Нүүр Сонин хачин Индонезид осолдсон онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоожээ

Индонезид осолдсон онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоожээ

0 секунд уншина
0
0
74

Индонезийн Борнео арал руу нисч байсан Сривижаяа Эйр нислэгийн компанийн Боинг 737 онгоц 62 хүний хамт бямба гарагт осолдсон. Онгоцны хэсгүүд болон зорчигчдын цогцсыг олсон ба аврагчид онгоцны хар хайрцгуудын байршлыг тогтоосон гэдгээ зарлалаа.

Өнөөдөр эрж хайх ажлыг дахин эхлүүлснээр шумбагчид бичлэгийн хоёр хайрцгийг олж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооны дарга Соержанто Тжахжоно мэдэгджээ. Хар хайрцгуудыг олсноор ослын талаар мөрдлөг шалгалтын явцыг хурдасгах чухал мэдээллийг олж чадна.

Одоогоор онгоцны дугуй, их биеийн хэсэг, хөдөлгүүрийн турбины хэсгүүд олдоод байна. Харамсалтай нь ослоос амьд хүн үлдсэн гэж найдахгүй байна. Албаны хүмүүс хохирогчдын ар гэрийнхнийг ДНХ-ийн дээж өгч цогцос таниулах ажилд туслахыг уриалж байгаа юм.

Ослын талаар эргэн сануулбал Сривижаяа Эйр компанийн зорчигч тээврийн онгоц бямба гарагийн 14:36 минутад Жакартагийн нисэх буудлаас хөөрчээ. Удалгүй хэдхэн минутын дараа буюу 14:40 минутад хамгийн сүүлд нислэгийн төвтэй холбоо тогтоосон байна. Борнео мужийн Баруун Калимантан муж дахь Понтианакийг чиглэсэн нислэг ихэвчлэн цаг хагас буюу 90 минут үргэлжилдэг.

Осолдож сүйрсэн онгоцноос ямар нэг дохиолол ирээгүй ба минут хүрэхгүй хугацаанд 3,000 метрийн өндрөөс унасан гэж үзэж байна. Осол болсон газрын ойролцоо байсан гэрчүүд багадаа нэг удаа хүчтэй дэлбэрэх чимээ сонссон гэж мэдээлжээ. Онгоцон дотор 50 зорчигч байсны долоо нь хүүхэд, гурав нь нялхас байсан бөгөөд нислэгийн багийн 12 гишүүн байсан юм. Хохирогчид бүгд Индонезийн иргэд байжээ.

Эх сурвалж: ВВС

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *