Нүүр Сонин хачин Аав хүний хайр ямар агуу болохыг танд мэдрүүлэх 25 зураг

Аав хүний хайр ямар агуу болохыг танд мэдрүүлэх 25 зураг

2 секунд уншина
0
0
1,344

Аав байна гэдэг ээж байхтай адил хэцүү зүйл. Аавууд эмзэгхэн хүмүүс биш боловч ээжүүдтэй хамт үр хүүхдээ өсгөх үйл явцад анхаарч, үүрэг хариуцлагаа гайхалтай ухамсарладаг. Тэд хорвоод мэндэлсэн үрээ эхний өдрөөс нь авахуулаад хамгаалж, дэмжиж, өсч торнихыг нь харж, сургуулиа төгсөх үед нь догдолдог – заримдаа тэд нулимсаа нууж чадалгүй уйлах нь ч бий. Бид энэ агшныг хараад, өөрийн эрхгүй нүүрэндээ аз жаргалын инээмсэглэл тодруулдаг. Өнөөдөр бид үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажлаа маш сайн биелүүлдэг аав нарыг алдаршуулахаар шийдлээ. Та эдгээр фото зургуудаас аав хүний хайр ямар агуу болохыг мэдрэх биз ээ.

Тэр охиноо төгсөлтийн баяр дээрээ авчирсан бол, 18 жилийн дараа тэр охиныхоо төгсөлтийн баяр дээр хүрэлцэн иржээ.

Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд хангах нь эцэг хүний үүрэг.

Аав, хүү хоёр 30 жилийн дараа хамтдаа дахин цагийг зугаатай өнгөрүүлж байна.

“Би гэрэл зурагчинд хуримын зургуудыг маань эхлээд аавд үзүүлээрэй гэж хэлсэн юм. Яагаад гэвэл би түүнд ямар гайхалтай аавтай охин бэ гэдгээ мэдрүүлэхийг хүссэн.”

Ах маань манай гэр бүлийнхнээс хамгийн анхны магистр боллоо. Аав одоо ч гэсэн уйлсаар л байна.”

“Намайг 16 настай байхад аав маань хорт хавдраар өөд болсон юм, тэр бурхан болохынхоо өмнө миний 21 насны төрсөн өдөр хүртэл, жил бүр цэцэгт мэндчилгээ хүлээж авч байхаар цэцгийн компанитай гэрээ байгуулсан байжээ. Энэ бол миний 21 насны төрсөн өдөр, бас би тэнгэрт байгаа ааваасаа сүүлийн удаа цэцэг авлаа.”

Охин, аав хоёр хамтдаа өсөж том болжээ

Тэр үүнийг бие дээрээ шивүүлжээ, яагаад гэвэл охин нь бурхан болохоос өмнө энэ зургийг аавдаа бэлэглэсэн юм.

“Нөхөр маань хорвоод мэндлээд удаагүй байгаа ихэр хүүхдүүдээ тэврээд сууж байна, тэд маань 30 долоо хоногийн өмнө буюу дутуу төрсөн юм.”

Энэ аав ажлаасаа түр чөлөө авч, охиноо сургуулиас нь тарахад цэцэг аваачиж өгчээ.

Аав нь охиндоо цагираг эргүүлэхийг зааж өгч байна. Тэр ямар аз жаргалтай харагдаж байна гээч!

Сургууль охиныг бичиг баримтгүй болохыг олж мэдээд тэтгэлэг өгөхөөс татгалзжээ. Харин түүний аав нь эдгээр хэцүү он жилүүдэд, охиныхоо хажууд байж, тусалж дэмжсэний үр дүнд охин нь сургуулиа амжилттай төгссөн байна.

Аав охин хоёр “Cinderella” үзэхийн тулд ингэж хувцаслажээ.

“Өвчтэй дүүг минь шөнийн турш харж хандаж байгаад аав маань унтчихжээ.”

Ямар ч цаг уурын нөхцөл байдалд аавууд бүтээлчээр сэтгэж, хүүхдээ хамгаалж чаддаг.

“Найз маань маш олон охинтой. Тэдний гэрийнхэн Аймшгийн баяраар бүгдээрээ гүнж болцгоожээ.

” 17. “Аав энэ шоколадыг хайлчихна гэж бодоод арга хэмжээ авчээ…”

Аав, хүү хоёр дандаа ижилхан хувцас өмсдөг.

Энэ аав саажилттай хүүхдэдээ зориулж, алхахад туслах төхөөрөмж ашиглан анх удаа алхуулжээ. Хүүгийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн байна!

Энэ аав бас л охиныхоо хүсэлтээр ингэж хувирсан байх.

Харин энэ аавын хувьд талбай дээр юу болж байгааг хараагүй хүүдээ мэдрүүлэхийн тулд жижигхэн талбай дээр хүүгийнхээ гараар юу болсныг тайлбарлаж байна.

“Охинтойгоо хамт ийм гоё зураг авахуулжээ. Тэд хамтдаа аав-охин бүжгийн өдөрлөгт оролцсон бөгөөд охинд нь үнэхээр сайхан санагдсан гэнэ.”

Тэр хүүгээ нарны хурц гэрлээс хамгаалж байна.

“Аав маань эмнэлэгт эмчлүүлж байгаа хорт хавдартай хүүхдүүдэд туслахаар сайн дурын ажил хийж, тэр Batman болдог.”

Нэгэн сургууль Фэйсбүүкээр дамжуулан сайн дураараа аавгүй хүүхдүүдэд нэг өдөр аав нь болж өгөх 50 хүн хэрэгтэй байгаа талаар пост оруулж асуухад 600 гаруй аавууд дэмжиж хүрэлцэн иржээ.

Аль фото зураг таны сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн бэ? Танд аавын чинь хайрыг мэдрүүлсэн фото зураг бий юу?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *