Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “12-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “12-р хэсэг”

0 секунд уншина
0
0
584

Оюун гэрийнхнээ унтаж байхад өглөө эрт гарч машиндаа суун давхисаар Сүндэрийн гэрийн гадаа ирж зогслоо. Өчигдөр орой хүүгээрээ гэрийг нь сайн заалгаж авсан тул нэг их төөрч барьсангүй.

Машинаас буугаад хойд суудал дээрээс баахан алчуур, хувин, бок зэргийг гаргаж аваад хашаа руу орлоо. Жижүүр эмчээс авсан түлхүүрээр том монгол цоожийг онгойлгон гэрт орвол нүд халтирам

дүр зураг угтав. Шалаар нэг асгарсан сүү цустай холилдон хөлдөж энд тэндгүй чихэр жимс асгарчээ. Түлээний хөвхний хажууд хэвтэх жижиг хайрцагтай бялуу, зүүн орон дээрх гамбанз дүүрэн өрсөн банш

сэлтийг хараад Оюуны хамар шархирч нулимс нь цийлэгнээд ирлээ. ” Энэ охиныг би хайрлаж энхрийлж чадалгүй явсаар ийм зүйл болж дууслаа. Одоо чамаас л гуйя. Ганц муу охиныг минь харж хандаж

яваарай. Надаас болоод зан нь эвдэрчихсэн болохоос цайлган амьтан юм шүү дээ. Зөв зам руу нь чиглүүлээд амьдралд хүргээд өгөөрэй гэж л гуйя. Эгчийнх нь сүүлийн хүсэл энэ л байна” хэмээн амьсгаадан

өгүүлсэн Долзодын цонхигор царай харагдах шиг болов. Оюун гадуур хувцсаа тайлж гал ноцоогоод ханцуй шамлан цэвэрлэгээндээ орлоо. Өчигдөр хүүдээ “Маргааш Сүндэрийг үдээс хойш гэрт нь авчирна шүү. Намайг иртэл хүлээж байгаарай” гэж захьсан нь учиртай. Сэтгэл санаа нь тогтворгүй хэцүүхэн байгаа охин гэр орныхоо энэ байдлыг хараад хямарч цочирдох вий гэсэндээ Оюун түрүүлж ганцаараа ирээд цэвэрлэе гэж бодсон билээ. Хоёр цагийн дараа гэхэд Оюун жижигхэн дөрвөн ханатай гэрийг цэмбийтэл цэвэрлэсэн байлаа. Талийгчийн хувцас хунар, эд зүйлсийг эвхэж уутанд хийгээд хоймрын авдарт далд хийжээ. Сая нэг санаа амарсан Оюун жаахан амсхийж сууснаа гэнэт нэг зүйл санасан бололтой яаран гарлаа. Ойрхон байх супермаркет руу орж хүнсний зүйлс худалдаж аваад цагаа харан яарсаар буцан ирж жижиг хөргөгч, эргэнэгэнд мах ногоо, гурил будааг өрж дүүргэв. Аль хэдийн үд болсон тул гал руу нэг хувин нүүрс хийчихээд гарч хаалгыг нь цоожлон машиндаа сууж хөдөллөө.Нүдэн дээрээ зөөлхөн үнсүүлэн сэрсэн Сүндэр гэнэт Амгалангийнд байгаагаа санаж бага зэрэг ичингүйрсэн ч аз жаргалтай мишээн бослоо. Амгалан ор дэрийг нь гялсхан хураачихаад Сүндэрийг хөтлөн гал тогоо руу орж хоёул өглөөний цайгаа уув. Гэрийнхэн бүгд ажил хичээлдээ явсан бололтой хэн ч байсангүй. Сүндэр Амгалан руу эрхлэнгүй хараад:~Чи өчнөөн

өдөр хичээлдээ тасаллаа ш дээ. Маргаашнаас хичээлдээ яваарай за юу ~Мхн. Чи ингэхэд заавал гэр лүүгээ явах гээд байгаа юм уу? Манайд байж болохгүй гэж үү дээ. Эвгүй байвал би Дөлгөөний өрөөнд орчихьё. Чи миний өрөөнд байчих л даа тэгэх үү?~Хэхэ үгүй ээ. Ганцаараа байх нь надад амар. Би угаасаа зожиг хажиг хүн ш дээ. Чи мэднэ л биз дээ.~Тэгвэл би аав ээжээс гуйж байгаад танайд нүүгээд очих уу? Чамайг ганцааранг чинь байлгамааргүй байна ш дээ.. ~Би яах ч үгүй ээ. Чамайг харин ингээд байвал би дахиж чамтай харицахгүй шүү. ~Зааза ойлголоо доо. Гэхдээ би өдөр болгон очно ш дээ хэхэ ~За хоёулаа гарах уу? Чи намайг гэрт хүргээд өгчих.~Жоохон байж байгаад явья аа. Ээж машинаараа хүргэж өгнө хүлээж байгаарай гэсэн.~Аан тиймүү. Танай ээж чинь нээрээ үнэхээр сайхан хүн юмаа. Би ийм ээжтэй байсан ч болоосой гэнгүүтээ Сүндэр гэнэт Долзодыг санан хоолой нь зангирч нүд нь чийгтээд ирэв. Амгалан сандран босч ирээд охиныг тэврэн аргадаж “Битгий уйл л даа хайраа. Чамайг уйлахаар надад ямар хэцүү байдаг гээч. Миний ээж одоо чиний ч ээж шүү дээ. Ээж чамайг өөрийн охин шигээ л хайрлана за юу” гээд үнслээ. Тэр хоёр ийнхүү элдвийг ярин суутал удалгүй хаалга дуугарч Оюун ирж унд цайгаа уучихаад гурвуул гарч машиндаа суун хөдөллөө.Гэртээ оронгуут л Сүндэр ээжийгээ дахин үгүйлж дотор нь хэцүүхэн байсан ч нөгөө хоёрт мэдэгдэхгүйг хичээн тайван дүр үзүүлж байлаа. Гэр нь

цэмцгэр гэж жигтэйхэн, хөргөгч нь дүүрэн болсныг хараад Оюунд баярласан талархснаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй дэмий л аль сайхнаараа харж суув. Оюун сайхан банштай цай хийж гурвуул хөлсөө гартал цай ууцгаан энэ тэрийг ярилцаж суусаар орой ч болж Оюун явахаар болов. Амгалан Сүндэрээс гуйсаар байгаад өнөөдөр хамт хонохоор үлджээ. Хүүдээ итгэдэг Оюун ч янз бүрийн юм бодсонгүй тэр хоёрыг орхин харилаа.Оюуныг гэртээ очиход хоёр хүүхэд нь дуу шуутай угтан авч ахынхаа найз охины хөөрхөнийг гайхцгаасан л хүмүүс байв. Оюун дотроо “Миний муу хүү ч юу юугүй л эхнэр авч тусдаа гарах нь болж байна даа. Цаг хугацаа ч хурдан юмаа” хэмээн бодож суулаа. Грэйс дахиад л өмнө нь зүүдэлсэн танихгүй охиныг зүүдэлж хоноод өглөө нь их л тавгүй сэрэв. Хэдхэн хоногийн өмнө гэмтлийн эмнэлэгт харсан охиныг тэр таг мартсан байжээ. Өглөөний цайгаа ууж суухдаа Грэйс өөрт нь жигнэмэг авчирч өгсөн үйлчлэгч бүсгүйг хараад гэнэт нөгөө толгойгоо хагалуулсан өмнөх үйлчлэгчийг санаж “Нээрээ тэр бүсгүй гайгүй болов уу? Яагаад ирэхгүй байгаа юм бол? Ажлаасаа гарсан юм байхдаа” гэж бодсон ч Нансалаас асууж зүрхэлсэнгүй. Энд ирээд хэд хоноход Нансал нэг л хачин хоёр нүүртэй хүн шиг санагдан эмээдэг болсон билээ. Одоо ч гэсэн өөдөөс нь харан

худлаа инээж суух тэр эмэгтэйн гялалзсан жижиг нүдний цаана юу нуугдаж байгааг хэн ч таашгүй. Грэйс дахиад л нөгөө үйлчлэгч бүсгүйг бодож сууснаа гэнэт тэр өдөр гэмтлийн эмнэлэгт цусанд будагдсан ухаангүй охинтой таарснаа санаж тэр охиныг л зүүдлээд байснаа ойлгов. “Арай тэр охин Мөнхжин дүү минь юм биш биз дээ” гэсэн бодол төрөнгүүт шууд Гантигыг хамт гаръя гэж хэлээд хувцсаа өмслөө.Гантиг Грэйс хоёр гэмтлийн эмнэлэг дээр ирэнгүүт жижүүр сувилагчаас долоо хоногийн өмнө энд ирсэн охины талаар асуутал сувилагч дэвтрээ шүүж үзээд “Долзодын Сүндэр, 18 настай. Ээжтэйгээ хамт мэсэнд шархдаж, ухаан алдсан байдалтай ирсэн. Ээж нь шархаа даалгүй нас барж, охин эдгэрээд гарсан байна” гэсэн мэдээлэл өгөв. Грэйсийн урам хугарсан бололтой толгой унжуулан эмнэлгээс гарлаа. Тэр дүүгээ нэрээ сольсон байж магадгүй гэж бодсон ч Турк улс руу өргөгдсөн тул гадаад овог, нэртэй байх ёстой. Бас энэ жил 17той байх ёстой гэж бодсон тул тэр охиныг дүүгээ биш байна гэж үзээд дахин цааш судалсангүй орхисон нь үнэхээр харамсалтай. Зүгээр л тэр үед цусанд будагдсан охины царай аймшигтай харагдан сэтгэлд үлдсэн болохоор л хар дарж зүүдлээд байгаа юм байна гэж Грэйс бодсон билээ. Хичээл ном нь орох болсон тул төд удалгүй Гантиг, Грэйс хоёр

буцаж эгч дүү хоёрын уулзах боломж дахин холдож төөрөлдсөн билээ.Сүндэр ч дахин долоо хоноод хичээлдээ явж эхэлжээ. Хоёр гар нь эдгэрч шарх нь аньсан ч гүн сорви үлдсэн бөгөөд харин зүрх сэтгэлийн шарх нь овоо аньж байлаа. Ангийнхан Сүндэрээс янз бүрийн юм асууж шалгаасан ч үгүй, ганц Болор л атаархан хорссон хэвээр байсан боловч одоо юу ч хэлээд Амгалангийн сэтгэл эргэхээргүй болсонг ойлгосон тул тэр хоёрыг чимээгүй орхижээ. Амгалан өдөр бүр хичээл тарангуут Сүндэрийг гэрт нь хүргэж ирээд хамт даалгавраа хийн, ус түлээг нь зөөж өгөөд оройхон харина. Аав, ээж хоёр нь ч Амгаланг оройтлоо барьлаа гэж ганц ч үг хэлэхгүй, харин ч Сүндэрт тусалж байгаарай гэж захидаг учир одоохондоо хос залуусын дундуур орох хорон санаатан байхгүй амар жимэр өдөр хоног өнгөрсөөр л. Баярхүү, Сүндэр хоёр талийгаачийн ажил явдлыг сэтгэл гарган чамбай хийж, явах ёстой газруудаар явж хөөцөлдөн эд хөрөнгийг нь Сүндэрийн нэр дээр болгуулжээ. Сүндэр хайртай залуутайгаа өдөр бүр хамт байн аз жаргалтай байвч шөнө ганцаар орондоо хэвтэхдээ айж эмээн сүйд болохгүй ч нэг л эвгүй байдаг байв. Гэсэн ч охин Амгалангийнд байхыг хүссэнгүй. Амгаланг ч хамт байя гэж гуйсангүй. Амгалан орой гэрлүүгээ явах бүртээ Сүндэрт хоргодон

хамт хоноё гэж гуйх ч зад загнуулаад харьдаг байв. Хааяа нэг Сүндэр сайхан ааштай үедээ л Амгаланг хонохыг зөвшөөрнө. Гэхдээ ганц удаа ч нэг оронд унтаж байсангүй. Амгалан ч тиймэрхүү дотно харилцаанд яарахгүй, зүгээр ингээд хамт байгаа нь л хангалттай санагддаг ажээ.Амьдрал үргэлжилсээр, өдөр хоног урссаар Сүндэр, Амгалан хоёр сургуулиа төгсөх дөхөж шалгалт шүүлэг гээд завгүй гүйлдэнэ. Оюун үе үе Сүндэрийн гэрт эргэж ирэхдээ хүнс авчирч өгчихөөд явдаг байв. Хайртай залуугийнхаа ээжтэй ичгэвтэр байдалтай танилцчихаад одоо ч ингээд хоол, хүнсээ зөөлгөж байгаадаа Сүндэр сэтгэл дундуур явдаг ч насанд хүрсэн сургуулийн хүүхдэд хаанаас мөнгө олдох билээ. Оюун хөөцөлдөж байж Сүндэр тэжээгчээ алдсны тэтгэмж авдаг болсон нь охины ганц амь зуулга болжээ. Ямартай ч энэ зун ажил хийе гэсэн бодолтой гүрийсээр сургуулиа төгсөж хөндий хүйтэн ангийнхнаас салж санаа амарлаа. Сургууль амарсан өдөр л Сүндэр шууд зар мэдээ сонин худалдан авч ажил хайсаар хотын төвд байрлалтай нилээн тансаг ресторанд зөөгчөөр орохоор болжээ. Амгалан ч зүгээр сууя гэж бодсонгүй хэдэн төгрөг ч болтугай олж Сүндэртээ өгөх санаатай

барилга дээр ажиллаж эхлэв.Ажил хийдэг болсноос хойш хос залуус хамт байх нь багасаж өдөртөө ямар ч байсан нэг удаа уулзах болсон ч хамт хонох нь ихэсчээ. Ганган чамин хувцас өмссөн баян чинээлэг хүмүүс үнэтэй хоол дарсанд мөнгө татахгүй захиалан идэж уучихаад тансаг машиндаа залран явахыг Сүндэр орой бүр атаархан хардаг байлаа. Өсөхийн өлөн үүрд арилахгүй гэгчээр түүний бодол санаанд баян чинээлэг болох хүсэл, шунал байсаар л ажээ. Гэвч яаж ч хичээж ажилласан энэ хүмүүс шиг баян болж чадахгүйгээ ойлгох тусам уур нь хүрж шар нь гозолзоно.Залуухан царайлаг Сүндэрийг тэр олон баячууд сонирхоогүй гэвэл худлаа. Харин Сүндэр хичнээн эд хөрөнгөнд дурладаг ч биеэ худалдахыг хүссэнгүй, Амгаланг ч хуурахыг хүсээгүй тул нэгэнд нь ч нүүр өгдөггүй билээ. Орой ажлаа тараад хайртай хүнтэйгээ хөтлөлцөн алхаж автобусанд суугаад гэртээ харихад хөлийнх нь ул өвдөж ядуу амьдралдаа гутардаг ч Амгалангийн ганц үнсэлтэнд л тэр бүхнийг мартчихаад инээд алдан сууна. Яг одоо түүний амьдралыг зөв зам руу нь чиглүүлж байгаа хүн бол Амгалан л байлаа.Сүндэр ажил дээрээ ирмэгц гоёмсог хар туфлиэ өмсөж уруулаа улаанаар будаад толины өмнө нэг эргэлдснээ өөртөө сэтгэл хангалуун хувцас солих өрөөнөөс гарлаа. Өнөө орой нилээн том

компани энэ ресторанд үдэшлэг хийх гэж байгаа тул зөөгч охидыг өсгийтэй хар туфль, банзалаа өмсөхийг зохион байгуулагч сануулсан билээ. Үдэшлэг эхэлж ид дундаа орж байх үед хүндэт зочноор уригдсан Баатар орж ирээд тусгай ширээнд тухлав. Ойролцоо зогсож байсан Сүндэр нэг дүгээр хоол барин ширээн дээр ирж Баатарт өгөөд дарс хундагалчихаад цааш эргэн явахад хүүхэмсэг эр араас нь шүлэнгэтэн харсаар үлдлээ.Оройжин хэн нэгэн түүнийг хулгайн нүдээр ширтэн байсныг Сүндэр анзаарсангүй. Хөл нь өвдөж, ядарсан охин тек налан хүмүүсийг харж зогстол гоё үнэртэй ус ханхлуулсан ганган ах хажууд нь ирээд яриа өдөж эхлэв. Баатар ямар эмэгтэйтэй яаж харьцахаа мэддэг, дээр нь өнөөдөр нэг их уугаагүй тул их л боловсон зан гаргаж худлаа нутаг ус ярьж таньдаг хүн болох гэж үзснээ, сүүлд нь андуурсан байна гэж хэлээд танилцаад охинтой танилцаад авлаа. Сүндэр огт сэжиг авсангүй “Ямар дэгжин, соёлтой ах вэ” гэж бодоод л өнгөрчээ. Үдэшлэг ч тарж бүх хүмүүс явсан хойно Сүндэр бусадтайгаа хамт заалны цэвэрлэгээгээ хийчихээд хувцсаа солин гарав. Оройжин өсгийттэй гүйсээр хөл нь холгож аймшигтай өвдөж байсан тул гудамжны сандал дээр суугаад Амгалан руу залгатал холбогдох боломжгүй байлаа. Уг нь өнөөдөр нилээн орой тарна гэдгийг нь Амгалан мэдэж байсан бөгөөд тарах үеэр нь тосч авахаар тохирсон билээ. Дахин залгасан ч холбогдох боломжгүй л байсан тул Сүндэрийн

уур гомдол хоёр зэрэг хүрэн босч доголох шахуу алхав. Гэнэт том хар машин хажууд нь зогссоноо арын цонх нь онгойж оройны танилцсан ганган ах маасайтал инээгээд: ~Хүүе Сүндэрээ наашаа суучих. Ах нь дөхүүлээд өгье ~Өө яахын баярлалаа. Би ингээд явчихнаа…~Эмэгтэй хүн байж харанхуй шөнө яаж ганцаараа явах гээд байгаа юм бэ? Бас хөл чинь өвдсөн бололтой харагдаж байна.~Зүгээрээ ахаа баярлалаа ~Чи айж санаа зовоод байх юм юу байнаа. Ах нь жолоочтойгоо явж байна. Танай захирал ч миний найз. Чи ахыгаа муухайгаар бодоод байгаа юмуу даа. Гомдмоор юм. ~Манайх хол ш дээ ахаа. Та эртхэн харьж амар даа. Намайг хүн тосч авах ёстой.~Заа тэр тусмаа би санаа зовоод чамайг явуулж чадахгүй нь. Эсвэл ах нь дуудлагын такси дуудаад өгөх үү?Сүндэр хэсэг эргэлзэн зогссоноо үнэхээр алхах ч хүсэлгүй болтлоо ядарсан, дээр нь таксины мөнгөгүй тул машинд суулаа. Амгалан өдөржин барилга дээр ажиллаад ядарсан тул орой жаахан дуг хийх гэсэн биш нам унтаж орхижээ. Гэнэт сэрээд цаг хартал Сүндэрийн тарах цаг аль хэдийн өнгөрчихсөн байлаа. Яагаад сэрүүлэг дуугараагүй юм бол гэж бодон утсаа хартал унтарчихаж. Гялс цэнэглэгч залган асаагаад Сүндэр лүү залгатал нөгөөх нь их л ууртай утсаа авангуутаа “Ирээд хэрэггүй. Такси бариад харьж байна” гээд салгажээ. “Яанаа муу хайрыгаа тосохоо мартаад унтчихдаг баларсан юмаа. Уурлах нь аргагүй шүү дээ” гэж бодсноо юутай ч гэрт нь очиж аргадая гэж бодон гарлаа.Баатар замын турш худлаа боловсон дүр эсгэн их л ухаантай юм ярьж явав. Тэгэх зуураа Сүндэрийн талаар, ар гэрийнх нь талаар ч судлаж ам алдуулаад амжлаа. “Дөнгөж арван наймтай. Ёстой л нялх ногоо байна даа. Чамайг нэг дасгаж байгаад янзлахаа мэдье ээ” гэж бодон аазгай нь хөдөлнө. Охин харин түүний заваан санааг гадарласангүй, сайхан сэтгэлтэй хүн гэж итгэжээ. Ганган хар машин гэр хорооллын энхэл донхолтой замаар зөөлхөн гэлдрүүлсээр охины гэрийн гадаа ирж зогсов. Сүндэр “За баярлалаа танд” гээд буун хаалгыг хаатал Баатар араас нь “Хүүе миний дүү байж

байгаарай” гэснээ зуун долларын дэвсгэрт түрийвчнээсээ сугалан цонхоор сарвайлаа. Гайхсан Сүндэр хөөрхөн нүдээ томруулан:~Хүүе юун мөнгө вэ ахаа? ~Аан энэ зүгээр, өнөөдөр чи манай охин компаний үдэшлэгт маш сайн үйлчилж, сэтгэл гарган ажилласан болохоор ах нь баярласан сэтгэлээ илэрхийлж өгч байгаа юмаа. ~Өө яах юм бэ. Би ажлаа л хийсэн шүү дээ. Ийм их мөнгө… Яаж болох вэ. Хэрэггүй ээ ахаа ~Ээ чи ямар нэрэлхүү юм бэ дээ Сүндэрээ. Авахгүй бол би гомдлоо шүү. Хүний сайхан сэтгэлийг хүндэлж сураа ахын дүү.~Хэхэ заза баярлалаа ахаа гээд Сүндэр мөнгийг авчихав. Баатар маасайн инээснээ “Аа бас энэ ахынх нь нэрийн хуудас. Хэзээ ч хамаагүй хэрэгтэй үедээ яриарай” гээд гоёмсог цаас өглөө. Яг энэ үед гудамжны булан тойрон гарч ирсэн Амгалан харж буй зүйлдээ цочирдон зогтуслаа. Тансаг том жийпнээс бууснаа цонхоор нь хэн нэгнээс мөнгө бололтой зүйл авч буй найз охиныгоо хараад хэдэн сарын өмнө Болорын хэлж байсан муухай үгнүүд чихэнд нь сонстох шиг л болов…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *