
Сүндэр энэ долоо хоног хичээлдээ ирсэнгүй, утас нь ч холбогдохгүй хэвээр байсан тул гадагшаа явсан гэдэгт нь Амгалан бараг л итгэж эхэлжээ. Болор хичээлдээ ирсэн ба Амгалан руу байн байн хялав цэхэв
хийн ёозгүй харах нь төвөгтэй. Ангийнхны хэн нь ч Сүндэрийг дурсахгүй, тийм хүн байгаагүй юм шиг л байцгаах нь Амгаланд үнэхээр хэцүү байлаа. Тав дахь өдөр хичээл тармагц Амгалан анги
даасан багштайгаа уулзаж Сүндэрийн талаар асуутал багш нь “Сүндэр шилжсэн” гэдгээс өөр юм хэлсэнгүй. Анхны хайртайгаа учирч аз жаргалын үзүүрээс атгаад л алдчихсан хөөрхий хөвгүүн хөндий
хоосон зүрхнийхээ гуниглалыг дааж ядан харилаа.Маргааш он солигдох учир Оюун дэлгүүр орж ширээ засах зүйлсээ цуглуулаад харив. Өнөөдөр нөхөр нь ээлжтэй бөгөөд Оюун өөрөө маргааш
жижүүр хийхээр таарсан аж. Жилийн жилд л шинэ он солигдох үдэш нэг нь ээлжтэй байж таардаг билээ. Хөргөгчинд идэж уух зүйлсээ хийчихээд том хүүгийнхээ өрөө рүү шагайвал Амгалан түрүүлгээ

харан хэвтэж байв. Оюун өлмий дээрээ гэтсээр хажууд нь очиж үсэн дээр нь үнэрлэн үнстэл сэрүүн байсан Амгалан цочин эргэж хараад: ~Өө ээж. Ямар чимээгүй орж ирдэг юм бэ. Цочлоо ш дээ хэхэ~Ээж нь хүүгээ унтаж байгаа юм байх л гэж бодлоо. Миний үр юу бодож хэвтээ вэ?~Юу ч бодоогүй ээ… ~Нээрээ юу? Нэг л сонин байна даа. Миний хүү хүнд сайн болчихсон юмуу? Хэхэ та яаж мэдсэн юм? ~Ээж нь юм чинь мэдэлгүй яахав дээ. За тэгээд яриад байгаарай. Тэр охин нь миний хүүг тоохгүй байна уу?~Үгүй ээ. Уг нь бид хоёр яг үерхэх гэж байсан чинь нэг үл ойлголцол үүсээд… тэрэнтэйгээ уулзаж чаддаггүй ээ. Гадаад руу явчихсан юм шиг байна. ~Эээ тиймүү… гэрт нь очиж үзсэн юмуу? Ээж хүү хоёр удтал ярилцаад орой болсон тул хоолоо хийхээр болж яриагаа дуусгалаа. Хүү нь үнэхээр гунигтай байгааг ойлгосон Оюун өмнөөс нь сэтгэл нь шимширч тэр оройжин нэг л тавгүй байв. Амгалан ээждээ болсон бүхнийг юу ч нуулгүй ярьж сэтгэл нь бага ч атугай онгойжээ.Долзод дэлгүүрт орж худалдагч охинд хандан “Эгчдээ
дахиад нэг литр сүү өгөөдөхөөч, салгалсан барам өнөөх сүүгээ асгаад хаячихлаа” гэсээр бидоноо сарвайв. Худалдагч охин сүүг нь хийж өгчихөөд “Эмээ та бялуу авахгүй юмуу? Манайд ёстой гоё бялуу ирсэн ш дээ. Өнөөдөр л зарж дуусах болохоор танд хямдруулаад өгнө шүү” гэхэд Долзод “Нээрээ өнөөдөр чинь 31эн болчихсон уу? За тэгье охин минь” гээд бялуу, ундаа, жаахан чихэр жимс нэмж авч гарлаа. “Өнөөдөр нэг аятайхан ширээ засаад юм хуна. Муу охины минь сэтгэл санаа ч дээрдэг” гэж бодсоор дахин хальтарч унахаас эмээн ойрхон ойрхон хөлөө зөөж чүүчгэнэн алхасаар гэрийнхээ гадаа ирж охиноо сэрээчихгүй санаатай хаалгаа зөөлхөн татан ороод эгээтэй л зүрх нь амаар нь гарчихсангүй. Сүндэр томоо балиус барьчихсан гарын шуу нь энд тэндгүй сийчигдэн цусанд будагдсан мөртөө дахин өөрийгөө зүссээр зогсож байлаа. Долзод уулга алдан гар дахь сүү, бялуугаа унагаад охин руу ухасхийн гараас нь хутгыг салгаж авахаар ноцолдов. Охин яг л галзуурсан хүн шиг муухай чарлан хутгаа өгөхгүй зууралдсаар, гэнэт санамсаргүй юм болж Долзодын цээж рүү өнөөх том балиус ширхийн ороод явчихав. Сүндэр ээжийгээ унахад сая л ухаан орж цочирдон өөрийнхөө гарнаас гоожих их цусыг харангуут ухаан алдан уналаа. Долзод арайхийн утсаа авч 103 руу залгаж хальт
мульт дуудлага өгч амжжээ.Шалаар нэг асгарсан цагаан сүүн дээр хүрэн улаан цус холилдон ууссаар л байлаа.Грэйс, Гантиг хоёр Монголд ирээд хоёр хонож байлаа. Уг нь Баатар, Нансал хоёр Англид хүүтэйгээ шинэ он гаргахаар төлөвлөсөн байсан боловч Баатарын компанид яаралтай ажил гарч буцахаар болсон бөгөөд хүүгээ Монголд ирж хэд хоночихоод яв гэж Нансал ятгасаар найз бүсгүйнх нь хамт авчирсан билээ. Маш олон жил ирээгүй төрсөн эх нутагтаа ирээд Грэйс үнэхээр жаргалтай байлаа. Монголын өвөл ямар сайхан бэ гэдгийг хараад эндээ ингээд л үлдчихмээр санагдана. Өнөөдөр Грэйс нэг зүйл бодоод л яваад байсныгаа хэрэгжүүлэхээр шийдэж Гантигт хэлбэл дуртайяа зөвшөөрөв. Хоёул гарч их дэлгүүр орон баахан бэлэг, хувцас хунар аваад Грэйсийн багадаа байсан асрамжийн газар луу явлаа.Өнчин өрөөсөн, хайраар дутсан олон хүүхдүүдэд бэлэг тарааж байхдаа буланд хөтлөлцөн зогсож байсан дэрсхэн хоёр охиныг хараад дүүгээ гэнэт ихээр үгүйлсэн Грэйс уйлчихав. Гантиг түүнийг тайтгаруулан авч гараад гадаа хэсэг тэврэн зогслоо. Баахан уйлж дотор нь онгойсон Грэйс нулимстай нүдээр асрамжийн газрыг ширтээд “Эгч нь чамайгаа хурдан ирж аваагүйд уучлаарай. Миний муу дүү хичнээн шөнө энд ганцаараа уйлж хоносон бол. Бурхан гэж байдаг бол дүүтэй минь уулзуулж өгөөч дээ” хэмээн дотроо шивнэн
залбирав.Баатарын гэрт хэний ч анзаарамгүй нууц камерууд энд тэнд байрласан байдгийг Нансал ганцаар мэддэг аж. Уг нь Нансал энэ камеруудыг гэр эзэнгүй үед үйлчлэгч хүүхэн юм хум хулгайлахвий гэсэндээ тавиулж байсан ч хоёр ч удаа нөхөр нь гэрийн үйлчлэгч бүсгүйг оролдож заваарахыг барьсан ба нөхөртөө юу ч хэлэлгүй өнөөх үйлчлэгч бүсгүйг л зодоод хөөж явуулсан билээ. Өнөө өглөө хүү, бэр хоёр нь гадагш гарч, нөхөр нь ажилдаа яван ганцаар үлдсэн тул өнөөх камераа шалгахаар нөүтбүүкээ асаан тухалжээ. Яг л бодож байснаар үйлчлэгч бүсгүй гэрийн эздийг байхгүй хойгуур дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн байлаа. Өөрийнх нь өрөөнд хайртай даашинзнуудыг нь ээлжлэн өмсөж, гоёл чимэглэлүүдийг нь зүүж баахан гангалж аваад гарч буй бичлэгийг үзсэн Нансал уур нь хүрсэндээ аймшигтай царай гаргасаар доош бууж үйлчлэгчийг дуудав.”Чи муу сэжгийн янхан бузар биеэрээ миний хувцсыг өмсөнө гэнээ” хэмээн чанга хашгирах эзэгтэйгээ хараад айсан бүсгүй “Уучлаарай” гэхээс өөр үг хэлж чадахгүй бүлтэгэнэн зогсоно. Нансал түүний хацрыг хорстол хэд алгадаад уур омог нь дарагдсангүй ширээн дээр байсан шилтэй дарсыг авангуут хөөрхий бүсгүйн толгой дээр хагалж орхилоо. Цус нь гоожиж уйлах бүсгүйг Нансал өрөвдсөн ч үгүй
“Яг одоо манайхаас зайл! Олон долоон юм ярьж яваад үзээрэй” гээд тайван алхсаар дээш гарч өрөөндөө оров.Гантиг, Грэйс хоёр ширээ засах зүйлсээ цуглуулаад аавынхаа гэрт иртэл цусандаа хутгалдсан үйлчлэгч бүсгүй уйлсаар гарч байхтай таарч гэртээ оролгүй түүнийг аван гэмтлийн эмнэлэг рүү явлаа. Үйлчлэгч бүсгүй Нансалын аймар занг мэдэх тул болсон явдлыг хүүд нь хэлсэнгүй, өөрөө юм мөргөчихсөн гэж худал хэлжээ. Эмнэлэг дээр очоод үйлчлэгч бүсгүйн толгойн шархыг оёулж боолгочихоод эм тариаг нь бичүүлж авахаар эмчийн өрөөний гадаа хүлээж суув. Гэнэт хаалгаар цусандаа хутгалдсан ухаангүй настай эмэгтэй, залуухан бүсгүйг түрдэг орон дээр хэвтүүлэн түрсээр хоёр гурван сувилагч орж ирээд Грэйс, Гантиг хоёрын хажуугаар өнгөрөн хагалгааны өрөө рүү гүйлдлээ. Нэг сувилагч нь эмчийн өрөө рүү шагайснаа “Оюун эмчээ яаралтай хоёр хүнд гэмтэлтэй хүн ирлээ, хагалгааны өрөөнд оруулчихлаа” гэхэд эмч гарч ирээд үүдэнд хүлээж байсан хүмүүсийг “Түр хүлээж байгаарай” гэчихээд цааш гүйн одов. Хүмүүс саяны хоёр хүнийг яасан тухай ам
уралдан таамаг дэвшүүлж ярихад Грэйст сая хажуугаар нь зөөлгөсөн охины царай өмнө нь нэг л харж байсан юм шиг санагдан гайхаж зогслоо. Удалгүй дахин нэг эмч дуудагдан ирсэн бололтой хагалгааны өрөө рүү орж Оюун эмч зөрөн гарч ирээд өрөө рүүгээ орон эм бичүүлэх хүмүүсийг дуудаж эхлэв.Грэйс эмнэлгээс гарч явахдаа түрүүний охины царайг мартаж чадахгүй бодсоор л байлаа. Тэр зүгээр л ямар харсан царай вэ гэж бодсноос биш төөрөлдөн одсон дүүгээ байх юм гэж төсөөлсөн ч үгүй.Харин энэ үеэр Оюун хэсэгхэн зав гармагц том хүү рүүгээ залгав. Нилээн дуудуулж байгаад хүү нь утсаа аваад: ~Байна уу? Яасан бэ ээж?~Миний хөө нэг юм болоод оо. Юу ч гэмээр юм бэ дээ. Чи хаана байна? Гэртээ байна уу?~Гэртээ л байна. Юу юм бэ ээж? Та яагаад ингэж их сандарчихаа вэ? ~Нөгөө нэг утсан дээр чинь нэг охины зураг байсан даа яагаав. Тэр охин чинь нөгөө чиний

өчигдрийн яриад байсан сайн охин чинь мөн биз дээ? ~Айн? Юу…тийн мөн ш дээ. Та зургыг нь харчихсан юм уу? Тэр юу гэж? Та таарсан юмуу тэр охинтой? ~Харин тиймээ. Яг тэр зурган дээр байсан охин дүрээрээ мөөн. Сая манай эмнэлэг дээр ухаангүй хүргэгдэж ирлээ.~Юуууу? Сүндэр яачихсан байна? Ухаангүй гэнээ? Би одоо очлоо.~Миний хүү сандралгүй болгоомжтой яваад ирээ. Охины бие гайгүй ээ. Шоконд ороод ухаан алдсан бололтой байсан. Сая сэргэчихсээн. Ээжийн хүү яарч гүйж байж машин доогуур орчихвоо!~За за за ээж. Хүү нь гарлаа. Сүндэрийг хаашаа ч явуулалгүй байлгаж байгаарай….Амгалан утсаа салгаад гадуур хувцсаа шүүрэн гарч гүйлээ.