Нүүр Өгүүллэг “ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “7-р хэсэг”

“ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
888

Хайртай бүсгүйнхээ гараас хөтлөөд сайхан ирээдүй рүү алхаж байгаадаа сэтгэл нь хөдөлсөн Самдан гэнэт л дуулмаар санагдав. Хос залуус гэдэг аз жаргалтай Хоёулаа бүхнээс дутахгүй ээ хайрт мээнь

Хоёр биенээ гэсээн сэтгэл байхааад Хорвоод амьдрах жаргалтай… үүрийн чимээ аниргүйг эвдэн Самдангийн цээл хоолой цуурайтан

хангинахад гэр хорооллын ууртай ноход энд тэндээс дуу дуугаа авалцан хуцалдаж эхэллээ. Солонго баясгалантайгаар цангинан

инээхэд Самдан улам ч хөөрөн чанга дуулсаар… Самдангийн дуунд зэвүүцэж агдаганасан Гөлгөө амандаа аль муухай гэсэн хараалыг

үглэнгээ хашааны булангаар байн байн өнгийж харан цус үзэхсэн гэж байж ядах нь аймшигтай. Гэнэт яг ард нь ямар нэг амьтан архирах шиг болоход дотор нь палхийн сэмээрхэн эргэж хартал том үстэй хар

хоншоор, урт цагаан соёонууд нүд ирмэх зуур үзэгдээд хүзүү рүү нь хурц соёо зоогдох мэдрэгдэж хашгирч ч амжсангүй хашаа налан унав. Гөлгөөг цусандаа будагдан газарт унахад том хар нохой хэргээ бүтээсэн аятай ган гэж дуугарсангүй цааш шогшсоор харанхуйд уусан сарнилаа. Үрийнх нь амийг авахаар отож байсан хөнөөлт дайсныг гэсгээхээр нохойн биед хувилж ирсэн эхийн сүнс байсан ч юм билүү хэн мэдэхэв… Муу санаа эзнээ отно гэгчээр цус үзэхээр улайран байсан Гөлгөө өөрийнхөө хүрэн улаан цусанд будагдан хэвтэхдээ хөгжилтэй дуулсаар цаашлан одох хос залуусыг хүндэрч доошлох зовхиныхоо завсраар эцсийн удаа хараад адгийн муу хараалаар хараах гэсэн боловч тас хазуулсан хоолой нь хэржигнэн аймшигтай өвдөж цусандаа хахаж цацсаар амь тавилаа… Сүрэн эхнэрийн хамт хоёр дүүгээ гаргаж өгөөд хөх тэнгэрт дүүлсэн том алаг онгоцны араас

цагаан сүүгээ өргөн сэтгэл дотроо хамаг л сайн сайхан бүхнийг сүслэн шивнэж ерөөгөөд сэтгэл хангалуун гэрийн зүг явлаа. Самдан онгоцонд суухын өмнөхөн Сүрэнг чанга тэвэрч баярын нулимс дуслуулаад “Баярлалаа ааваа” гэж аяархан шивнэсэн нь Сүрэнгийн чихэнд одоо ч сонсогдох шиг болж сэтгэл нь хөдөлсөндөө хамар нь шархирна. Суудалдаа тухлан суугаад хайртынхаа гараас атган доор хөврөх уул усыг цонхоор ширтэх Самдан сэтгэлийн гүнд нууцхан байсаар байсан Гөлгөөгөөс эмээх айдсаасаа сая л нэг салж гүн амьсгаа аваад нүдээ анин зүүрмэглэв. Улаан нялга болж хөрсөн Гөлгөөгийн цогцосыг өглөө ажилдаа явж байсан хүн олж хараад цагдаа дуудав. Хэргийн эзэн нохой олдсон ч үгүй, араас нь нэхэл дагуул болох хүн ч гарч ирээгүй тул цагдаа нар тэгсгээд хэргийг хаажээ. Хорвоогийн нэг хог шаар хөрснөөс арчигдаж, нэг ч хүн Гөлгөөгийн араас харамсаж нулимс дусаасангүй ээ хөөрхий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *