Home Сонин хачин Орж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээ

Орж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээ

17 second read
0
0
172

Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд 1 сая төгрөгтэй тэнцэх дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байр суурийг он дамнан илэрхийлсээр байна. Өчигдөр тэрбээр /2021.01.08/ УИХ-ын дарга Г.Занданшатарт оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан.Тэгвэл түүний ээлжит буюу энэ удаагийн алхмын дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар анхаарал татсан байр суурийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийллээ.Тэрбээр “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу? Диктатортай болчихсон уу?” хэмээн мэдэгдэв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байгааг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн.

Цар тахлын улмаас Монгол Улс бүтэн жилийн хугацаанд хязгаарлалтын арга хэмжээг хэсэгчилсэн болон янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж буй нь нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөллийг дагуулсныг хаа хаанаа мэдэж байгаа.Эдийн засгийн нөхцөл байдлыг улс төрийн түвшинд шийдвэр гарган шийдвэрлэхийн тулд тооцоо судалгаанд суурилах ёстой. Улс төрийн бүлэглэлүүд өөр өөрсдийн эрх мэдлийн төлөөх хөзөр болгон ашиглах ёсгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тогтоолын төсөл өргөн барьсны дараа Ерөнхийлөгч өөрийнхөө оффшорыг Монголдоо оруулж ирсэн үү гэхчлэн янз бүрийн л асуултыг иргэд сошиалаар тавьж буйг тодотгоё.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгаас харахад оффшороос өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөг орж ирсэн талаар мэдээлэл байгаагүй.Түүнчлэн Сангийн сайдын хэлж буйгаар төрийн санд оффшороос орж ирсэн мөнгө өнөөдрийн байдлаар байхгүй бол Ерөнхийлөгчийн өчигдөр өргөн барьсан УИХ-ын тогтоол хэрэгжих боломжгүй гэж ойлгогдож байна.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…