Нүүр Сонин хачин Хөтлөгч Э.Дөлгөөн Г.Уянгыг “Эрлийз“-ээр нь дуудаж хэн байсныг нь сануулав

Хөтлөгч Э.Дөлгөөн Г.Уянгыг “Эрлийз“-ээр нь дуудаж хэн байсныг нь сануулав

5 секунд уншина
0
0
344

“Eagle” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан Э.Дөлгөөн 25-р телевизийн “Сэдэв” нэртэй нэвтрүүлгийг хөтлөдөг болжээ. Уг нэвтрүүлгийг олон жилийн өмнө сэтгүүлч Ц.Пүрэвхүү хөтлөн олон нийтэд хүргэсэн байдаг юм. Хөтлөгч Э.Дөлгөөн тус нэвтрүүлгээрээ Коронавирусийн талаар “Сэдэв” хөндөхдөө сэтгүүлч асан Г.Уянгааг улс төрийн ашиг хонжоо хайж байна хэмээн буруутгав.

Энэ хоёр Eagle tv, 25-р суваг телевизүүдэд урд хойноо орон ажиллаж байсан байж таарна. Мөн Г.Уянгын хувьд 25-р суваг телевизэд нөхрийн хамт ажиллаж байсан санагдана. Э.Дөлгөөн Г.Уянгын хэн байсныг сануулан эрлийзээр нь дуудан будаа болгож гарав.

Э.Дөлгөөний хэлсэн үгийг сийрүүлбэл, “Нялхсын наадмаас өөрийг сэтгэх чадамжгүй хүчхэн мэтийн тархитнууд цар тахлыг далимдуулахаа мартсангүй. Олны зовлонгоор ашиг хайсан эрлийз тархитнууд идэвхижилт цахим орчин урган гарч байна. УИХ-ын гишүүн асан “Эрлийз” Г.Уянга мартагдахыг хүсэхгүй байгаа бол хэн байсныг сануулах эрх тоймч надад бий. Өнгөрөгч ардчиллын он жилүүдэд үзлээс үзлийн боол үсчсэн дүрийг Г.Уянга бүтээсэн бөгөөд үзэл эрлийзүүдээс Монгол төсөл урган гарахгүй ээ.

Илэрхийлсэн санаа бүртээ ашиг хонжоо хайсан Ерөнхийлөгч Баттулгын улс төржсөн мэдэгдлийг шийдвэр болгохыг удаа дараа сануулж үзэл сурталын хүчирхийлэл үйлдэхээ зогсоохыг тоймч хичээнгүйлэн гуйя. Бидэнд үндэстэн чухал болохоос эрлийзүүдийн санал чухал биш ээ. Бидэнд эв нэгдэл хэрэгтэй болохоос эв эвдэх гэсэн таны бага ухаан хэрэггүй ээ. Энэ бага ухааны цаадад Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэмээгч жижиг тархит тухлан суугаа гэдгийг захын иргэд мэдэрдэг болсон цагт зөгнөн сэрсэн цагт зөвийг шинжихийг тулд гэмгүй монголчуудын өмнө гэсгээл хүртэх гэмтгэнгүүд өөрсдөө тодрон гарч ирсээр байна. Үзлийн боолууд эрлийзүүд эд шүтсэн амьдрал байдаг” хэмээн эртний сургааль үгийг (Бат-Отгон стильтэй) ашиглан Г.Уянга, Х.Баттулга нарыг ашиглан будаа болгоод үүргээ гүйцэлдүүлэв ээ хөөрхий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *