байсан тэр залууг би надад хайртай болхоороо л намайг хүсч байна гэж ойлгоод хамаг бүхнээ зориулсан нь алдаа байсан юм. Дурласан хүн сохор болчихдог гэдэг юутай үнэн бэ гэдгийг би ганц хоёрхон шөнийн зугаа болоод хаягдахдаа л ойлгож билээ. Эгч нь олон эртэй учирч явсныг чи мэднэ. Энэ бүхний дараа би нэг л юм ойлгосон. Үнэхээр тэр залуу чамд хайртай л бол чиний инээдийг харах, чиний гараас хөтлөх, хацарт чинь уруулаа хүргэхэд л баярлаж ханадаг юм байнаа гэж. Чиний ариун нандин биеийг хайрлаж дээдэлдэг нандигнадаг хүн л чамд хайртай байдаг юм шүү. Эгч нь тэр ариун нандин бүхнээ аль хэдийн алдчихаад дахиж хайрлан дурлах тэнхээгүй болчихсон байхад саяд ганц тохиох эр хүнтэй азаар учирч одоо ингээд сайхан амьдарч байна. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байж л бусдын хайрыг татдаг юм шүү дүү минь. Би л хайртай байхад болоо гэж гүйгээд байвал эрчүүдийн амаа арчаад хаядаг цаас шиг л нэгэн болно. Миний дүү дурласан хүнээ сайн шинжиж судалж байж л бүхнээ зориулаарай, ээж чинь чамайг алдаж эндвэл тэнгэрээс хараад асгартал уйлна шүү дээ. Эгч нь чамд итгэж байнаа, миний дүү дурлалд сохорч хөл алдахаар сэтгэлийн тэнхээгүй хүн биш шүү дээ” Солонго ийн яриад үсэн дээр нь зөөлөн үнэрлээд гарахад Урангоо мэгшин уйлав. Хүслэн орж ирээд уйлж хэвтээ найзыгаа тэврээд “Найзыгаа уучлаарай, чамайг шаналах вий гэхээс л найз нь айгаад байгаа юм шүү дээ, би Төгсөө багшид сайн биш юм байна лээ, өнөөдөр л би жинхэнэ дурлал гэдгийг мэдэрсэн” гэлээ. Уйлж байсан Урангоо ухасхийн эргэж харснаа “Чи хэнд дурлацын? Надад тэгээд одоо хэлж

байхдаа яадын. Өөдгүй гэдэг нь” гээд нулимсаа арчин инээв. Хүслэн Төгөлдөрийн тухай Урангоод ярьж суутал утас нь дуугарч Төгөлдөрөөр мессеж ирлээ. Хоёул хамт догдлон хариу бичиж инээлдсээр ойрд хоёр тийш харан хол унтаж байсан хоёр найз эв найртай тэврэлдэн унтлаа… Шинэ жилийн үдэш. Манай хэд бүгд Сүрэнгийнд оноо гаргахаар цуглажээ. Хүслэн байн байн утсаа харан Төгөлдөртэй чаталж ганцаараа инээд алдан сууна. Солонго Самданг нудраад Хүслэн лүү нүдээрээ заагаад инээхэд Самдан “За манай Хүслэн найз залуугаа хэзээ танилцуулах гэж байна даа? Хадам ахтайгаа ёс төртэй танилцах байлгүй” гэхэд бүгд инээлдэн Хүслэн рүү харахад ичиж улайсан Хүслэн юу ч хэлэхгүй годхийн босоод ариун цэврийн өрөө рүү орлоо. Бүгд Хүслэнг шоолж инээлдэн араас нь Урангоог бас

баахан явуулж Урангоо ичсэндээ гал тогоо руу орж бөөн инээд болцгоов. Хүн бүр баяр хөөртэй, инээд хөөр цалгисан нэгэн он улиран одож буй нь энээ… Төгсөө эрхбиш шинэ жил болж байгаа болхоор төрсөн гэртээ он гаргахаар иржээ. Төгөлдөр ахдаа нөгөө хөөрхөн охинтойгоо өчигдөр санамсаргүй таараад оройжин зугаалснаа ярьж, одоо зай завсаргүй мсж бичилцэж байгаагаа гайхуулан бөөн баяр. Төгөлдөр гал тогоо руу орсон хойгуур ширээн дээрх утсанд нь чат ирэхийг Төгсөө хараад хэрэгт дурлан авч үзтэл хүсэл мөрөөдлийнх нь эзэн Хүслэн байх нь тэр ээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *