Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “18-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “18-р хэсэг”

0 секунд уншина
0
0
872

Өвдөг шүргэсэн хар бошинзон дээр цагаан хормогч зүүсэн үйлчлэгч охин Нансалын хажууд ирж суулаа. Тэр хоёр ямар нэг зүйл ярилцангаа хундагатай шингэн зүйл байн байн ууна. Төд удалгүй

үйлчлэгч охин буйдангийн түшлэг налан унаад өгөв. Нансал аажуухан өндийн охин руу дөхөж очоод дээш шуусан үсийг нь задлахад гялалзсан урт хар гэзэг торго мэт намиран буйданг бүрхэв.

Нансал үснээс атган авч шунамхайран үнэрлэж байснаа турьхан цагаан хүзүү рүү нь довтоллоо. Охин юу ч мэдрэхгүй үхсэн хүн шиг л гулжийн хэвтсээр. Нансал авгай хүн харахаас ч ичмээр сонин гаж

үйлдэл хийгээд сая нэг таашаал авч ханасан бололтой охиноос холдон цааш явав. Хэдхэн секундийн дараа гартаа хайч барьсаар ирээд нөгөө сайхан урт үсийг угаар нь хайчилж авснаа тэр хавиар нэг цацаж

орхилоо….. …Хадгалж явдаг хайртай бичлэгнүүдийнхээ нэгийг нь үзэж тэчьяадан суусан Нансалыг бондгосхийн цочтол хэн нэг нь хаалга тогшив. Нансал ууртай гэгч нь нөүтбүүкээ хаагаад “хэн бээ”

гэсээр босч хаалгаа нээвэл Грэйс зогсож байлаа. ~Саад болсонд уучлаарай ээж. Гантиг бид хоёр таныг оройн зоогонд урих гээд… ~Хмм хэзээ? Өнөө орой юу? ~Тиймээ. Та хувцсаа өмсчих. Тэгээд гурвуулаа гаръя тэгэх үү? ~Заза тэгэхээс дээ гээд Нансалыг эргэхэд Грэйс салах шинжгүй араас нь даган орж ирээд: ~Та өрөөндөө өдөржин ганцаараа суухаас уйддаггүй юмуу? гэснээ орон дээр дутуу хаалттай хэвтэх нөүтбүүкийг харангуутаа “Гантиг нээрээ таныг яруу найраг сонирхдог гээд байсан. Та өдөржин шүлэг бичдэг байх тэ? Би уншиж болох уу?” гээд нөүтбүүкний хажууханд суутал шүүгээгээ уудлан зогсож байсан Нансал ухасхийн харайж ирээд нөүтбүүкээ шүүрэн авч “Болохгүй. Би хэнд ч уншуулах дургүй” хэмээн сандрангуй хэллээ. Үргэлж цэх намбалаг бөгөөд аажуухан хөдөлдөг хадам ээжийгээ гэнэт ингэж жаахан охин шиг дэгдэн гүйж сандрахыг харсан Грэйс гайхахын сацуу инээд нь хүрэв. Нансал шургуулганд нөүтбүүкээ хийгээд цоожлонгоо “Чи гарч бай. Би хувцсаа солимоор байна” гэж хүйтнээр өгүүлээд түлхүүрээ нандигнан хүзүүндээ зүүлээ. Грэйс ч гялсхан шиг босч өрөөнөөс гарахдаа “Яагаад ингэж их сандраад байгаа юм болоо.

Үнэхээр хачирхалтай хүн шүү” хэмээн боджээ. Өргөж авсан ээжтэйгээ Грэйс томрох хирээр найзууд шиг дотносч хувцас хунараа солихдоо ч хамт сонголт хийн толины өмнө эргэлдэж инээлдэн зугаатай байдаг тул хадам ээжтэйгээ ч мөн тийм л дотно байхыг хүссэн ч нэг л болж өгөхгүй байв. Зарим өдөр өрөөндөө ороод нам түгжчихээд хэдэн цагаар ч гарч ирэхгүй, заримдаа болохоор их л сайхан ааштай энэ тэрийг ярин өдөржин байшингаараа холхидог энэ авгайн учрыг хэн ч олж чадахгүй бизээ… Гадуур ихэнхидээ хооллож шөнө л гэрийн бараа хардаг байсан Баатар огт өөр хүн болж гэр лүүгээ яардаг болжээ. Сүндэрийн хөөрхөн инээд, тормогор хар нүдийг харахсан гэхээс байж ядан гэртээ байхдаа ч охиныг үзэгдэхгүй бол яаж ийж шалтаг гаргаад өрөөнд нь орж охиныг харан сэтгэлээ амраана. Түүний өгөршиж гандсан зүрх дахин шинээр цохилж амьдралын утга учрыг мэдрэх шиг л болж байлаа. Ямартай ч хүүгийнхээ хурим найрыг ёс төртэй хийж гадаад руу нь буцаачихаад Нансалаас салж Сүндэрийг өөртэйгөө гэрлээч гэж гуйя хэмээн Баатар төлөвлөжээ. Энэ бүхнээ одоохондоо эхнэр хүүхэддээ мэдэгдэхгүйг хичээн явах ч шулам шиг Нансал нөхрийнхөө үйлчлэгч охин руу ширтэх харцыг хараад л юу болоод байгааг ойлгосон байлаа. Гучин жилийн өмнө түүнрүү л ганц ингэж хардаг байсан Баатарын энэ харцыг Нансал танилгүй л яахав. “…Муу зөнөг новш. Хамаг амьдралыг минь үрж хэдэн тавилган дунд хорьсоор намайг галзуу нэгэн болгож хаячихаад насны бөгсөнд өөрөө дурлаж хайрлаж аз жаргалдаа бялуурч явна гэнээ. Тэгж ч амархан чамайг жаргаахгүй шүү. Сүндэр миний тоглоомон хүүхэлдэй болох ёстой” хэмээн бодсоор яг ийм үед зориулан хэдэн жил хадгалсан жижигхэн шилтэй шингэнээ хэн ч олохооргүйгээр нуусан тэр газраасаа гаргаж тоосыг нь арчлаа. …Хориод жилийн өмнө Баатартай явалдсан залуухан бүсгүйг олоод аймшигтайгаар зодсон нь Нансалд маш их сэтгэлийн тайтгарал өгсөн агаад түүнээс хойш залуухан охидыг зовоох дуртай болж яван явсаар өөрөө бэлгийн гаж хүсэлтэй болжээ.

Хурдан хугацаанд нам унтуулдаг эм, сэтгэцэд нөлөөлдөг тариа зэрэг зүйлсийг цуглуулан хадгалж ээлжит хохирогч охидод хэрэглэдэг болсоор удсан бөгөөд өнөөх охид маргааш нь сэрээд юу болсныг санахгүй цочролд ороход нь Нансал худал гүтгэж зодож занчин хөөдөг билээ. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр Нансал өөрийн гэсэн амьд хүүхэлдэйтэй болохыг битүүхэн хүсч явсаар одоо л тэр хүслээ биелүүлэх мөч ирсэн гэж үзсэн нь Сүндэр ажээ… Хурим болоход долоо хоног үлдэв. Баатар ч тэр, Нансал ч тэр тэсвэр алдах шахаж биеэ арайхийн барьж байлаа. Нансал бүр галзуу хүн аятай ааш зан нь ойлгогдохоо больж өрөөндөө түгжээд суучихдаг болчихсонд хүү, бэр хоёр л санаа нь зовнино. Грэйс дотроо “Тэр нөүтбүүкийг олж үзэх хэрэгтэй байх. Тэрэнд л их нууц байна даа. Яаж үзэх вэ байз. Гантигт хэлэх үү яахуу” гэж эргэлзэн боджээ. Харин Нансал өрөөндөө камерийн дэлгэцээр Сүндэрийг шунаглан ширтэж суудаг байв. Хэн нэгэн өөрийг нь ажиглаад ч байгаа юм шиг санагдахад Сүндэр эвгүйцэн ийш тийш хартал хэн ч байсангүй. Санаа алдан өрөөндөө орж орон дээрээ хэвтээд хадгалж явдаг ганц зургаа халааснаасаа гаргаж ирэн харав. Амгалантайгаа тэврэлдэн авахуулсан сайхан зураг. Охины хөөрхөн алаг нүднээс дусал нулимс бөмбөрөн шанааг нь дагаж урссаар үсэнд нь уусан шингэлээ. Зургаа нандигнан зүрхэн дээрээ наагаад “Хайртай шүү” гэж зөөлхөн шивнэв. “Хайртай шүү” гээд хөөрхөн уруулаа цорвойлгон үнсэхээр дөхөх охиныг Амгалан тэврэн авах гэтэл өнөөх охин утаа шиг замхран алга болчихов. “Сүндэрээээ…” гэж хашгирах гэтэл хоолой нь гарсангүй… Амгалан хамаг хөлс нь

цутгачихсан тэлчилсээр сэрж саяны зүүдээ нэхэн санахаар оролдлоо. Энэ олон хоногийн турш ганц минут ч Сүндэрийгээ мартаагүй билээ. Залуугийн аньсага чийгтээд ирэв. Эр хүн уйлдаггүй юм гэж аав нь түүнд хэлж байсан ч тэр үнэхээр шаналж цөхөрсөндөө уйлахгүй байж чадсангүй. Яг энэ мөчид өөрийг нь санаад уйлж хэвтээ Сүндэрийг харсан бол Амгалан ямар их баярлахсан билээ… ….Нэгнээ үгүйлэн санах хос зүрх хэдхэн километрийн зайд оршин хэн хэн рүүгээ татагдавч учирч чадахгүй цохилсоор л… Ойрд гадуур гараагүй Баатар өнөөдөр нилээн оройтож ирлээ. Бас л жаахан юм уучихсан бололтой, суудаг газраа суун дуртай вискигээ шимж эхлэв. Нансал ч юу болохыг хүлээн гөлрөө өвчин туссан хүн шиг өрөөндөө дэлгэц ширтэн сууна. Баатар уусаар, суусаар шөнө дөл боллоо. Одоо л бүгд унтсан байх гэж бодсон Баатар сэмээрхэн босч Сүндэрийн өрөө лүү зүглэв. Олон хоног дэлгэц ширтсээр нүд нь улаанаараа эргэлдсэн Нансал амьсгаа нь дээрдэн догдолсондоо уруулаа зуун харсаар. Сүндэр тайван гэгч нь унтаж байсан тул Баатар сэрээхийг хүссэнгүй орны урд сөхрөн суугаад зүйрлэшгүй их хүссэн, хайрласан харцаар ширтлээ. “Муу хулчгар новш. Босч очоод үнсээч дээ, тэврээч дээ” гэж Нансал өөрийн эрхгүй амандаа үглэв. Нансалын хүслээр болсонгүй Баатар хөдөлгөөнгүй ширтэн суусаар л байлаа. Гэнэт Нансал солиорсон ухаандаа нэг зүйлийг ойлгожээ… …”Энэ новшийг эхлээд цааш нь харуулах хэрэгтэй юм байна!” Нансал ухасхийн босч доош зөөлөн буугаад Баатарын хундагатай вискинд ямар нэг зүйл хийчихээд буцаад өрөөндөө орлоо… Буйдан дээрээ зүрх нь хаагдан тэрийсэн Баатарыг хамгийн түрүүнд Сүндэр харж гэрийнхнийг сэрээжээ. Бүгд сандралдан Гантиг орь дуу тавин уйлж аавынхаа хөлийг тэврэн уйлж байхад Нансал ганцаар юу ч болоогүй мэт хүйтэн царайлж зогсохыг анзаарсан Грэйс гайхахын сацуу энд нэг л хачирхалтай явдал болоод байгааг гадарлав.

Грэйс ямар ч аргаар хамаагүй хадам ээжийнхээ нандигнан хадгалдаг тэр нөүтбүүкийг олж үзэхээр сэтгэл нь шулуудлаа. Оршуулганаас буцаж гэртээ ирсэн Сүндэр цаашид яахаа эргэцүүлэн сууна. Одоо энд ингээд үргэлжлүүлэн ажиллахгүй явчихмаар санагдавч нэг л төвдөхгүй байгаа нь гайхмаар. Энэ том байшингийн хаа нэгтээгээс хэн нэгэн байнга түүнийг хараад байгаа юм шиг эвгүй санагддаг болжээ. Гэхдээ эндээс гараад хаачих билээ дээ, аймшигтай харцтай, нууцлаг эзэгтэйн хөөсөн цагт л явья гэж Сүндэр шийдлээ. Яг бодлыг нь мэдсэн мэт Нансал түүний өрөөнд ороод ирэв. Сүндэр ухасхийн босч: ~Танд эмгэнэл илэрхийлье эзэгтэй… танд юу хэрэгтэй вэ? Би….гэхэд Нансал яриаг нь таслан гараа дохиод ~Баатарыг үхсэн гээд чи эндээс явах хэрэггүй шүү. Ажилладгаараа ажилла гэнгүүтээ гараад явчихлаа. Сүндэр гайхах ч шиг, баярлах ч шиг болон нүд нь бүлтгэнэсээр хоцров. Нансал Сүндэртэй уулзчихаад өрөөндөө орж ирэн оршуулганд өмссөн хар даашинзаа тайлахдаа хүзүүнээсээ зүүдэг гоёмсог шигтгээтэй гурван ширхэг мөнгөн түлхүүрээ шургуулган дээр тавичихаад гэрийн хувцсаа өмсөнгөө бодолд автан хэсэг хөшиж орхив. Баатарын үхлээс болж хүүгийнхээ хуримыг хойшлуулахыг Нансал хүссэнгүй. Одоо л хүүдээ үнэнийг хэлье, хуурамч эцгийн төлөө нулимс унагаж шаналахыг нь хармааргүй байна гэж тэр бодлоо. Нансал ийн шийдээд Гантиг, Грэйс хоёрыг өрөөндөө дуудав. ~Хуримаа жаахан хойшлуулаад арван дөрвөн хоногийн дараа хийчих. Би бүгдийг нь зохицуулна гэж Нансалыг хэлэхэд Гантигийн нүд нь томрон ам нь ангалзсанаа: ~Ээж!

Та чинь юу яриад байгаа юм бэ? Аав нас барчихаад байхад юун хурим найр. Дараа жил л болъё. ~Зүгээр хийнэ гэснээрээ хийчихээд яв аа! Хүн үхэж л байдаг, төрж л байдаг хорвоо. Битгий нэг их сүржигнээд бай! ~Таны наад ухаан санаа зүгээр үү? Та аавд хайргүй байсан байж болно. Гэхдээ би аавдаа хайртай байсан юм шүү. ~Хүү минь дээ….ээжийгээ одоо хэлж байгаад уучлаарай. Гэхдээ Баатар чиний төрсөн эцэг биш! Чамайг хүсвэл би жинхэнэ аавыг чинь олоод хуриманд чинь урья… …Гантиг шоконд орон юу ч хэлж чадахгүй хэсэг зогссоноо хаалга саван гараад явчихав. Нансал ч хүүгийнхээ араас ухасхийн гарахад Грэйс дагаж гарах гэснээ орны хажуугийн шургуулган дээр хэвтэх Нансалын биеэсээ салгадаггүй гурван ширхэг мөнгөн түлхүүрийг олж харан зогтуслаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *