Нүүр Сонин хачин Хөвсгөл аймагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

6 секунд уншина
0
0
84

Хөвсгөл аймагт удаа дараа газар хөдлөөд байна. Тодруулбал, 05:52 цагт Туртаас баруун өмнө зүгт 23 км зайд 5.2 магнитуд, 06:02 цагт Туртаас баруун өмнө зүгт 44 км зайд 5.0 магнитуд, 06:22 цагт Туртаас 41 км зайд 4.5 магнитуд, 06:44 цагт Туртаас 4.4 км зайд 4.9 магнитуд хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын U.S.Geological Survey мэдээлжээ.

Мөн 05:32 цагт болсон газар хөдлөлтийн хүчийг 6.7 магнитуд хэмээн шинэчилсэн байна.

06:11 2021/01/12

Хөвсгөл аймагт өнөөдөр 05:32 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Улаанбаатар хотод ч мөн мэдрэгдээд байна.

АНУ-ын U.S.Geological Survey байгууллагын мэдээлснээр Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Туртаас баруун өмнө зүгт 33 км зайд, 10 км гүнд болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ ингэж мэдрэгджээ.

Газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан эсэхийг эргэн мэдээлэх болно.

Газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх вэ? орон сууцанд амьдардаг бол аюулгүй байршлыг урьдчилан тогтоох Жишээлбэл, даацын хана, багана, арк, ариун цэврийн өрөө, хаалга гэх мэтээр эд хогшлыг бэхлэх бичиг баримтыг хамтад нь хадгалах, гадагш гарахад шуурхай авах боломжтой газар хадгалах аюулгүй байршилд шуурхай хоргодох дадлагыг гэр бүлийн гишүүн бүр хамтдаа хийх удаан хадгалах боломжтой хоол хүнсний нөөц бүрдүүлэх ус нөөцлөх гар чийдэн, шүгэл, эмийн сан, скоч зэрэг шаардлагатай бусад зүйлийг бэлтгэх химийн бодио, тэсэрч дэлбэрэх зүйлийг хадгалахгүй байх хувцас, гутал бэлтгэх Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед юу хийх вэ? Барилга нураагүй үед

газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед айж, сандрахгүй, тайван байх суу, нуугд, хүлээ зарчмыг дагаж мөрдөх аюулгүй байршилд яаралтай хорогдох газар хөдлөлтийн чичирхийлэл дууссаны дараа гэр бүлээрээ гадагш аюулгүй талбайд очих гадагш гарахдаа аваарын шат ашиглах цахилгаан шат ашиглахгүй байх гадагш гарахдаа гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй зарчмыг дагах бичиг баримт, хоол хүнсийг авч гарах захиргааны байгууллагад бүртгүүлэх утсаар ярихгүй байх радио сонсох цахилгаан, хий, усны шугамд гэмтэл гарсан бол эх үүсвэрийг хаах, салгаад гадагш гарах Барилга нурсан үед

нуранги дор тайван байх бэртэл гэмтлээ шалгах өөртөө анхны тусламж үзүүлэх нурангин дор ус, хүнсний зүйлийг хямгатай хэрэглэх нуранги дороос эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс, аврагчдад шүгэл үлээж дуу чимээгээр мэдэгдэх тамхи татахгүй байх, гал гарч болзошгүй Газар хөдлөлтийн аюул тохиолдсоны дараа юу хийх вэ? гэр бүлийн гишүүд бүрэн гарсан эсэхийг нягтлах нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх жижиг хэмжээний гал түймэр унтраах болон хоёрдогч хор хөнөөлийг арилгах мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх мэргэжлийн байгууллагын заавраар ажиллах нийтээр цугларах байранд дэглэм сахих үймээн эмх замбараагүй байдлаас сэргийлэх

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *