Home Сонин хачин Н.ДЭМБЭРЭЛ МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг хөөж гаргаад “ХЕРО” студийн ажилчдаар ярилцлагаа бичүүлжээ

Н.ДЭМБЭРЭЛ МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг хөөж гаргаад “ХЕРО” студийн ажилчдаар ярилцлагаа бичүүлжээ

10 second read
0
0
267

Өчигдөр МҮОНРТ-ээр МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай тус телевизийн ерөнхий захирлаар томилогдоод удаагүй байгаа Н.Дэмбэрэл ярилцсан. Ярилцлагыг МҮОНРТ-ын 600-гийн студид хийсэн ч тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гаргаад ХЕРО энтертайментын уран бүтээлчдээр ярилцлагынхаа бичлэгийг хийлгэсэн байна.

Ингэхдээ Ерөнхий захирал Н.Дэмбэрэл нь анх удаагаа эфирт гарч, ярилцлага хийж байгаагаа тодотгосон юм. Энэ үйлдэл нь МҮОНРТ-ийг туршилтын эфир болгох, улмаар МҮОНРТ-ийн хууль болоод тус телевизийн редакцийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл хэмээн уран бүтээлчид эсэргүүцлээ илэрхийлж холбогдох шийдвэр гаргах байгууллагуудад албан шаардлагуудаа хүргүүллээ.

Уран бүтээлчид “МҮОНРТ-ийн редакци нь хуулиар хамгаалагдсан хараат бус байдлыг хангадаг. Энэ хуулийг өчигдөр Дэмбэрэл гэж хүн орж ирээд МҮОНРТ-ийн ажилчдыг бүгдийг нь хөөж гаргаад оронд нь ХЕРО энтертайментын уран бүтээлчид орж ирээд ямар зорилгоор юу хийх гэж байгааг нь ойлгомжгүй байдлаар ярилцлагыг бэлтгэн эфирийн хуваарийг зөрчин байж ярилцлагаа нэвтрүүллээ.

Шинээр томилогдсон ерөнхий захирал байгууллагын хамт олноо үнэлэхгүй байна гэсэн үг. Мөн МҮОНРТ-ийн контентыг бусад телевизээр гаргасан нь улс төрийн зорилготой нь харагдаж байна” гэлээ.

Хэрвээ тус телевизийн уран бүтээлчид өөрийн уран бүтээлээ бусад телевизээр нэвтрүүлсэн бол дотоод журмын дагуу ажлаас халагдах хэмжээнд хүрэх байснаа хэллээ.

Н.Дэмбэрэлийн хувьд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 21 гишүүний хаалттай хурлаар ерөнхий захирлаар томилогдсон. Ингэхдээ мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй. Ерөнхий захирлаар томилсон ҮЗ-ийн гишүүдийн 6 нь одоо ажиллахгүй байгаа. Тухайн үед ҮЗ-ийн гишүүн байсан 9 хүнээс гадна өөрөө нэмэгдээд 10 хүн л ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн эсэхийг мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар бусад уран бүтээлчид ерөнхий захирлын мөрийн хөтөлбөртэй танилцаагүй байна. Эхлээд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдчихөөд дараа нь МУ-ын ерөнхийлөгчөө урьж ярилцсан бол илүү ёс зүйтэй байх байлаа.

Намын томилгоогоор ирсэн хүн ямар зорилго агуулж байгаа нь тодорхой. Зөвхөн намынхаа үүрэг даалгавараа биелүүлэх зорилго өвөртөлж байгаа нь ойлгомжтой. Тиймээс МҮОНРТ-ийн уран бүтээлчид энэ арга барилыг халахаар өнөөдрийг хүртэлх тэмцлээ үргэлжлүүлж, эсэргүүцэж эхэлсэн гэж байлаа.

Анхнаасаа улс төрийн албан тушаалтан хүн асар их сонирхол, эрх ашгийн улмаас МҮОНРТ-д ирж байна. Мэргэжлийн байгууллагад мэргэжлийн хүмүүсийг нь сонгоод, олон нийтээс сонгогдсон хүнийг сонгосон бол ингэж олон цаг зогсох шаардлага бидэнд байхгүй гэж байлаа.

Ч.Ичинхорлоо: “Манай хамт олныг удирдаад явах мэргэжлийн хүн дутагдаж байна. Хамгийн гол нь хувь хүний эрх ашгаар бус олон нийтийн хүсэл сонирхлыг хангах хүн хэрэгтэй байна. Хувийн амбиц нь хөгжөөд байдаггүй. Улс төрийн намын гар хөл болоод байдаггүй, түүний цаана Монгол улсын язгуур эрх ашгийг ойлгосон ийм удирдагч хүрч ирээсэй гэсэн хүсэлтэй байгаа юм. Түүнээс бидэнд Дорж, Дулмаа хэн байх нь хамаагүй. Бидний бас нэг эмзэглээд байгаа зүйл нь МҮОНРТ 10, 20 жилийн өмнөх шигээ нэр хүндтэй болох юмсан гэж байна. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам аливаа зүйл урагшаа харж хөгждөг байтал бид нар ядаж хуучин шигээ болох юмсан гээд яриад сууж байна гэдэг чинь бидний хувьд үнэхээр эмгэнэлтэй. Яагаад ингээд эмгэнэлтэй байдалд орсон гэхээр биднийг удирдаж байгаа удирдлагууд маань ийм байдалд хүргэж байна” гэсэн юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…