Нүүр Өгүүллэг “ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “1-р хэсэг”

“ӨӨРТӨӨ ИТГЭ ХОНГОР МИНЬ” өгүүллэг “1-р хэсэг”

1 минут уншина
0
1
1,290

1985 оны 2 сарын 5-ны ж-ихүүн салхитай хүйтэн өдөр Толг-ойтын эцэс дэх гэр хороололд нэгэн айл ам бүл нэмж, удаан хүсэн хүлээсэн охин үр мэндэлж эцгийн магнай тэнийн, эхийн хүсэл а-мирлав. Ханилан

суугаад 10 жилийн нүүр үзэж буй Самбуу, Бадам хоёр ганц хүүтэй болсноос хойш дахин .үр заяа-сангүй хэдэн жил өнгөрч, э-мнэлэг домн-ологоор ч нэг их явсангүй, хүүгээ ганц юм гэж эрхлүүлэн

тойголсоор хүү Самдан нилээн дураараа, ой-воргон болж өсөв. Самбуу битүүхэндээ ох-ин ү-р хүсдэг боловч эхнэрийн сэтгэлийг шаналах вий гэж эмээн энэ тухайгаа ам нээсэн удаагүй. Хүүгээ төрсний дараа

Самбуу үйлдвэр заводод машинистаар ажилд орж үе тэнгийн залуустай мөр зэрэгцэн шамдан ажиллаж, найз нөхөдтэй ч болж хөл хөөртэй явах болов. Бадам хүүгээ 3 ой хүртэл гэртээ суугаад

цэцэрлэгийн туслах багшаар ажилд орж хүүгээ ч тэр цэцэрлэгтээ оруулж санаа амарлаа. Хүүг 5 хүрэх жил Самбуу хааяа нэг г-ашуун ня-суун юм ба-лгах дуртай болж, хаа нэгтээ хала-мцуу бүл-эмцүү гэртээ

ирэх болсон ч уужуу дотортой Бадам уурлаж сүйд болохгүй аяар нь байж аргадасхийн унтуулчихдаг байв. Самбуу ч эхнэрээ үглэж янши-хгүйд баярлах учир уусан ч аг-сам тавьж есөн шид болохгүй. Ийм сайхан эв найртай амьдарсаар 10 жилийн босгон дээр Бадам жи-рэмсэлж бөөн баяр болцгоожээ. Самбуу охиндоо хүсэж хүсэж ирсэн үр минь гэж Хүслэн нэр хайрлав. Эцэг эх нь шинэ х-үүхэдтэй болсноос хойш том хүүд ирэх хайр халамж илт багасч, хэдий 8 нас хүрч нэгдүгээр ангийн сурагч болсон ч ээждээ эрхэлж өвөрт нь мэ-эмээ барьж унтдаг байсан Самданд дүүтэй болсон нь их л хүнд тусчээ. Чанга дуутай, дураараа эрх хүүгээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж зо-жиг, ууртай нэгэн болсоор байгааг ээж аав нь анзаарсангүй, дуугаа хураан муу-хай харж суухад нь учрыг асуун ярилцахын оронд харин ч за-гнаж зан-драх болж, хэт эрхлээд эрх-ийн ба-лай болгочихож гэж шогширно… Аав ээжийн хайранд умбасан Хүслэн охин 6 нас хүрэх жил үйлдвэрүүд татан буугдаж Самбуу ажилгүй болов. Түрүү жилийн зун нь хүнээс баахан м-өнгө зээ-лж хашаандаа том байшин бариад, өрөө дарж дуусаагүй байсан тул гэнэт ажилгүй болсон нь том цохилт болжээ. Хийчихээр ажил хайж сар гаран энд тэндхийн хаалга татаж,

хүн цар-айчилж явсаар бүтсэн юмгүй, сүүлдээ ажил хайлаа гэж өглөө гэрээс гараад орой нь ар-хи сэнгэнүүлэн толгойгоо га-нзагалсан амь-тан ирээд үглэж дуулж байж унтах болов. Бадам ажлын хажуугаар хоёр хүүхдээ зөөх, гэр орноо өөд татах гээд завгүй гүйсээр ядарч бухимдан, Самбууг орой ирэхэд хэ-рүүлээр угтана. Мөн-гө зэ-элсэн хүн өр-өө авахаар өдөр бүр Бадамын ажил дээр ирэх тул аргаа барахдаа хашаа байшингаа за-рж өрөө өгөөд үлдсэн хэдэн төгрөгөөр хоосон газар авч хашаа зоогоод хуучин таван ханатаа барьжээ. Дулаахан том гоё байшинд байснаа гэнэт л гэрт орж чихэлдэн амьдрах болсон нь Хүслэнд таалагдсангүй. Юм л бол холгүй байх хуучин хашааныхаа үүдэнд очоод банзны завсраар шагайж зогсох нь өр-өвдөлтэй. Самбуу өөртэйгөө таарсан хэдэн найзтай болж, өдөр алгасахгүй а-рхи уун шөнө дөлөөр шал сог-туу амь-тан гудамжны нох-од ху-цуулсаар ор-

илж хашгич-ин ирээд аг-сам тав-ьж, гэрээ нураах шахан дөвч-игнөж дөвчигнөж эхнэр, хоёр хүүхдээ бүл-тгэнүүлсээр арайхийн т-асарч унтана. Нэгэн цагт хатуухан үг ч хэлж чадалгүй хайрлаж хүндэлдэг байсан ханийгаа үсд-эж ц-охих, бо-ож ун-агахыг юман чинээ тоохоо больжээ. Хүслэн охин ээждээ эрхлэн жаргалтай инээж хөхрөн хэвтэж байснаа гудамны үзүүрээс хашхиран ирэх со-гтуу аавынхаа дуунаар царай нь хувьсхийн цайж, айса-ндаа нүд нь бүлтгэнэн өөрийнхөө орлуу харайж очин хөнжлөөр толгойгоо бүтээгээд бяц-хан з-үрх нь түг түг ц-охилон хэвтдэг байв. Хүү Самдан угаас шазруун зантай тул сог-туу эцгийгээ орж ирэхэд үз-эн ядсан харцаар угтана. Ээжийг нь зо-дож за-нчих бүр Самдан л дундуур нь орж эх-ийгээ хамгаалан аавынхаа том гарт хайр найргүй ц-охиулсан ч дусал нулимс унагахгүй шүд з-уун зууралдах аж. Аяга шаазан хагарах, ээжийнх нь уй-лж ө-ршөөл эрэх, эцгийнх нь омогтой ха-раах, ахынх нь ууртай ха-шхирах

аймшигт чимээг сонсон хэвтэх Хүслэн хоёр чихээ хамаг чадлаараа даран дэрээ нэвтэртэл уй-лсаар нэг мэдэхэд унтсан байдаг байв. Өглөө сэрмэгц ах нь хичээлдээ явж, бүлцийж х-авдсан, заримдаа хө-хөрсөн нүдтэй ээж нь аль хэдийн босоод галаа түлж цайгаа чаначихаад, цааш харан хурхирах эцгийнх нь орны урд жижиг сандал дээр цайны дээжээ аягалан тавиад, урд шөнө согт-уу ирээд идээгүй хоолыг нь халааж хажууд нь орхиод охиноо хувцаслан ажилдаа гарна. Хаа нэг Самбуу овоо хүн шиг эрүүл саруул хоол хийчихсэн дулаахан гэртээ угтдаг байв. Аавын ар-хи уугаагүй өдөр бүгд баяр хөөртэй, инээж хөхрөлдөн ширээгээ тойрч хоолоо идээд, орой орондоо орцгоосон хойно ээжээс нь уучлалт гуйн, дахиад ар-хи амсахгүй гэж амлалт өгөн шивнэх эцгийнхээ яриаг чагнан хэвтэхдээ Хүслэн нээрээ л юм шиг

итгэж баярлана. Гэвч аз жаргал ганц хоёрхон өдөр үргэлжлээд дуусч аав нь ахиад л со-гтуу ирж эхийг нь ну-с н-улимстай хутгасаар. Орой ээжтэйгээ гэр өөдөө явахдаа Хүслэн ганцхан зүйлийг л бодсоор харина. “Аав эрү-үл байгаасай”… Охиноо 8 нас хүрч нэгдүгээр ангид орсныг ч Самбуу мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар эр-үүл өдөр байсангүй, заримдаа гэртээ ч харилгүй энд тэнд тас-раад тэр чигтээ унтаж орхино. Согт-уу ч гэсэн зүв зүгээр шахам алхаж явснаа гэрийн бараа харагдангуут л хаш-гирч гууг-чин гуй-вж дайвж эхлэх нь гайхмаар. Хүү Самдан 16 хүрч ар гэрийн хамаг ажлаа хийн ээжийн ганц түшиг тулгуур болов. Хичээл номондоо гавьсан юмгүй ч спортод сонирхолтой тул боксоор хичээллэж сургуулийн нэрийг олон тэмцээн наадамд гаргах учир багш нар нь нэг их юм хэлэхгүй. Гэм нь жоохон тү-ргэн ууртай, онгир-оодуу учир хаа нэг зодо-он цо-хион хийж эхийн чихнээс хонх уяна. Бадам хүүгээ загнаж аргадан гуйвч нэгэнт гөжүүд,

бух-имдуу болсон Самдан үгийг нь ойшоолгүй тэгсгээд толгой дохин өнгөрсөөр. Сүүлийн үед эр бяр суусан хүү нь согт-уу аавыгаа ирж агса-мнахад ана мана зодолд-ож, ээждээ гар хүр-гүүлэхийг болив. Аав ах хоёрыгоо зо-долдоод эхлэнгүүт айсан Хүслэн орон доогуур орж хярсан туулай шиг бөмбөгнөтөл чи-чрэн хэвтэнэ. Эх нь дэмий л салгах гэж зууралдавч яаж дийлэх билээ… Гай нь таарсан тэр нэг орой Самбуу бас л нилээн ууч-ихсан харьж явлаа. Намрын адаг сар эхлээд удаагүй ч гадаа хүйтэрч зэвэргэн салхи хормой хотоор сийгүүлж нэг л жихүүцэм. Бадам ажлаасаа эртхэн гарч замаараа охиноо сургуулиас аваад алхаж явтал ажлын газрын дарга машинтайгаа явах таарч ашгүй хүргүүлэн дулаахан гэртээ харив. Хашааны үүдэн дээр том хар машинаас буух эх-нэрийгээ гудамны үзүүрээс харсан Сам-буу ха-р муу бодо-лд автаж, уур нь хүрч у-ушиг нь саг-сайсан улаан гал-зуу амьтан харайлгасаар гэрийн хаалгыг эв-дэх шахуу ханз татан оров. Дөнгөж орж ирээд гадуур хувцсаа ч тайлалгүй галаа түлэхээр зуухныхаа аманд сууж байсан Бадамыг ор мөрг-өтөл жийж уна-гаад дээр нь мордон боо-милж байгаад том хар нудр-агаараа нү-үр нүд-гүй ба-лбав.

Хүслэн айсандаа яахаа мэдэхгүй бүлт-гэнэн уй-лж зогстол ашгүй ах нь орж ирлээ. Эхийнх нь дээр мордоод улаан галзуу ба-лбах эцгийгээ харангуут Самдан дүрсхийтэл уурлаж үүдэнд байсан мод хагалдаг том ха-р сүх-ийг шүүрч аван Самбуугийн даг-зруу ха-р тэнхээгээрээ буулгаж орхив. Бадам яагаад зоду-улж байгаагаа ч мэдэхгүй, ямартай ч амь гарчих санаатай хоолойг нь боо-милох нөхрийнхөө чанга г-артай зуу-ралдавч хүч үл хүрэн амьсгаа нь боо-гдож, аварга том нударга нү-үр нү-дгүй нүүн орж ирснээ гэнэт больж нөхрийнх нь лагс том бие дээрээс нь унаж ирэнгүүт тас анисан нүдээ нээтэл хүү нь гартаа сү-х барьчихсан ууралсандаа минчийтэл улайн сал-галчихсан зогсож байлаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *