Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг төгсгөлийн “19-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг төгсгөлийн “19-р хэсэг”

0 секунд уншина
0
0
468

Гантиг хаалга саван гарангуутаа шууд шатаар уруудаад гадагш гарах хаалга зүглэв. Нансал хойноос нь “миний хүү ” гэсээр аль болох түргэн алхахыг хичээнэ. Хүүгээ уурандаа машин барьж давхиад осол гаргах

вий гэж түүний санаа зовж байлаа. Орчлон хорвоо дээр ганц л хүнийг хайрлаж, санаа зовж, сайхан амьдраасай гэж хүсдэг нь түүний хүү Гантиг билээ. Ээжээсээ хавьгүй өндөр Гантиг хэдхэн харайгаад л

хаалгаар гарч одоход Нансал гүйх шахам хойноос нь гарвал ашгүй хүү нь тэнэг зүйл хийсэнгүй, байшингийн урд байдаг хэсэгхэн моддын дундуур алхаж харагдав. Гантиг багадаа байнга суудаг байсан бат бөх

модон сандал дээр салдархийн суугаад сая юу сонссоноо эргэцүүлж эхэлтэл ээж нь амьсгаадсаар хажууд нь ирж суулаа. …Грэйсийн тархи маш хурдтай ажиллаж түлхүүрийг шүүрч аван угаалгын өрөө рүү орж

саван норгоод хэвийг нь гаргахаар оролдов. Хатуу саван дээр гулгаад нэг л болж өгсөнгүй. Бүсгүй маш их зориг гарган түлхүүрээ барьсан чигтээ гал тогоо руу буугаад хэв гаргачихаж болохоор зүйл хайн самгардангаа хаалга руу байн байн хялмалзсаар, зүрх нь түгшсэндээ

цээжийг нь цоолоод гараад ирэхнүү гэлтэй савлана… Нансал амьсгаагаа ч дарсангүй, асгартал уйлангаа худал зохиосон зүйлээ ярьж эхлэв. ~Эмч намайг удахгүй гэсэн. Би хэзээ ч хамаагүй Баатарын араас явчихаж магадгүй. Үхэхээсээ өмнө хүүгийнхээ хуримыг үзчихмээр байна шүү дээ. Гантигаа чи яагаад намайг хайрладаггүй юм бээ? Би чамайг л…гээд үргэлжлүүлж чадсангүй мэгшихэд Гантиг сандран босч ээжийнхээ урд сөхрөн суугаад: ~Ээжээ та бас юугаа яриад байгаан бэ? Та яагаад удахгүй гэж? Үнэн гэж үү дээ? Та яагаад надад одоо л энэ бүхнийг хэлж байгаа юм бээ? ~Баатар хэзээ ч намайг үнэнчээр хайрлаж байгаагүй. Чи тэр новшийн төлөө уйлж шаналах ёсгүй мэдэв үү! Би тэвчихгүй нь… …Яг юун дээр хэв гаргахаа олж чадахгүй хамаг шүүгээг онгойлгон харж байтал Сүндэр түүнийг гайхан харж зогсохтой таарсан Грэйс цочсондоо золтой л ухаан алдчихсангүй. Сүндэр “Та юу хайсан юм бэ? Би олоод өгөх үү?” гэхэд Грэйс эргэлзэнгүй хэсэг байснаа “Би нэг зүйлийн хэвийг яаралтай гаргаж авах хэрэгтэй байнаа. Хатуу мөртлөө зөөлөн юм байна уу?” гэснээ юу хэлчихэв дээ гэж өөрийгөө шоолов. Сүндэр хөргөгч онгойлгон зүсээгүй том бяслаг гаргаад “Энэ болох уу?” гэхэд Грэйсийн

нүд сэргэн “Бололгүй яахав. Яг болно” хэмээн баяртай хэлэнгүүт бяслагийг аваад дээш гарлаа. Баахан уйлалдсан ээж хүү хоёр эвлэрсэн бололтой тэврэлдсээр орж ирэхэд Грэйс өөдөөс нь угтан санаа зовсон царай гаргаж зогсов. Гантиг эхнэртээ хандан “Аавын дөчин есөн хоногийг дуусгаад хуримаа хийе дээ хайраа” гэхэд Нансал хажууд нь ялсан баатрын дүртэй инээмсэглэн зогсож байлаа. Гантигийг гэнэт ийм шийдвэр гаргасанд Грэйс гайхсан ч юм хэлсэнгүй, Нансалыг яаж гадагш гаргаж тэр нөүтбүүкийг үзэхээ л бодно. Нансал өрөөндөө орсон хойно Гантиг нам дуугаар: ~Ээж хүнд өвчтэй гэнээ, хугацаа бага үлдсэн гэж байна. Би яах вэ хайраа? Төрсөн биш ч гэсэн миний хувьд төрснөөс ялгаагүй хайртай аавыгаа алдчихлаа. Одоо бас ээж… гээд нулимс нь цийлэгнээд ирэв. Грэйс хадам ээжийгээ өвчтэй гэдэгт огт итгэсэнгүй ч гэнэт мэргэн санаа төрж: ~Миний хайр тайвшир даа. Одоо чи л тайван, ухаантай байх хэрэгтэй. Тэгвэл маргааш чи ээжтэй хамт эмнэлэг явж эмчтэй нь уулз л даа. ~Нээрээ тэгдэг юмуу? Яг ямар өвчин болоод хугацаа бага үлдсэн энэ тэр гээд байгааг мэдье. Эмчлэх ямар ч арга байсан хайж олноо. Би ээжийгээ алдвал тэсэхгүй байх… Нансал өрөөндөө ороод жүжиглэлт нь бүтсэнд баясан ганцаараа галзуу хүн шиг чимээгүй агдагнан инээв. Гэвч дахиад бүхэл бүтэн сарын турш Сүндэрийг оролдохгүй тэвчинэ гэдэг үнэхээр хэцүү санагдахад инээмсэглэл нь сарнин одож нүүрээ үрчилзүүллээ. Хэдэн

жилийн өмнө хийлгэсэн нууц өрөөнийхөө хэргийг хурдхан шиг л гаргамаар санагдан хувцасны том шүүгээ рүүгээ харав. Энэ шүүгээний цаана Нансалын аймшигт тоглоомын өрөө байгаа билээ. Нууц өрөөгөө бодож сууснаа гэнэт түлхүүрээ санаж сандран ийш тийш харвал түрүүн тавьсан байрандаа л байхыг хараад санаа нь амран хүзүүндээ зүүлээ. Маргааш нь Гантиг ээжийгээ эмнэлэг явья гээд хүчирсэнгүй, Нансал угаасаа хувийн эмчтэй тул гэртээ дуудчихая гэхэд хүү ч санал нийлж Грэйсийн төлөвлөгөө нурлаа. Яажшуухан Нансалыг гадагш гаргахаа бодон тааз ширтэж хэвтсэн Грэйс хана, тааз хоёрын голоор хүрээлсэн гантиг чулуун шигтгээтэй чамин хүрээг гэнэт анзаарч уран хийцийг нь гайхан бишрэв. Харин энэ тансаг хүрээн дунд Нансалын нууц нүд явж байгааг огтхон ч гадарласангүй ээ… Баатарын компаний ажил хэргээр Гантигийг гадагш явсан өдөр Нансалын хувийн эмч ирлээ. Талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхойлсон эмч тул Грэйс эмчийг хараад танимхайран мэндчилж Нансалын өрөөнд хүргэж өгөөд юу гэхийг нь харзнан зогстол Нансал: ~Би эмчтэй хоёулхнаа уулзах хэрэгтэй байна. Чи өрөөндөө ороод байж байхгүй юу. Дараа Гантигийг байх үед хамт эмчтэй уулзаарай гэж эвтэйхнээр Грэйсийг хөөв. Грэйс ч толгой дохин гарч хаалгыг хаагаад өрөө лүүгээ товор товор алхахыг сонсож байсан Нансал санаа нь амарч хаалгаа түгжлээ.

Грэйс өрөөндөө очиж гутлаа тайлаад оймстойгоо чимээгүй гэтсээр Нансалын хаалган дээр ирж чихээ наан сонсов. …~Хүү бэр хоёрт намайг хүнд өвчтэй, нэг их удаан наслахгүй гэж ойлгуулах хэрэгтэй байна. ~Бас юу л сэдээд байгаа юм бэ дээ Нансал минь? Би ч эмч хүний тангараганд нийцэхгүй зүйл арай л их хийж байна шүү… ~Би чамд хангалттай мөнгө өгсөн биз дээ? Энэ удаад ч өгөх болохоор дуугүй л миний хэлснээр хийж үз. ~Заза ойлголоо доо. Чи гэхдээ тэр Баатарт өгсөн хороо хаанаас олж авсан юм бэ? Асуух гээд амжихгүй л яваад байлаа. ~Тэр бол нууц! Энэ талаар дахиж битгий яриарай. Хэн нэгэнд ам алдсан байвал юу болохыг чи мэдэж байгаа биз дээ! ~Мэдэлгүй яахав дээ хэхэ би амлалтандаа хүрдэг хүн шүү… Грэйс сонссон зүйлдээ нэг их цочирдсонгүй ч өөрийн эрхгүй хөл нь чичирч байлаа. Баатарын үхэлд Нансал хамаатай гэдгийг тэр аль хэдийн таамаглаж байсан билээ. Таамаг нь зөв байсныг мэдсэн Грэйс сэмээрхэн буцаж өрөөндөө очоод түгшсэндээ яахаа мэдэхгүй хэсэг суув. Гантигийн аминаасаа илүү хайрладаг ээж нь ийм аймшигтай хүн байх гэж… Грэйст ямар ч баримт нотолгоо байхгүй тул цагдаад мэдэгдээд хэрэггүй гэдгийг ухаарч, баримт байсан ч хайртай хүнийхээ ээжийг шоронд суулгаж чадах үгүйдээ эргэлзэж байлаа. “Би ээжийгээ алдвал тэсэхгүй байх” гэсэн Гантигийн үг бодогдоод үнэхээр хэцүү… Сүндэр ойрд хоол сайн идэж чадахгүй огиод, дотор нь муухайрч бие нь сульдаад нэг л эвгүй байсан ч хордлого авчихлаа л гэж бодсноос хэвлийд нь шинэ амь бүрэлдэж буйг таамагласангүй. Цонхийтол цайчихсан урвагар царайлан явах Сүндэрийг харсан Грэйс санаа нь зовж өглөө хамт эмнэлэг рүү явлаа. “Баяр хүргэе! Та жирэмсэн болсон байна” гэсэн эмчийн үгийг сонсоод нээрээ өмнөх сарын тэмдэг ирээгүйг санасан Сүндэр шоконд орсондоо хана түшсээр гарч ирвэл Грэйс царайг нь хараад айсан байртай угтан авч: ~Яасан эмч юу гэнэ вэ? ~Би би… би жирэмсэн болсон байна гэнээ… ~Айн? Хүүе баяр

хүргэе! Ямар сайхан мэдээ вэ? Гэхдээ… эцэг нь… ~Миний найз залуу…хайртай хүн минь байгаа юмаа… Эмнэлгээс ирээд Сүндэр өрөөндөө ганцаараа орж гүн бодолд автав. “Би ээж болох нь…хайрт Амгалангийн минь мах цусны тасархай миний дотор бүрэлдсэн байна шүү дээ…Ээ бурхан минь яагаад..яагаад… Би одоо яах вэээ?” Грэйс эмнэлгээс ирээд өрөөндөө очтол Гантиг гоёлын хувцас өмсөн толины өмнө зогсож байв. ~Хүүе миний хайр ингэж гоёод хаачихна вэ? ~Хайр нь ээжтэй өнөөдөр болзоод оо… хихи. Ээжтэйгээ хоёулхнаа гадуур гарч болзолгүй удсан байна. Болзоонд урьсан чинь ээж бөөн баяр хэхэ ~Аан зөв зөв. Хөөрхөн юм бэ? Миний хайр чинь ийм ухаантай, мундаг хүү шүү. Яаралгүй тухтай явж байгаад ирээрэй. Хайр нь Сүндэртэй хамт хөгжилтэй байж байя. ~За ойлголоо хайраа үнсье… Гантиг, Нансал хоёрыг машинд суун хөдөлвүү үгүй юу Грэйс дээш гүйн гарч хувилуулж авсан түлхүүрээрээ Нансалын өрөөг онгойлголоо. Сандарсандаа салгалан байж шургуулгыг нээн нөүтбүүкийг асаатал нууц кодтой байх нь тэрээ… Урам нь хугаран орон дээр сууснаа юмыг яаж мэдэхэв гээд Гантигын төрсөн он сар өдрийг хийтэл түгжээ тайлагдаж дэлгэц мэлсхийн аслаа… Сүндэр өдөржин бодсны эцэст маш зөв шийдвэр гаргаж чадлаа. Өөрөө эцэг эхийн бүтэн хайр мэдрэлгүй өссөн учраас хүүхэддээ ч мөн тийм зовлонг үзүүлэхийг хүссэнгүй. Юу ч болж байсан давж гараад хүүхдээ аавтай нь, ээжтэй нь элэг бүтэн амьдруулахыг тэр хүсэв. Орой эзэгтэйг ирэнгүүт ажлаас гарахаа хэлж цалингаа аваад хайрт руугаа очно гэж шийдсэндээ өөрийн эрхгүй догдлон байлаа… …..Хүний ой тойнд багтамгүй

аймшигтай зүйлс үзсэн Грэйс цочирдсондоо бараг хоёр гурван цаг гөлийж суулаа. Энэ бичлэгнүүдийг Гантигт үзүүлэх эсэхээ, Нансалыг одоо яах ёстойгоо бодсоор олигтой шийдэлд хүрч чадаагүй байтал орой болж Гантиг, Нансал хоёр гэртээ ирэв. Бүгд буйдан дээр сууцгаан кофе ууж байтал Сүндэр ирээд Нансалд хандан ажлаас гарах тухайгаа хэллээ. Нансал учиргүй их тэвдэн ууж байсан кофендоо хахаж цацахад Грэйс түүнээс нүд салгалгүй ширтэн суув. Дахиад ядаж ганц сар ажиллачих гэж Нансал Сүндэрээс гуйсан ч охин эвтэйхэн татгалзахад Нансал аргаа барсан бололтой “Тэгвэл одоо яая гэхэв. Орой хоёулаа энэ өрөөнд уулзаж цалин мөнгийг чинь бодъё доо. Би чамайг дуудамз” гэж хэлчихээд босоход гар нь чичигнэн салгалахыг Грэйс л ганцаараа ажиглажээ. Грэйс, Гантиг хоёр сурснаараа эрт гэгч нь орондоо орсон ч Грэйсийн нойр хүрэхгүй чимээ чагнан хэвтсээр байлаа. Хэн нэгэн хаалгыг нь сэмээрхэн онгойлгож харснаа буцаад хаачихад Грэйсийн зүрхний цохилт түргэсэн аяархан босч хөл нүцгэн хэвээр гэтэн хаалганд хүрэв. Шатаар доош уруудах хөлийн чимээ сонсогдоно. Грэйс гарч хаалгаа маш зөөлөн хаагаад гэтсэн чигээрээ доошилвол Нансал дарсны агуулах руу бууж харагдав. Грэйс ч энэ завшаанаар чимээ гаргалгүй гялсхан буугаад зочны өрөөнд очиж нүсэр том хөшгиний ард орж амьсгаа даран зогслоо. Удалгүй Нансал гартаа нэг дарс барисаар зочны өрөөнд ирж хоёр хундаганд дарснаасаа дүүргээд энгэрээсээ нэг жижигхээн шилтэй зүйл гаргаж ирснээ нэг хундаганд нь хийчихэв. Грэйс энэ бүхнийг хөшигний завсраар нэгд нэгэнгүй харсаар байлаа. Нансал нөгөөх шингэн хийсэн хундагатай дарсыг авч нүүрэндээ тулгах шахам харснаа буцааж тавиад Сүндэрийг дуудахаар цааш явахад Грэйс үсрэн гарч ирээд хоёр хундаганы байрыг сольж тавичихаад буцаад хөшигний араар оров. Нам гүм дунд зүрхнийх нь түгшсэн цохилт арай л тод мэт сонсогдоно. Нансал Сүндэрийг дагуулсаар ирж буйдан дээр тухлаад “Чи уг нь

надад их таалагдсан юмсан. Эгч нь цалинг чинь хоёр нугалж өгнөө за юу. Наад хундагатайгаа барьчих. Хоёулаа салах ёсоо хийгээд ганц тулгачихъя л даа” гээд худлаа инээв. Сүндэр ч инээмсэглэн дарсыг авч жаахан балгаад тавих гэтэл Нансал “Ганцхан хундага юм чинь уучих л даа. Эгчийнх нь сэтгэлийн юм шүү дээ” гэж шахсаар бүгдийг нь уулгаж орхилоо. “Ингээд чи минийх боллоо. Бас надаас зугтана гэнээ хаха. Эгч нь чамайгаа сайхан хайрланаа” гэж бодонгоо өөрийнхөө урдах хундагатай дарсыг дуустал нь уув. Нансал ойр зуурын худал зүйлс ярингаа охиныг ажигласаар “Одоо л үйлчлэх ёстой доо” гэж бодов уу үгүй юу дотор нь сонин болж гэдэс, ходоод нь мурчилзаж эхэлснээ тархи, толгой нь аймшигтай өвдлөө. Сайхан зүйлс ярин инээмсэглэж суусан эзэгтэй гэнэт сонин царайлж татваганан хөдөлснөө амнаас нь цагаан хөөс сахарч эхлэхэд Сүндэр айсандаа хүмүүс дуудахаар босон гүйтэл “Сүндэрээ зогсож бай” гэх Грэйсийн дуу ард нь гарав. Айж цочирдсон, гайхсан Сүндэрт бүхнийг хэлж тайлбарлан өрөөнд нь оруулж, хэнд ч энэ тухай хэлэхгүй, юу ч мэдэхгүй царайлахыг сануулаад Грэйс буцаж ирэн татваганасаар байгаа Нансалын өмнө очиж хэсэг харснаа Сүндэрийн хундагыг авч хураагаад дээш гарлаа. Нансалын өрөө рүү орж шургуулгыг онгойлгон нөүтбүүкийг авч бүх бичлэгийг устгаад өрөөндөө орж орон дээрээ хэвтэв. Тэр Нансалыг яах тухайгаа аль хэдийн шийджээ… Хувийн эмч ирж Нансалыг үзээд “Өө хөөрхий нөгөө олон хорноосоо өөрөө нэгийг нь зооглочихсон байх шив. Энэ авгай бүр үнэхээр солиорчихжээ” гэж дотроо бодоод Гантиг, Грэйс хоёрт хандан: ~Нөгөө айхтар өвчин нь хүнд шатандаа оржээ. Одоо ээж чинь ярьж, хөдлөж чадахгүй, сонсож, харж, мэдэрч л чадна. Сайн асарч сувилаж байгаад л эцсийн замд нь үд дээ. Өөр ямар ч эмчилгээ байхгүй… Гантиг уйлан шаналж байхыг харах нь Грэйст үнэхээр хэцүү байсан ч “Бүгдийг үнэнээр нь мэдснээс ингээд ч болов ээжтэйгээ хамт байсан нь дээр” хэмээн бодлоо… Хэд хоногийн өмнө утсаа гээчихсэн Амгалан өнөөдөр л шинэ утастай болж дугаараа сэргээлгэчихээд утсаа дөнгөж асаатал танихгүй дугаараас дуудлага ирлээ. Амгалан гайхасхийн утсаа аваад: ~Байна уу? гэхэд хүн дуугарсангүй. Эмэгтэй хүний шуухитнан уйлагнах сонстов. Амгалангийн зүрх хүчтэй цохилон: ~Байна уу? Сүндэрээ чи мөн үү? Дуугар л даа. Чи мөн биз дээ гэж хашгичих шахам чанга хэлтэл ~…Тиймээ хайраа би мөн байна… намайг уучлаарай хайраа. Чи аав болно хайрт минь…Чи бид хоёр хүүхэдтэй болно гээд уйлах

сонстоно. ~Чи хаана байна? Надад хэлчих л дээ. Хоёулаа уулзая тэгэх үү Сүндэрээ гуйя… ~Хамгийн сүүлд чамайг орхиод явсан тэр караокед нөгөө өрөөндөө хүлээж байя гэхийг сонсоод Амгалан галзуурсан мэт хурдлан гүйлээ. …Бахардталаа гүйсэн Амгалан амьсгаадсаар өрөө рүү ортол байдгаараа уйлчихсан Сүндэр өөдөөс нь тэврэн авч хүзүүнд нь зүүгдэв. Бие биесээ зөндөө их санасан, шаналсан хоёр ахиад нэгнээ алдчих вий гэсэн шиг чангаас чанга тэврэн уйлалдсаар байлаа… Хүү нь Сүндэрийгээ хөтөлчихсөн бөөн баяр хөөртэй хүн орж ирэхэд Оюун хүүгээсээ дутуугүй баярлаж гэрээр нэг уйлаан майлаан болсноо залгуулаад инээд хөөр болов. Эмээ болно гэдгээ сонсоод бүр ч их баярлаж дахиад л уйлчихсан ээжийгээ, нөгөө талд бас л уйлчихсан хайртыгаа хоёуланг нь тэврэн зогсох Амгалан энэ орчлон дээр хамгийн аз жаргалтай хүн нь байлаа. Хоёр сар холбоогүй алга болсноо гэнэт л жирэмсэн гээд хүрээд ирсэн Сүндэрийг хэн ч хардаж сэрдсэнгүй, чин үнэнээр итгэж баярлаж буй нь сэтгэл хөдөлмөөр буюу… Ээж нь тэргэнцэр дээр суудаг асаргаа хэрэгтэй хүн болсон тул Гантиг, Грэйс хоёр Монголд үлдэхээр шийджээ. Грэйс байшинд засвар хийлгэж бүх таазны хүрээг хуу татуулан хаяулахад Нансал хорсол дүүрэн нүдээр ширтэж суухаас өөр юу ч хийж чадсангүй. Нансалыг асрах үйлчлэгч хэрэгтэй тул Грэйс зар тавьтал маргааш нь нэг бүсгүй хүрч ирээд шууд ажилд орох боломжтойгоо хэлэв. Грэйс тэр бүсгүйг дагуулсаар Нансалын өрөөнд очиж “За энэ хүнийг л асрана шүү дээ. Өөр гэрийн ажил энэ тэр хийх шаардлагагүй” гэхэд бүсгүй уриалгахан нь аргагүй “Ойлголоо” гээд Нансал руу учиртай харан инээлээ. Хоёр жилийн өмнө биеийг нь бузарлачихаад үсийг нь тайран зугаацсан тэр охин дүрээрээ өмнө нь зогсож байхыг таньсан Нансалын хорсол дүүрэн харц нь айдсаар солигдохыг Грэйс анзаарсангүй ээ…Нэгэн цагт үйлчлэгч охидоор зугаа гарган тоглодог байсан Нансал авгай одоо өөрөө өнөөх үйлчлэгчийнхээ гарт орсон нь ёстой л нөгөө үйлийн үр гэдэг нь бизээ… Сүндэр хадмындаа амьдарч гэдэс нь хөөрхөн томорсоор, гэрийнхэн бүгд л Сүндэрийг аль болох ая тухтай байлгахыг хичээх тул санаа зовох, дутагдах гачигдах зүйлгүй сайхан байлаа. Гэвч түүнийг Батбаяраас айх айдас салахгүй дагасаар байсан тул гэрээс гарахыг хүсдэггүй ч гэдэс нь томроод ирэхэд аргагүйн эрхэнд эмнэлэг

явахаар болов. Амгалантайгаа хамт яваа ч нэг л түгшүүртэй ийш тийш сэрвэлзсээр эмнэлэг рүү хурдхан шиг орж жирэмсний үзлэг хийдэг өрөөний гадаа оочирлон зогсож байтал “Хүүе Сүндэрээ” гэх дуунаар бондгосхийн цочиж эргэн харвал Болор зогсож байлаа. Болор нөгөө хэцүү нэрт өвчнийхөө сүүлийн эмчилгээг хийлгэчихээд яваа нь энэ. Амгаланг үлдээгээд хоёр бүсгүй хүнгүй цонхны дэргэд очин сонин хачин ярилцав. Болор уйлж буй бололтой нүдээ байн байн арчина. Баахан зогсоод хоёр бүсгүй тэврэлдэн уйлалдаад сая нэг саллаа. Өмнө нь болсон бүх зүйлд Сүндэрээс уучлалт гуйж дотор нь уужирсан Болор сэтгэл тэнэгэр гарч явахад, Батбаяр дахиж өөрийг нь зовоохгүй болсныг мэдсэн Сүндэр бүр ч их баяртай инээд алдсаар Амгалан дээр очив. Баяр дээр баяр гэгчээр эход харуулсан Сүндэр бүр маасайтал инээн гарч ирээд “Хайраа хоёулаа ихэр охидтой болохнээ” гэхэд Амгалан баярласандаа хавь ойрын хүмүүсийг цочтол “Үнэн үү?” хэмээн хашхирлаа….. Шинэ жилийн өмнөхөн Гантиг, Грэйс, Амгалан, Сүндэр дөрөв уулзаж хоолонд орлоо. Сүндэрийг ихэр охин тээж байгааг сонссон Грэйс, Гантиг хоёр уулга алдан баяр хүргэхэд Амгалангийн сэтгэл хөөрч “Манай Сүндэр ихэр охид гэдгийг сонссон өдрөө л шууд нэрсийг нь төлөвлөчихсөн шүү дээ” гээд инээв. Грэйс сонирхон “Тэгээд ямар нэрнүүд юм бэ Сүндэрээ” гэвэл Сүндэр цондойсон гэдсээ хайрлан илж харснаа: ~Энхжин, Мөнхжин гэж нэрлэнээ… Грэйс гайхсандаа үг хэлж чадахгүй суутал хажуунаас нь

Гантиг ам нээн: ~Хүүе ямар сонин юм бэ? Манай хүн чинь багадаа Энхжин гэдэг нэртэй, дүүг нь Мөнхжин гэдэг байсан гэсэн тиймээ хайраа? Даанч дүүгээсээ багадаа салаад одоо хүртэл олж чадаагүй… цааш нь Сүндэр, Грэйс хоёр сонссонгүй бие бие рүүгээ гөлрөн сууж байснаа ухасхийн босч тэврэлдээд уйлалдаж эхлэв. Арван гурван жилийн турш нэгнээ үгүйлж, дүн шөнийн зүүдэндээ л уулзан тайтгардаг байсан амин холбоотой эгч дүүс баяр хөөр, гомдол тунирхал, уучлал гуйлт, аз жаргалын халуун нулимсаа харамгүй асган энэ их хугацаанд амссан муухай дурсамж бүхнээ угаан ариутгаж байлаа… ~Эгчээ та намайг дахиад хэзээ ч битгий орхиж яваарай. Би таныг зөндөө их санасан. Бас зөндөө их гомдсон… ~Эгч нь дүүгээ хэзээ ч, хэзээ ч дахиж орхихгүй. Үргэлж хамтдаа аз жаргалтай амьдрах болно. Чамдаа амлая… Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *