Home Сонин хачин Цагтаа вирусын голомт болж, аюул болоод байсан Ухань хотын шөнийн амьдрал одоо иймэрхүү байдалтай өрнөж байна. Гэтэл бид одоо тэдний оронд хөл хорионд…

Цагтаа вирусын голомт болж, аюул болоод байсан Ухань хотын шөнийн амьдрал одоо иймэрхүү байдалтай өрнөж байна. Гэтэл бид одоо тэдний оронд хөл хорионд…

59 second read
0
0
162

Мэдээллийн Reuters агентлаг саяхан Хятадын Ухань хотын шөнийн амьдрал хэвийн байдалдаа эргэн орж, залуус хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж буй тухай мэдээлжээ.

Цар тахлын голомт болж байсан Ухань хотын амьдрал ийнхүү эргэн хэвийн байдалдаа орж, маск зүүж, хүн хоорондын зай барилгүй гадуур чөлөөтэй гарах болжээ.

WUHAN, CHINA – SEPTEMBER 18: (CHINA OUT) People attend a disco bar on September 18, 2020 in Wuhan, Hubei province, China. As there have been no recorded cases of community transmission in Wuhan since May, life for residents is returning to normal. (Photo by Getty Images)

Цар тахлын давалгаа ширүүсч, хэдийгээр вакцин бэлэн болсон боловч дэлхий нийтийн хүн амыг бүрэн вакцинжуулах үйл явц маш их цаг авна гэж мэргэжилтнүүд тооцоолж, дэлхийн олон улс орнуудад Covid-19 өвчинтэй тэмцэх тэмцэл дуусашгүй мэт байгаа энэ үед коронавирусын анхны голомт болсон Ухань хотын амьдрал эргэн хэвийн байдалдаа оржээ. Өдгөө тус хотод залуус юу ч болоогүй мэт үдэшлэгт оролцож, цагийг гадуур зугаатай өнгөрүүлж буй тухай Reuters агентлаг мэдээлжээ.

WUHAN, CHINA – SEPTEMBER 18: (CHINA OUT) People dance inside the disco bar on September 18, 2020 in Wuhan, Hubei province, China. As there have been no recorded cases of community transmission in Wuhan since May, life for residents is returning to normal. (Photo by Getty Images)

Бялуугаар байлдаж тоглож байсан 29 настай Жан Цин Reuters агентлагт мэдээллэхдээ, “Ухань хотод болсон тэр бүх зүйлсийн дараа гадуур гарах эрх чөлөөтэй болсон маань яг л дахин төрсөн мэт мэдрэмж төрүүлж байна” хэмээжээ.

Түүнчлэн тус агентлаг Ухань хотын гудамжаар маскгүй, тоглоомон буу, шаар бариад үдэшлэгт явж буй залуус дүүрэн буйг мэдээлжээ.

Ухань хотод 7 сарын турш хатуу хөл хорио тогтоосон бөгөөд хөл хорио дууссаны дараагаар тус хотын шөнийн амьдрал эргэн өмнөх шигээ болж сэргэжээ.

Түүнчлэн тус хотын иргэн Юи Юи хэлэхдээ, “Цар тахлын үеэр манай хот яг л оршуулгын газар мэт анир чимээгүй, хөл хөдөлгөөнгүй болсон байсан. Харин одоо бид гадуур гарч хамтдаа хооллож, зугаацах боломжтой болсон. Ийм олон хүмүүс гадуур явж байхыг би өмнө хэзээ ч харж байгаагүй” хэмээн ярьжээ.

Тус хотын шөнийн амьдралыг харуулсан дүрс бичлэгийг танд хүргэж байна:

Ухань хотод өнгөрсөн наймдугаар сард хэдэн мянган хүнийг хамарсан электрон хөгжмийн тоглолт болж байсныг мэдээлж байсан бол өнөөдөр тус хотын залуус ямар нэгэн хязгаарлалтын дэглэмгүйгээр хүссэнээ хийх боломжтой болжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…