Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “14-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “14-р хэсэг”

0 секунд уншина
0
0
593

Үдэшлэгээс бага зэрэг халамцуу харьсан Баатар унтах гэж яарсангүй зочны өрөөний буйдан дээр суунгаа виски шимэн бодол болов. Түүний толгой дотор удахгүй ашигаа өгөх шинэхэн бизнес, саяхан

танилцаад гэрт нь хүргэж өгсөн хөөрхөн охин хоёр л эргэлдэнэ. “Ямар ч байсан эхний өгөөшийг үмхчихсэн шүү. Тийм ч амар өвөрт гүйгээд ороод ирчих охин биш шиг санагдсан. Тэр тусмаа л амттай шүү дээ.

Ойрд ингэж сайхан зугаацаагүй юм байна. Маргааш дахиад ажил дээр нь очих юм хуна” гэж өөртэйгээ яриад Сүндэрийн нарийхан бэлхүүс, урт тэгшхэн хөлийг төсөөлөн нүдээ анив. Энэ үеэр өдөржин унтаад

нойр нь хулжчихсан Нансал нөхрийгөө орж ирээд виски шимэн суухыг нууц камерныхаа дэлгэцээр харангаа ямар нэг юм болоосой гэж битүүхэн хүлээж суулаа. Баатар буйдангийн түшлэг налан гэдийж хөдлөх ч үгүй суусаар байсанд Нансалын сонирхол буурч сарын өмнө

гэрт нь болсон аймшигтай явдлыг нэхэн санав. Өвөл шинээр ажилд авсан үйлчлэгч охин Баатарт ч нүүр өгөхгүй, Нансалд ч гоочлуулах шалтаг гаргахгүй нилээн удсан билээ. Тэр тусам нь Нансалын уур хүрч гэдэн нь хөдөлсөндөө байж ядна. Үнэнч шударга, сайхан

сэтгэлтэй охин Нансалд таалагдсангүйгээр үл барам өөрийг нь ямар аюул хүлээж буйг ч мэдэхгүй байлаа. Хаврын улирал аль хэдийн дундаа орж байх үеэр Нансалын сэтгэцийн өвчин хөдөлж гаж зүйлс хүсээд болохоо байв. Нансалын хохирогч болж байсан охидоос хэн нь ч гомдол мэдүүлж зүрхлээгүй тул түүний өвчтэйг Баатар ч мэддэггүй билээ. Үйлчлэгч охины хөдөлж явах бүрийг нүд салгалгүй ажиглан суусан Нансал гэнэт нэг санаа олж дарсны агуулах руу явлаа. Олон жил дарсан сайн чанарын хатуухан дарс барьсаар өрөөндөө орж хоёр хундагалаад нэгэнд нь ямар нэг нунтаг зүйл хийснээ доош буун үйлчлэгч охиныг дуудав. Эзэгтэй нь гэнэт л хамт дарс уух санал тавихад охин гайхсан ч татгалзаж зүрхэлсэнгүй. Нансал худал инээмсэглэл нүүрэндээ тодруулан “Чи надад их таалагддаг шүү. Чам шиг ийм хөөрхөн охинтой болохыг их хүсдэг байсансан. Чиний гоо

үзэсгэлэнгийн төлөө ууя” гээд хундагаа өргөв. Охин ч “Баярлалаа” гээд дарснаас ганц балгаад тавих гэтэл Нансал тавиулсангүй “Дуустал нь уучих” гэсээр бүгдийг нь уулгаж орхилоо… Хүчтэй нойрны эм хольсон хатуу дарсанд нам цохиулсан охин ухаан мэдрэлгүй унтана. Нансал хорт могой мэт мурилзан охины хажууд суугаад цамцных нь товчийг нэг нэгээр нь тайлсаар булбарай цагаан хөхийг нь гаргаж ирлээ. Урт гэгч хумстай нарийхан хуруунууд хөхөн дээр нар зөв тойрон эргэлдэж байснаа час улаанаар будсан үрчлээтэй уруул ойртож ирэн ягаахан товчийг үмхээд авав. Нансалын гаж хүсэл дээд цэгтээ тулж охины хөхийг өвдөж татагнатал нь хазаж эхэлтэл машины гэрэл цонхоор тусан хэн нэгэн ирлээ. Нансал огт сандарсангүй тайван гэгч нь босч ширээн дээрх хоёр хундаганы нэгийг нь аваад шатаар дээш өгсөн өрөөндөө оронгуут хаалгаа түгжив. Удалгүй хаалга онгойн нилээн халамцуу Баатар бага зэрэг гуйвсаар орж ирлээ. Согтуу эр коридорт гутлаа тайлж шидээд хэд алхсанаа буйдан дээр хагас нүцгэн унтаж буй охиныг олж харан зогтусав. Охины ил цайвалзан харагдах бумбагар хоёр хөх нааш ирээд намайг илж таалаач гэх шиг л түүнийг урин дуудахад Баатар шүлсээ гүдхийтэл залгиснаа согтуу хүн сохор ухаантай гэгчээр ийш тийш харвал хэн ч байсангүй. Хүсэл нь бадарсан эр охин тийш нэг алхснаа муу санаалан цааш эргэж шатаар

өгсөн дээд давхарт байх эхнэрийнхээ өрөөний хаалгыг таттал цоожтой байв. Баталгаатай нь дээр гэж бодсон эр хэд хэдэн удаа чангахан тогшсон боловч ямар ч хариу алга, нам жим. Доор хэвтэж буй сайхан охиныг бодохоор л дотор нь гал шатах шиг болж уусан архи нь ч гарах шиг болов. Баатар сэмээрхэн доош буугаад нам унтаж буй охиныг хоёр гар дээрээ өргөсөөр өрөө рүү нь явав. Нансал харин энэ бүхнийг дэлгэцэн дээрээ нэгд нэгэнгүй харан догдолсондоо чичрэн сууж байлаа… Амттай бодлыг нь таслан хэн нэгэн хаалгыг нь тогшиход Нансал гялс нөүтбүүкээ хаагаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтэв. Эхнэр нь хариу өгсөнгүй тул Баатар шагайн харснаа хаалгыг нь буцаан хаагаад доош уруудах нь сонстлоо. Нансал ч ухасхийн нөүтбүүкээ дэлгэж камеруудаа шимтэн ажиглаж байтал Баатар коридороор чигээрээ явсаар үйлчлэгчийн өрөө рүү орохыг хараад тэр өрөөн дэх камерыг дэлгэц дүүрэн томруулав. “Ор ор” гэх чихэнд танил хоолойг сонсоод Сүндэр өрөө рүү нэг л ормооргүй байсан ч ажил нь болохоор аргагүй ортол бодож байсанчлан өчигдрийн ганган ах сууж байлаа. Охиныг хараад нүд нь гэрэлтэн малийтал инээх Баатар: ~Өө сайн уу Сүндэрээ. Сайхан амарсан уу миний дүү? Хөл нь гайгүй юу? ~Сайн, сайн байна уу та. Сайхан амарсаан… Хөл зүгээрээ. Та юу захиалах вэ? ~За тэр захиалга энэ тэр яах вэ. Ах нь чамд нэг ажлын санал тавих гээд наашаа ирлээ. Энд авдаг цалинг чинь дуулсан. Яаж тийм жаахан мөнгөөр аж төрөх вэ?

Чамд илүү цалинтай ажил хэрэгтэй л биз дээ? ~Ммм…хэрэгтэй нь ч хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ ажил маань бас ч гэж цалин гайгүй шүү дээ. ~Хэхэхэ гайгүй гэнэ шүү. Энэ цалинг чинь тав нугалж өгье гэвэл ямар байна даа? ~Айн? Та чинь тоглоод байгаа юмуу? Ямар ажил гэхээрээ… ~Ах нь нэг томхон эдлэн газартай, тэндээ хоёр давхар хаус барьсан ухаантай юм. Эхнэр бид хоёр хоёулаа л байдаг болохоор тэр том байшинг цэвэрлэж барих үйлчлэгч заавал хэрэгтэй байдаг юмаа. Тэгээд л чамайг харин манайд үйлчлэгч хийвэл ямар вэ л гэж… ~Юу…би сайн мэдэхгүй байнаа. Өмнө нь тийм ажил хийж байгаагүй болохоор чадахгүй л байхаа даа. ~Чи өөрөө л мэддээ. Сайн бодож үзэхгүй юу дөө. Ах нь чиний үеийн ганц хүүтэй хүн. Залуу хүүхдүүдэд тус болчих юмсан л гэж бодож явдаг юм. ~Сайхан сэтгэлд тань баярлалаа ахаа. Гэхдээ би энэ ажилд ороод анхны цалингаа ч аваагүй байж гэнэт урваж шарвахаар онцгүй шүү дээ. Тэгэхээр та өөр хүн хайсан нь дээр байхаа, намайг уучлаарай… ~Хэхэ за зүгээр дээ. Бодлоо өөрчилвөл хэзээ ч хамаагүй ахдаа хэлээрэй. Чи өдөржин гүйгээд ядарч байгаа биз дээ? Жаахан суугаад хамт хооллохгүй юу. Ах нь Цэнгэлмаад хэлчихье. ~Өө яахын яахын. Би сая дөнгөж хоол идчихсэн. Нэг их ядарсан ч юм алгөө. Та захиалгаа өгчих үү? ~Хмм заза тэгвэл яахав дээ. Ганцаараа сууж хооллох эвгүй байдаг юм. Ах нь явья даа. Дараа тэгж байгаад ахтайгаа хамт хоолонд ороорой заюу ~….За баяртай гээд Сүндэр гялсхан гарч хаалгыг нь хаагаад цааш алхахдаа “Энэ ах яг ямар санаатай хүн бэ? Гэрийн үйлчлэгч хийгээд тийм их цалин авдаг хүн

гэж байх уу? Надаар тоглоод байгаа юм бол уу, үнэнээсээ яриад байна уу?” гэж бодсоор зааланд ирвэл Цэнгэлмаа жоготой харан угтаж ирээд “Захиалга авах гэж ямар их уддаг юм бэ? Арай чамайг захиалсан юм биш биз дээ хихи Чи ч бас даруухан царайлчихаад овоо сэргэлэн охин уу үгүй юу” гээд өнгөрөхөд юу яриад байгааг нь ойлгоогүй Сүндэр юм ч хэлж чадсангүй ангайсаар хоцорлоо. Яаж ч ятгаад Сүндэрийг бараагүйдээ шар нь хөдөлсөн Баатар хөмсгөө зангидан өрөөнөөс гарч иртэл Цэнгэлмаа өөдөөс нь гунхсаар ирээд “Баатар захирал хоол идэхгүй байсан юмуу? Ганцаараа эвгүй байвал дүү нь хамт хооллож болно шүү” гээд аальгүйтэн инээхэд Баатар төв царайлсан хэвээр “Яаралтай явах болчихлоо. Дараа л танайд ирж хоол идье дээ” гээд хажуугаар нь зөрөн гарав. “Энэ баян эрийг уг нь уургалчихвал дор хаяж гурван өрөө байр салгана даа. Хөгшин новш чинь харин жаахан охин сонирхоод намайгаа тоож ч харахгүй байх шив” хэмээн ганган хүүхэн бодсоор баян шалиг эрийн араас харж зогсоход “Цэнгэлмаа мэтийн хямдхан амны алчуур хэрэглэх хүн би бишээ. Хэний ч дор ороогүй хээрийн цэцэг шиг Сүндэрийг л яаж ийж байгаад тасдаж авна даа” гэж Баатар дотроо үглэж явлаа. “Ээжээ хүү нь Грэйст гэрлэх санал тавьсан. Тэр минь зөвшөөрсөн шүү. Би ямар их аз жаргалтай байна гээч. Энэ зун Монголд очиж хуримаа хийнээ. Та баярлаж байна уу ээжээ” Гантиг утасны цаанаас баяр хөөртэй ийн ярихад Нансал дотроо дурамжхан байсан ч гаднаа инээмсэглэн: ~Баяртай байлгүй яах вэ. Ямар сайхан хэрэг вэ. Аав ээж хоёр нь ганц хүүгийнхээ хуримыг

нижгэр хийж өгнөө. Грэйст миний өмнөөс баяр хүргэчихээрэй… ~За ойлголоо ээж. Аавд уг нь хэлэх гэсэн чинь утсаа авахгүй байна. Та хэлчихээрэй. ~Зааза ээж нь аавд нь хэлчихнээ. Аав нь бөөн баяр болох байлгүй. Та хоёр хэзээ наашлах юм бэ? ~Бид хоёр шалгалт шүүлгээ дуусгачихаад нисээд очно. Удахгүй уулзая ээжээ ~Окэй. Хайртай шүү хүүдээ. Ээждээ хурдхан ирээрэй миний сайхан үр ~Хэхэ за тэгнээ ээж. Баяртай үнсье… Нансал утсаа салгаад Грэйсийг дотроо төсөөлөн бодсноо ярвайв. Газар дээрх ганц хайрладаг хүн нь болох хүүгээ Нансал төгс нэгэн гэж боддог тул Грэйс хүүд нь арай л гологдох юм шиг санагддаг ч Гантигт хэлж чадалгүй байсаар хадам ээж болохдоо тулчихлаа. “Одоо яая гэхэв. Хүү минь л жаргалтай байвал тэр нэг гологдол хүүхнийг тэвчихээс дээ” гэж бодоод нөхөр лүүгээ залгатал нөгөөх нь утсаа авсангүй. “Бас хаана хэнтэйгээ заваарч хэвтээд утсаа авахгүй байгаа новш вэ. Билээхэн хүүхэн гэрт нь авчирч өгөөд байхад л ханаж цадахгүй бирд юмаа” гэж ууртайгаар үглэн утсаа салгав. Цалингаа авсан Сүндэр баяртайгаар ажлаасаа гаран алхсаар Амгалангийн ажил дээр очив. Өнөөдөр амарч байгаа ч цалин буух өдөр тул ажил дээрээ ирж нилээн хүлээж суусаар сая л нэг хэдэн төгрөг авчээ. Өөрийнхөө хөдөлмөрөөр олсон анхны цалин учраас охин үнэхээр их хөөрч баярлан саятан болчихсон аятай л санагдана. Амгалан даргаасаа гуйсаар арайхийн чөлөө аваад яаран гүйсээр гарч ирлээ. Сүндэр хайртыгаа тэврэн үнсээд: ~Зиа миний дүү хаашаа явмаар байна? Юу идмээр байна? Дуртай юмаа аваарай. Аниа нь өнөөдөр даая хихи ~Хаха миний хайр чинь цалингаа авсан биш ямар

том аниа болчихвоо. Хоёулаа кино үзэх үү? Тэнгист гоё шинэ кино ирчихсэн байна лээ. ~Чиний хүслээр л болъё. Эхлээд гоё хоолонд оръё оо. Миний хайр өлсөж байгаа биз дээ? ~За тэгье… гэсээр хос залуус хөтлөлцөн алхлаа. Хоёул өдөржингөө гадуур зугаалсаар оройхон хирд пицца, тахиа аваад Амгалангийнд очив. Баярхүүгийнхэн дуу шуутай угтаж бүгд ширээ тойрч суун хооллолоо. Оюун нүүр дүүрэн мишээн Сүндэр лүү харж “Манай Сүндэр ёстой мундаг охин шүү. Ийм жаахнаасаа ажил хийгээд цалингаараа биднийг дайлж байдаг. Ээж нь тэнгэрээс охиноо хараад баярлаж байгаа даа” гэхэд Амгалан хажуунаас нь “Ээжээ. Би ч гэсэн ажил хийгээд мундаг хүү тэ” гээд инээхэд Баярхүү “Тэгэлгүй яахав. Миний хүү чинь ийм нялхаараа ажил хийгээд ёстой мундаг ш дээ” гэж егөөдөн бөөн инээд болцгоов. Нилээн орой болж Сүндэр, Амгалан хоёр явахаар босохдоо Сүндэр хармаанаасаа цаасанд боосон мөнгө гаргаж ирэн Оюунд сарвайгаад “Та намайг өдий хүрэхэд хамгийн их тус болж зөндөө их мөнгө зарсан шүү дээ. Энэ жаахан мөнгө. Дүү нь цаашид бага багаар ч болтугай танаас авсан мөнгөө төлнөө” гэхэд Оюун нүд нь томрон мөнгийг цааш түлхэж “Хүүе юу яриад байгаа хүүхэд вэ, ингэвэл харин эгч нь гомдоно шүү. Дахиж надад мөнгө төгрөг өгнө гэж бодолтгүй шүү за юу. Чи л сайн сайхан явбал тусыг минь хариуллаа гэсэн үг. Миний хоёр хүү болгоомжтой яваад хариарай” гээд Сүндэрээс хариу ч хүлээлгүй цааш эргээд орчихов. Гэр лүү харих замдаа Амгалан “Өнөөдөр оройтчихсон юм чинь хамт хоночихьё тэ хайраа” гээд царайчлан инээхэд Сүндэр өхөөрдөн харснаа юу ч хэлэлгүй толгой дохилоо. “Ер нь цаашдаа

Амгаланг хамт амьдаръя гэж хэлдэг юмуу” гэж бодсноо удахгүй болох төрсөн өдрөөр нь хэлж баярлуулахаар шийдэн хойшлуулав. …Шөнийн цэнгээний газар найзуудтайгаа наргиж суусан Болор гэнэт нэг л танил царай харагдах шиг болоход гайхаж нүдээ онийлгон сайн харвал яалтчгүй Батбаяр мөн байлаа. Болор эргэлзсэн ч үгүй босч хажууд нь очингуутаа мөрөн дээр нь тогшиход Батбаяр эргэж харснаа нүд нь томрон дуу шуутай мэндэлцгээв. Тэд хамт суухаар тохироод Болор ширээн дээрээ очиж найзууддаа хэлээд хүлээж байтал Батбаяр өөрөөсөө ялимгүй өндөр царайлаг залуу дагуулсаар ирлээ. Бүгд гар барин танилцаж өнөөх царайлаг залуу өөрийгөө Ууганаа гэж танилцуулав. Шинэхэн танилууд хундага тулган архи ууцгааж зарим нь бүжиглэхээр талбай руу гарсан хойгуур Болор, Батбаяр хоёр ширээндээ үлдээд сонин хачинаа ярин суулаа. Батбаяр Сүндэрт хэлээ хазуулсанаас болж бага зэрэг сонин ярьдаг болжээ. Ууганаагийн эцэг эх мөнгөтэй хүмүүс тул тэр хоёрыг шоронд сууснаас хойш гуравхан сарын дараа суллаж авсан ч хэл ам болж магадгүй гээд хөдөө явуулсан

аж. Хоёр жил хэрэг төвөг тарилгүй нам гүмхэн амьдарсан залуус саяхан хотод ирээд шоудаж яваа нь энэ билээ. Батбаяр их л хорсолтойгоор Сүндэрийн талаар асуухад Болор ч дуртай нь аргагүй бүгдийг нь нэмж хачирлан ярьж, Амгалан гэдэг залуутай үерхээд одоо бараг хамт амьдарч байгаа зэргийг ч хэлэв. Найзууд дундаа Бөөрөнхий гэж хочлуулахад хүргэсэн хуучны найз охин нь хуучин хашаандаа л амьдарч байгааг сонссон залуу дотроо нэгийг бодсон бололтой зэвүүнээр мушийн инээж суулаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *