
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, АНУ-д амьдарч буй иргэн Д.Наранбаатар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, АНУ-д арванхоёрдугаар сарын 25-нд зул сарын баяр тэмдэглэсний дараагийн 7-14 дэх хоногоос эхлэн коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдсэн. Монгол Улсад ч ялгаагүй, шинэ жилийн баяр тэмдэглэсэн уршиг ирэх долоо хоногт хамгийн их мэдэгдэнэ.
Монгол Улс хөл хорио тавиад ямар ч үр дүнд хүрсэнгүй. УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар маш буруу шийдвэрүүд гаргаж байгаа. Гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэв.

-Маргаашнаас Улаанбаатарт хөл хөдөлгөөнийг нээх гэж байна. Иргэд юу анхаарах вэ? -Та бүхэн маш сайн хичээгээрэй. Амны хаалт зүүж, 2 метрийн зай барих хэрэгтэй. Халдварын тархалтын эрчим хамгийн өндөр долоо хоног ирэх долоо хоног болно. НЭМҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр өнөөдөр олны дундаас дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Халдвар гадуур тархсан байна.

Орцоороо дамжаад 7-8 хүн халдвар авлаа. Халдвар амьсгалын замаар халдвар дамжиж байгаа. Орц, лифт, коридорын агааржуулалтгүй битүү орчинд халдвар дамжих маш өндөр эрсдэлтэй. Хүйтэн байгаа үед битүү орчин хамгийн эрсдэлтэй. Цахилгаан шатыг болж өгвөл хэрэглэхгүй байх нь зөв. Иргэд халдвараас сэргийлэх бүх хамгаалалтыг хэрэглэх хэрэгтэй. Гадуур битгий их яваарай гэж зөвлөв.
Эх сурвалж:GoGo.mn