Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “11-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “11-р хэсэг”

0 секунд уншина
0
0
455

Грэйс яаран өрөөнөөс гараад доош буухаар шатан дээр очтол Нансал юу ч болоогүй мэт инээмсэглэн өгсөж ирээд:~Өө чи сэрчихээ юу? Гантиг сэрээгүй биз дээ? ~Гантиг унтаж байнаа. Сая юу болсон бэ? Та

зүгээр үү? ~Зүгээр зүгээр. Үйлчлэгч гэж нэг юм ваар хагалаад… за тэр яах вэ дахиад шинийг авчихна биз. Чи орж унт унт. Санаа зоволтгүй.~Миний нойр сэргэчихлээ хэхэ доошоо бууж ус уудаг юмуу.

~Одоохондоо доошоо буугаад хэрэггүй ээ. Нил шилний хагархай байна. Цэвэрлэсэн хойно нь буу. ~Тийм их хагархай байгаа юмуу? Би бууж хамт цэвэрлэдэг юм билүү… ~Грэйс! Чи манай гэрийн зочин

болохоос үйлчлэгч биш шүү. Би ийм занд дургүй. Хүн байх ёстой газраа хийх ёстой юмаа л хийх хэрэгтэй! ~Аан за ойлголоо. Таны уурыг хүргэсэн бол уучлаарай… Би жаахан байж байгаад бууя даа гээд

Грэйс эргэн өрөө рүүгээ ороход Нансалын царай хувиран араас нь муухай харж зогссоноо доош буув. Үнэндээ доор үйлчлэгч бүсгүй байсангүй, Нансал алхсаар үйлчлэгчийн өрөөнд очин сэрээгээд “Чамд

цэвэрлэх юм гарчлаа” гэж хэлэв.Сүндэр дорхноо тэнхэрч эмнэлэгт гурав хоноод л гарахаар боллоо. Амгалан түүний дэргэдээс нэг хором ч холдсонгүй, Оюун ч сэтгэл гарган асарч хувилсан билээ. Одоо харин ээж нь өнгөрсөн гэдгийг охинд яаж хэлэх вэ гэдэг л нэг том асуудал болж үлдэв.Сүндэр ээжтэйгээ хутга булаацалдаж байснаа бүүр түүрхэн санаж байсан ч хутгалчихсанаа ерөөсөө мэдэхгүй “Ээж яасан юм бол? Яагаад ирэхгүй байна?” гэж дотроо бодсон ч хэнээс ч асуусангүй. Үхтэл үр харам гэгчээр Долзод эмгэн нүд анихынхаа өмнө охин нь ямар ч буруугүй гэдгийг дахин дахин үглэсээр Оюунд охиноо харж хандахыг захин гуйсан билээ.Цагдаагийн газраас ирсэн байцаагчтай уулзчихаад Оюуны санаа бага ч атугай амрав. Ямартай ч

Сүндэр охинд энэ хэргийг хал балгүй өнгөрөөхөөр болсон аж. Одоо харин охинтой ярилцаж хэлэх цаг болсон гэж үзээд тасаг руу нь очив.Амгалан их л хөгжилтэй юм ярьж байгаа бололтой Сүндэр инээд алдан хэвтэж байлаа. Оюун ормогц хүүгээ гарч бай гэж нүдээрээ дохиод Сүндэрийн хажууд суув. Амгалан ч хурдан гэгч нь гарч хаалгаа зөөлхөн хаагаад сэтгэл нь зовнин коридороор холхилоо. Оюун яг юу гэж эхлэхээ мэдэхгүй түдгэлзэн хэсэг сууснаа ам нээж: ~Сүндэрээ миний охин эмчийнхээ яриаг анхааралтай сонсоод, тайван байна шүү. Одоо чи насанд хүрсэн том хүн болсон шүү дээ.~За ойлголоо эмчээ…Миний бие муу байгаа юмуу? Би эмнэлгээс гарахаа больсон уу?~Үгүй дээ. Чиний бүх юм сайн байгаа. Маргааш эмнэлгээс гарч болно… гэхдээ нөгөө юу… Ээж чинь…Долзод гуай бурхан болчихсон… ~Юу? Та юу яриад байгаа юм бэ? Ээж яахаараа? Надаас болснуу? Яагаад? Яагаад ээж…. гээд нулимс нь цийлэгнээд ирлээ. ~Огт чамаас болоогүй ээ. Ээж чинь чамайг ухаангүй байхад авто осолд орчихсон юм. Чамд хайртай гэдгээ хэлээрэй гэсэн шүү. Бас энэ өдрөөс эхлээд чамайг надад даатгасан…Сүндэр юу ч хэлэлгүй боолттой гараараа нүүрээ даран цурхиртал уйлж гарав. Оюун охиныг зөөлөн тэвэрч толгойг нь энгэртээ наагаад үсийг нь илбэн байхдаа өөрөө ч нулимсаа барьж дийлсэнгүй. Ямар ч гэсэн талийгчийн хэлснээр бүгдийг хийжээ. Сүндэр ээжийнхээ үхэлд буруутай гэдгээ мэдэх юм бол хэрхэвч тэсэхгүй гэдгийг Оюун ч тэр, Долзод ч тэр ойлгож байсан учраас охинд

худал хэлэхээр тохирсон билээ.Маргааш нь Сүндэрийг эмнэлгээс гаргаад Оюун, Амгалан хоёр гэртээ дагуулан очив. Гэрийнхэнд бүгдийг хэлсэн байсан учир сайхан ширээ засчихсан тэр гурвыг угтаж авлаа. Бүгд аль болох Сүндэрийн сэтгэл санааг дэмжих гэж хичээн хөгжилтэй зүйлс ярилцаж хоол ундаа идэцгээн өдрийг сайхан өнгөрүүлэв. Орой нь Оюун Сүндэртэй хоёулхнаа Амгалангийн өрөөнд үлдээд цаашид яах талаар ярилцлаа. Оюун:Чи хүсвэл манайд бидэнтэй амьдарч болно шүү. Охин хүүхэд яаж ганцаараа байх билээ дээ.Хэхэ зүгээр дээ. Би одоо насанд хүрчихсэн хүн ш дээ. Алзахгүй ээ…~Уг нь энд хамт байвал санаа амар сайн л байна. Гэхдээ эгч нь чамайг хүчлэхгүй ээ. Сургууль соёлоо яая гэж бодож байна? Өөр сургууль руу шилжих үү? ~Үгүй ээ хуучин сургуульдаа сурнаа. Амгалан л намайг ойлгож байвал бусад нь юу гэж хэлэх надад хамаагүй. ~Заза сайн байна. Уг нь энд Амгалантайгаа хамт амьдраад хамт сургуульдаа явбал зүгээр биш үү?~Уучлаарай эгчээ. Би айлд байж үнэхээр чадахгүй байхаа. Ижил дасал болсон гэртээ л амьдармаар байна. ~Хмм. Юу сайхан, дур сайхан шүү дээ. Харин эгч нь байнга чамайг эргэж тойрох

байх шүү хэхэ. Хэрэгтэй юм гарвал заавал хэлж байна гэж амла.Өнөөдөртөө эндээ хоночих за юу ~За ойлголоо… Шөнө нь Амгалан орон дээрээ Сүндэрийг унтуулаад өөрөө газраар гудас дэвсэн хэвтэв. Хайртай охинтойгоо ингээд нэг өрөөнд байгаадаа л тэр үнэхээр жаргалтай байлаа. Сүүлийн гурван хоног нойргүй шахам байсан хөвгүүн удалгүй хурхирч эхлэв. Сүндэр ээжийгээ бодон гунигтай хэвтэж байснаа цаашид яах ийхээ төлөвлөн бага зэрэг айдастай хэвтэнэ. “Би угаасаа л ийм муу хувь тавилантай хүн юм байлгүй дээ. Ямар ч байсан амьдрал чамд ахиад бууж өгөхгүй шүү. Би тэмцэнээ, би чадна” гэж өөрийгөө зоригжуулан бодлоо.Үйлчлэгч охин Баатарын өрөөний тоосыг соруулангаа дуу аялана. Эзэгтэй яагаад ч юм түүнийг яг одоо нөхрийнх нь өрөөг цэвэрлэ гэж тушаажээ. Энэ ажилд ороод хэдхэн хонож байгаа охин гэрийн эздийн хачин ааш, гаж дур сонирхлыг огт гадарлахгүй, харин ч өндөр цалинтай ажилд орсондоо баяртай байлаа.Гэнэт хэн нэгэн өгзгийг нь илэхэд цочсон охин бондгосхийн эргэж харвал гэрийн эзэн Баатар нилээн халамцуу шүлэнгэтсэн харцаар ширтэн зогсож байв. Охин сандран тоос сорогчоо чирсээр хажуугаар нь зөрөх гэтэл Баатар бэлхүүсээр нь тэвэрч аваад өөр лүүгээ татахад охин:~Хүүе ахаа та яаж байнаа. Намайг тавиач дээ. Би хашгирлаа шүү ~За тайван тайван. Ах нь зүгээр чиний гоо сайхны өмнө тэвчиж чадсангүй. Ганц үнсчихье тэгэх үү?

~Юу яриад байгаа юм бэ. Би таныг эзэгтэйд хэлнэ шүү. Ямар сонин хүн бэ та ~Заа чи чинь ямар сүртэй юм бэ? Өмнө нь ийм зүйл зөндөө л үзсэн биз дээ. Ах нь чамайг гомдоохгүй шүү.~Үгүй ээ та чинь ямар сонин юм бэ. Намайг тавь л даа. Би ийм юманд дургүй шүү.~Хихи дуртай болж болно ш дээ. За алив л дээ ганц үнсчихье гээд охин руу хошуугаа цорвойлготол гэнэт хаалга тогших сонстсоноо “Аав та өрөөндөө байна уу?” гэх Гантигын хоолой сонстов. Баатар охиноос гараа угз татан авж хаалга руу явангаа эргэж хараад долоовор хуруугаа уруул дээрээ тавин чимээгүй байхыг санууллаа. Энэ үед бүгдийг нууц камераараа харж суусан Нансал “Яг гоё үе дээр нь энэ Гантиг одоо яах гээд байгаа юм болоо” гэж ууртайгаар амандаа үглээд нөүтбүүкээ хаан босов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *