Home Сонин хачин Т.Ариунаа ач хүүгийнхээ зургийг дэлгэлээ

Т.Ариунаа ач хүүгийнхээ зургийг дэлгэлээ

0 second read
0
0
567

Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн ууган хүү Б.Алдарын гэргий амаржиж, хүүтэй болсон.Ийн Д.Буяндорж, Т.Ариунаа нар ачын зулай өвөө, эмээ гэх алдарт хүрсэн билээ.

Дуучин Т.Ариунаа цахим хуудаснаа “ХҮСЛИЙГ МИНЬ СОНСООЧ”Хүүхэд бол бидний маргаашийн удирдагчид. 13хан настай бяцхан охины шүлэг сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө. Эцэг эхчүүд бид шүлгээс нэгийг бодож хоёрыг тунгаацгаая.

Бурхан минь та хүслийг минь сонсооч

Бузар бүхнээс дэлхийг минь ариусгаач

Залуу насны гэнэн хойрго алдаагаар

Зүрхний галыг нурам болтол бүү унтраагаач БҮҮ УНТРААГААЧ

Бурхан минь та хүслийг минь сонсооч

Бодлоо цэгцэлж ухаарал хайрлахад туслаач

Зуун зуун дамжсан техникийн эрэн үед

Зүрхээ чагнаж зөв хөдлөх хүмүүжил хайрлаач

ХҮМҮҮЖИЛ ХАЙРЛААЧ

Бурхан минь та хүслийг минь сонсооч

Хөрсөө зарж хөрөнгө босгох тэнэг хүмүүнд

Хөлсөө зарж амьдрал босгох ухаалаг хүмүүнд ч

Хүслийн сүүлч булшаа дэвтээх өчүүхэн газраа

Хөндөж хүнийрхэж буйг нь яг одоо сануулаач

САНУУЛААЧ

Бурхан минь та хүслийг минь сонсооч

Буурлын сургаал үнэн хуулийг хорьж бүү хөгшрүүлээч

Хүний нутгийн шороог долоож өссөн Монгол хүүхэд бүхэн

Хөгжимт яруу төрийн дууллаа зүрхэндээ бадраах бахархлыг бидэнд авчраач

БАХАРХЛЫГ БИДЭНД АВЧРААЧ

Бурхан минь та хүслийг минь сонсооч

Элгэндээ сэтгэлийн шархтай энхрий жаахан багачуудыг

Эрх дураараа инээх ирээдүйг бий болговоос

Эцэст нь тэд эх оронд тань солонго татуулах

Их хувьтай хүн гэдгийг нь ойлгуулаач ХҮН ГЭДГИЙГ НЬ ОЙЛГУУЛААЧ

Бурхан минь та үнэнийг минь сонсооч

Буцааж болохгүй ирээгүйг хүлээж буй үрсээ СОНС

Байгал чинь устаж байхад шарилжийг ч хамаагүй ҮНЭРЛЭ

Баялаг чинь шавхагдах яах ав бороог ч хамаагүй АМТАЛ

Зөвхөн нүдээрээ бус сэтгэлээрээ амьтдыг ХАР

Шижир алтыг биш ээ ширхэг мөчрийг ИМЭР

Сүндэрлэх барилгыг бус сүүлчийн уулыг ХАЙРЛА

Учир нь тэр л үед хүн ухаарна

Бурхан минь та хүслийг минь сонсооч 13 настай

У.ЭНХРИЙЛЭН охины шүлэг.. /2021.01.05/“ хэмээсэн байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…