
Улсын баяр наадмаас үзүүр хүртсэн тоогоор аймгуудыг эрэмбэлбэл хорин нэгэн аймгаа Арын сайхан Архангай хүчтэнүүд магнайлж Увс, Өвөрхангай аймгууд удаалж Төв, Хөвсгөл аймгууд айргийн тавд багтаж байна. Хорин нэгэн аймгаас одоогоор Ховд, Өмнөговь, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сүхбаатар аймгуудын хүчтэнүүд улсын баяр наадмаас үзүүр хүртээгүй байна.
Үзүүрлэж байгаагүй
Үндэсний бөхийн түүхэнд нийт 13 аймгийн бөхчүүд үзүүрлэсэн байдаг бөгөөд харин 8 аймаг ганц ч үзүүрлэж байгаагүй байна. Эдгээрт: Ховд, Өмнөговь, Баян-Өлгий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь болон сүүлд шинээр нэмэгдсэн 2 аймаг болох Дархан-Уул, Орхон аймгууд багтдаг аж. Эдгээрээс Ховд, Өмнөговь аймгийн бөхчүүд 1940 болон 1969 онд Улсын наадамд түрүүлж байжээ.
1 үзүүр
Баянхонгор, Говь-Сүмбэр гэсэн 2 аймгийн бөхчүүд тус бүр 1 удаа үзүүрлэж байсан байна.
1991 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат улсын гарьд П.Сүхбат 2006 онд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат улсын арслан Д.Азжаргал 2 үзүүр

Сэлэнгэ, Дорнод аймгууд нь тус бүр 2 удаа үзүүрлэж байжээ.
Дорнод аймгаас 1940 онд У.Дамчаа арслан, 1941 онд Х.Өлзийсайхан арслан Сэлэнгэ аймгаас 1933 онд Д.Данзан арслан, 2011 онд Г.Эрхэмбаяр аварга 3 үзүүр

Хэнтий аймаг нь 3 удаа үзүүрлэж байжээ.
1923, 1924 онд Г.Самдан аварга, 2001 онд Б.Бат-Эрдэнэ аварга тус тус үзүүрлэж байв. 4 үзүүр

Говь-Алтай аймаг нь 4 удаа үзүүрлэж байжээ.
1949, 1953, 1957 онд Ш.Батсуурь аварга, 2008 онд Н.Ганбаатар гарьд тус тус үзүүрлэж байв. 5 үзүүр

Булганыхан 5 удаа үзүүрлэснээр жагсаалтын 7-р байранд орж байна.
1944, 1951 онд Б.Түвдэндорж аварга, 1955 онд Б.Бадам заан, 1971 онд С.Цэрэн аварга, 2007 онд И.Доржсамбуу гарьд тус тус үзүүрлэж байв. 7 үзүүр

Завханы хүчтэнүүд 7 удаа үзүүрлэсэн амжилтаар 6-р байранд орж байна.
1927, 1929 онд С.Шагж арслан, 1931, 1939 онд М.Лхагва арслан, 1942 онд Ш.Санжсүрэн арслан, 2013 онд Б.Гончигдамба гарьд, 2014 онд Ш.Жаргалсайхан гарьд тус тус үзүүрлэж байв. 10 үзүүр

Хөвсгөл аймгийнхан улсын баяр наадмын 10 үзүүр хүртсэн амжилтаар 5-р байранд орж байна.
1945 онд Ж.Цэвээнравдан аварга, 1950 онд Ө.Чүлтэмсүрэн арслан, 1954, 1959 онд Ц.Бадамсэрээжид арслан, 1964 онд Ч.Бээжин аварга, 1961, 1966, 1968, 1969, 1970 онд Д.Дамдин аварга тус тус үзүүрлэж байв. 13 үзүүр

Төв аймгийн бөхчүүд 4-р байранд 13 үзүүр хүртсэн амжилтаар орж байна.
1921 онд П.Бат-Очир, 1934, 1936 онд Л.Чимэд арслан, 1973, 1976, 1977 онд П.Дагвасүрэн арслан, 1972, 1975, 1978, 1980 онд Ж.Мөнхбат аварга, 1979, 1983, 1985 онд Д.Хадбаатар аварга тус тус үзүүрлэж байв. 15 үзүүр

Увс, Өвөрхангай аймгууд нь тус бүр 15 удаа үзүүрлэж байжээ.
Увс аймгаас
1982, 1984 онд М.Мөнгөн арслан, 1965, 1967, 1974, 1990* онд Х.Баянмөнх аварга, 1989, 1994 онд О.Балжинням аварга, 2000, 2002, 2004 онд Б.Гантогтох гарьд, 2015 онд П.Бүрэнтөгс аварга, 2017 онд Ө.Бат-Орших гарьд, 2019, 2020 онд Н.Батсуурь аварга * – Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт зохион байгуулагдсан “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг баяр наадам

Өвөрхангай аймгаас
1928 онд О.Аюур арслан, 1938 онд Ц.Банди арслан, 1947, 1948 онд Г.Цоодол арслан, 1956 онд С.Самданжигмэд арслан, 1981, 1986, 1987, 1988, 1990 онд Д.Цэрэнтогтох аварга, 1998, 1999, 2003, 2005 онд Д.Сумъяабазар аварга, 2009 онд Д.Ганхуяг арслан үзүүрлэж байв. 23 үзүүр

Архангай аймаг нь 23 удаа үзүүрлэснээр бусад аймгаа хошуучилж байна.
1922 онд Д.Далантай арслан, 1925 онд Н.Жамъян аварга, 1926 онд Ш.Төмөрбаатар арслан, 1930 онд Б.Банзар арслан, 1932 онд Д.Содном заан, 1935 онд Ш.Гомбосүрэн заан, 1937 онд Д.Лувсанжамц арслан, 1943 онд Ц.Содов арслан, 1946, 1952 онд Ц.Чимэд-Очир аварга, 1958, 1962 онд Ж.Чойжилсүрэн арслан, 1960 онд Ц.Гомбодорж заан, 1963 онд У.Мижиддорж арслан, 1992, 1993, 1995, 1996, 1997 онд Д.Мөнх-Эрдэнэ арслан, 2010 онд Г.Өсөхбаяр аварга, 2012 онд Д.Рагчаа гарьд, 2016 онд Р.Пүрэвдагва арслан, 2018 онд Ч.Санжаадамба аварга үзүүрлэж байв.
