Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “10-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
569

Гантиг, Грэйс хоёр үйлчлэгч бүсгүйд хэрэгтэй эм танг нь авч өгөөд гэрт нь хүргээд буцав. Харьтал танихгүй шинэ бүсгүй цэвэрлэгээ хийж байхаар нь гайхсан ч асууж барьсангүй. Нансал аль хэдийн шинэ

үйлчлэгч авчихсан аж. Хамгийн сонин нь ажилд орох хүсэлтэй, нас намба тогтсон авгайчууд нилээн их байсан ч заавал залуухан охидыг авдаг нь хачирхалтай. Нансалын нэг хачин гаж хүсэл ч гэх юмуу зан

байдаг нь хэн нэгний мууг үзэх билээ. Тэр дундаа нөхрийнхөө явалдсан бүсгүйчүүдийг олоод тамлах нь түүнд таашаал өгдөг болоод уджээ. Тийм учраас аль болох царайлаг залуухан охидыг үйлчлэгчээр

аваад ёс юм шиг нөхөр нь охиныг өдөж, түүнийг нь камераараа харж суун өөрийгөө баясгана. Саяны толгойгоо хагалуулдаг үйлчлэгч охиныг нөхөр нь өдөж хоргоосон ч охин огт нүүр өгөхгүй байсанд

Баатараас илүү Нансал зэвүүцсээр байсан бөгөөд жаахан шалтаг гарсан дээр нь уураа гаргасан нь энэ билээ. Грэйс үйлчлэгч охинтой хамтран сайхан ширээ засаад гэрийнхнийг дуудав. Юу юугүй он гарах болсон ч Баатар гэртээ ирээгүй л байлаа. Нансал шатаар бууж

ирэнгүүтээ шал өөр хүн болон хувирч инээд алдан бэрийнхээ зассан ширээг магтаж ярьж хөөрөн байвч дотроо шал өөр юм бодсоор…Баатар буудлаас нилээн согтуу гараад машиндаа суунгуут унтаж байсан жолоочийгоо цочтол дагздан сэрээв. Хөөрхий залуу бондгосхийн сэрээд сандран машинаа асааж “Хаашаа вэ боссоо?” гэхэд Баатар дуртай дургүй “Гэр лүү л явна ш дээ. Өөр хаачдаг юм” хэмээн уцаарлангүй хэллээ. Баатар үнэндээ саяхан буудалд орхиод гарсан царайлаг, халуухан охиноос хагацмааргүй байсан ч хүү нь ирсэн байгаа тул арга буюу гарч ирсэндээ жаахан бухимдуу байв. Жолооч залуу он солигдохоос өмнө гялс даргыгаа хүргэж өгчихөөд ард хүлээж суугаа эхнэр хүүхдүүд рүүгээ яаран давхилаа. Баатарын жолооч хийх хэцүү ч гэсэн цалин өндөр тул тэрээр аргагүй энэ ажлыг хийсээр байгаа билээ. Боссынх нь эхнэр ч ямархуу аймшигтай хүн гэдгийг энэ

залуу л ганцаар мэддэг ч олдсон хэдэн төгрөгөө л үг дуугүй авъя гэж бодоод чимээгүй л явдаг ажээ. Баян даргын тансаг машиныг хайрлан гэр хорооллын шороон зам дээр эвтэйхэн гэлдрүүлсээр гэртээ харьвал аз жаргал дүүрэн гэр бүл нь баяр хөөр болон угтлаа…Амгалан эмнэлгийн өрөөнд Сүндэрийн битүү боолттой гарыг атган уйлж суув. Саяхан ухаан орсон Сүндэр юу болоод байгааг ч сайн ойлгохгүй тааз гөлрөн хэвтэж байснаа Амгаланг олж хараад гайхсан ч үгүй, зүүдлээд байна л гэж боджээ. Өөр лүү нь гунигтай ширтэх Сүндэрийг хараад Амгалан сая нэг ам нээж “Би чамд хайртай ш дээ Сүндэрээ. Юу ч болсон би чамайгаа орхихгүй. Хэн ч юу ч гэж хэлсэн хамаагүй би чиний дэргэд байх болно. Чи минь яагаад ингэж байгаа юм бэ?” хэмээн уйлан байж хэлэхэд Сүндэр нүд нь томрон харснаа боолтгүй хоёр хуруугаараа Амгалангийн гарыг чанга хатган үзээд “Энэ… Чи мөн үү? Үнэхээр чи гэж үү? Би зүүдлээгүй биз дээ” гээд уйлж эхлэв. Амгалан ухасхийн босч хайртай охиноо тэврэн аваад “Би мөн ш дээ хайраа. Чи зүүдлээгүй ээ. Яг одоо би чинийхээ хажууд байна. Миний хөөрхөн гүнж юунд ч битгий санаа зов. Битгий уйл” хэмээн аргадлаа. Энэ үеэр Оюун хаалгаар шагайснаа тэр хоёрыг харангуутаа чимээгүй эргэн хаалгаа зөөлхөн хаагаад амь нас нь хутганы ирмэг дээр байгаа Долзод руу яаран эргэв. Сүндэр охин хайртай хөвгүүнтэйгээ хамаг юмаа ярилцан уйлж дуулсаар он гарах үед овоо тайвширч нам унтлаа. Тэр ээжийгээ хутгалж орхисноо ч санахгүй байв. Намуухан амьсгалан унтах хайртай охиноо ширтэн суусан Амгалан зөөлхөн гэгч нь гарыг нь тавиад өлмий дээрээ гишгэсээр гарч ээжийнхээ өрөөнд очтол ээж нь байсангүй. Ус буцалгагчнаас хүйтэн ус хийн залгилаад

урт гэгч нь санаа алдснаа инээмсэглэн зогсож байтал ээж нь муухай царайлсаар орж ирлээ. Амгалан ээжийнхээ царай руу хараад санаа нь зовон: ~Яасан бэ ээж? Сүндэр зүгээр биз дээ? гээд ухасхийтэл Оюун гараас нь барьж тогтоогоод сандал руу заан суу гэж дохив. Амгалан гайхан суунгуутаа үг дуугүй түгшсэн царайтай ээж руугаа харлаа. Оюун хөмсгөө зангидан хүү рүүгээ хараад нулимс нь цийлэгнэснээ хоолойгоо засаад:~Миний хүү тайван байгаарай. Сүндэрийнх нь ээж… шархаа даасангүй… Сая өнгөрчихлөө…~Айн? Сүндэрийн ээж яагаад? Юу болсон юм бэ ээж?~Сүндэр ээжтэйгээ хоёулаа ухаангүй ирсэн юмаа. Ээж нь цээжиндээ том балиус зоолгосон, зүрхний баруун ховдолд орчихсон хэтэрхий их цус алдаад яаж ч хичээсэн болсонгүй…Амгалан юу ч хэлсэнгүй шоконд орсондоо таг гацаж орхиход Оюун хажууд нь суугаад толгойг нь тэврэн үнсэнгээ “Миний хүү одоо чи л ухаантай байх хэрэгтэй шүү. Сүндэртээ одоохондоо хэлээд хэрэггүй. Бие нь дээрдэнгүүт ээж нь ярилцая” гэж аргадангуй учирлалаа.Баатар гэртээ ирж бүгд баяр хөөр, инээд наргиантай үдшийг өнгөрөөгөөд өрөө өрөөндөө орцгоов. Гантиг сэтгэл нь хөөрөөд жаахан уучихсан тул дэрэн дээр толгой тавингуут хурхирч эхэллээ. Грэйсийн нойр

хүрсэнгүй нэг л сонин сэрвэлзсээр элдвийг бодон хөрвөөж хөрвөөж шөнө дунд унтав.Нүүр ам нь цусанд будагдсан хөөрхөн охин “Эгчээ та намайг яагаад ирж аваагүй юм бэ? Би таныг зөндөө хүлээсэн ш дээ. Яагаад та намайг гомдоогоод байгаа юм бэ?” хэмээн уйлж хайлан Грэйсийн хөлнөөс зүүгдэн унав. Грэйс юу ч хэлж чадсангүй эхэр татсаар сэрлээ. Үүр дөнгөж цайн өвлийн илч муутай нар хөшигний цаанаас үл мэдэг туяаран байв. Гантиг хурхиран унтсан хэвээр. Грэйс торгон халаад нөмрөн босч хөшигний завсраар харангаа саяын сонин зүүдийг эргэцүүлэн бодож зогстол тас нясхийн шил хагарч эмэгтэй хүний зүрх зүсэм муухай хашгирах сонсогдоход сандран өрөөнөөс гарлаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *