Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “8-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
1
278

Амгалан гудамжны үзүүрт зогсон Сүндэр лүү мессеж биччихээд хариу хүлээнгээ хашааных нь хаалга руу горьдлого тээн харсаар байлаа. Төд удалгүй хариу ирэхэд догдлон нээж уншсанаа царай нь хувьсхийн

санаа алдаад “Яагаад? Чи тэгвэл гарч ирээд өөрийнхөө амаар наад үгээ хэлчих тэгэх үү? Тэгвэл би чамайг тайван орхие. Чамайг гарч иртэл хүлээнэ шүү” гэж бичээд явуулав.Хариу ирсэн ч үгүй, гарж ирсэн ч

үгүй бүтэн гурван цаг болоход Амгалангийн хөл тэсэхийн аргагүй даарч бараг мэдээгээ алдав. Тэсэлгүй утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан тул арга буюу автобусны буудал руу

сажиллаа.Амгалангийн ээж Оюун бол гэмтлийн эмнэлэгт эмч хийдэг өрөвч цайлган сэтгэлтэй, нүдэнд дулаахан сайхан эмэгтэй. Нөхөр Баярхүү нь онцгой байдлын газарт аврагч хийдэг үг дуу цөөтэй,

гүндүүгүй монгол эр билээ. Хоёулаа л бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө зүтгэдэг хүмүүс тул хүүхдүүдээ ч үнэнч шударга, тусархуу хүн болгон өсгөхийг эрмэлзэнэ. Амгалан тэдний том хүү бөгөөд дунд хүү

Дөлгөөн, бага охин Энэрэл гэсэн гурван хүүхэдтэй. Уг нь Архангай аймагт амьдардаг байсан ч өнгөрсөн жил хот руу шилжиж ирэн ашгүй мэргэжлээрээ аятайхан ажилд орцгоож хүүхдүүдээ ч гэрийн ойролцоо сургуульд оруулан санаа амар сайхан аж төрж эхэлжээ. Амгалан урд нь хэзээ ч зодоон цохион хийж эцэг эхийнхээ чихнээс хонх уяж байгаагүй сайн хүү тул өчигдөрийн хэргээс болж Оюуны сэтгэл хямран баахан үглэж, нөхөр нь хүүгээ өмөөрөн анх удаа тэр хоёр ам муруйсан билээ.”Төгсөх ангийн хүүхдийг сургууль сольдог нь л буруудлаа. Энэ хотын хүүхдүүд ч айхтар юм байна лээ шүү. Муу хүүг минь эвдээд хаячих вий. Болж бүтэхгүй муу хүүхдүүдтэй нөхөрлөөд байгаа юм биш байгаа даа” гэж бодон суусан Оюун гэртээ очоод хүүтэйгээ нэг сайн ярилцаад үзье гэж шийдэн бослоо. Өчигдөр орой

гэртээ ирэнгүүтээ хүү нь өрөөндөө орон хаалгаа нам түгжчихээд онгойлгоогүй тул олигтой ч ярьж чадалгүй өглөө эрт ажилдаа явсан аж.Оюун гэртээ ирээд хувцсаа солин гар нүүрээ угаагаад том хүүгийнхээ өрөө рүү шагайвал хүү нь нам унтаж байв. Өнөөдөр амралтын өдөр тул нөхөр хүүхдүүд нь бүгд гэртээ өнжихдөө угаалга цэвэрлэгээгээ хийж, ээжийнхээ дуртай хоолыг бэлдэн дуу шуутай байцгаана. Оюун гал тогоонд хуушуур чимхэн суух нөхөртөө хандан:~Амгалантай ярилцсан уу? Өнөөдөр хоол унд идсэн юмуу цаадах чинь? ~Яриагүй ээ. Би ямар чадах биш. Чи л ярихгүй юу хэхэ. Өглөө нэг ууттай юм барьж гараад түрүүхэн л уруу царайлсан юм ирсэн. Унтчихсан байна уу? ~Харин тийм л байна. Урд шөнө унтаж чадаагүй юм байхдаа хөөрхий минь. Юу л болоод байна даа Баяраа минь. Би бүр өдөржин хямарлаа ~Заа юу л болов гэж дээ. Ойлгомжтой, наадах чинь нэг охинд дурлачихаад л тэрнээсээ болж зодоон хийсэн биз. Хүүхэд байхад тиймэрхүү юм бишгүй л болдог шүү дээ хө ~Нээрээ тийм юм болов уу? Уг нь миний хүү охинд сайн болсон бол ээждээ

хэлмээр л юм. Надтай юугаа ч нуудаггүй л ярьдаг гэж бодоод яваад байгаа ш дээ. ~Хаха юу гэж чи бид хоёрт хэлэх вэ дээ. Чи надтай анх үерхэж байхдаа аав ээждээ хэлээгүй л байсан биз дээ хихи~Хэхэ тэр ч тийм шүү. За юутай ч нэг ярилцнаа хүүтэйгээ. Ойрд ажил ажил гээд бүр хүүхдүүдтэйгээ олигтой ч үг сольсонгүй… Хуушуур бэлэн болж сайхан үнэр нь хамар цоргин үнэртэнэ. Оюун хүүгээ сэрээж хоолыг нь идүүлэхээр өрөө рүү нь ороод жигдхэн хурхиран унтах хүүгээ хайрлан харж үсийг нь илбэн духан дээр нь үнэрлээд аяарханаар “Миний хүү сэрээрэй” хэмээн дуудав. Амгалан сэрэх янзгүй хурхирсаар, ээж нь ч нэг их яаран сэрээж төвдөлгүй хөөрхөн хүүгээ жаахан харж суумаар санагдан хажууд нь суутал хүүгийнхээ гар утсан дээр сууж орхилоо. “Өө золигоо” гэж уулга алдаад утсыг нь авч ширээн дээр тавихдаа санамсаргүй хартал нэгэн хөөрхөн охины зураг байв. Эмэгтэй хүн, эх хүн л болсон хойно хэрэгт дурлан нөгөө зургыг шимтэн хараад “Миний хүү энэ охинд л дурлачихсан юм байна шүү дээ. Бүр зургыг нь харж байгаад унтсан бололтой шүү хихи. Ёстой царайлаг охин юм гээч. Муу хүүг минь тоодог юм болов уу даа” гэж бодон инээд алдаж

суулаа. “За за өөрөө залуу байж үзээгүй биш. Хүүгээ нэг их шалгааж зовоогоод яахав. Том болж байгаа хүн өөрөө учраа олох байлгүй. Миний хүү чинь ухаантай шүү дээ” хэмээн өөрөө өөртэйгөө яриад өрөөнөөс гарч хаалгыг нь зөөлөн хаав.Амгалан оройжин унтаад шөнө дунд өлссөндөө сэржээ. Сэрэнгүүтээ л мессеж ирж үү гэж горьдон утсаа шалгатал юу ч алга. Ходоод нь хоржигнон байсан ч юм идэх хүсэл үнэндээ л байсангүй, дуртай дургүй босч гал тогооны өрөө рүү ус уухаар ортол “Будаа агшаагчин дотор хуушуур байгаа. Хоолоо заавал идээрэй миний хүү. Хайртай шүү” гэсэн ээжийнх нь бичигтэй цаас ширээн дээр хэвтэнэ. Амгалан ээжийнхээ санааг зовоосондоо сая л нэг гэмшиж хуушуураа гарган идлээ.Маргааш өглөө нь нэг дэх өдөр байсан тул Амгалан өглөө эрт гэгч нь сургууль руугаа яаран явав. Ангидаа ороод хаалганаас нүд салгахгүй догдлон хүлээнэ. Сүндэр угаасаа ирэхгүй гэдгийг тэр мэдэж байсан ч хичээл тартал хүлээсээр л байлаа. Болор ч бас хичээлдээ ирээгүйг Амгалан анзаарсан ч үгүй, тараад шууд л Сүндэрийн гэр лүү явав.Охин нь бас л шөнөжин халуурч Долзод эм тариа, цай цүү гэсээр нойргүй хоножээ. Өглөө болж халуун нь буусан Сүндэр арайхийн унтахад эмгэн ч бас ядарсандаа

нам унтаж орхиод бүүр үд болж байхад гэрт хүйт орсон хойно сэрэв. Охин сэрээгүй л байсан тул Долзод санаа нь амран босч галаа асаагаад амбаараас нүүрс оруулж ирэхээр гартал “Сүндэрээ” гэх танил хоолой хашааны гадна сонстлоо. “Яасан ядаргаатай монш вэ, охин сэрчих вий дээ” гэж үглэсээр хаалгаа очиж нээнгүүтээ:~Чи яах гээд байгаа хүүхэд вэ. Сүндэр байхгүй, дахиж битгий ир гэж хэлээ биз дээ чамд!~Эгчээ Сүндэртэй ганцхан уулзчихая л даа тэгэх үү? Гуйж байна ~Сүндэр эндээс шилжчихсээн хүү минь. Өчигдөр гадаадад байдаг ах, эгч нь ирээд аваад явчихсан. Одоо дахиж энүүгээр битгий үзэгдээрэй~Нээрээ юм уу? Хаашаа явчихсан юм бэ? Сүндэрт ах эгч байхгүй шүү дээ. Та үнэн яриад байгаа юмуу?~Цөг гэм. Яасан ядаргаатай туучий вэ чи чинь. Энд байхгүй гээд байхад яах гээд байгаа юм. Хөгшин настай хүнийг элэг барих гээд яасан муухай хүүхэд вэ чи. Эцэг эхийг чинь хэн гэдэг вэ? Ярих юм хуна. ~За уучлаарай эгчээ. Сүндэртэй яаж холбоо барихыг хэлээд өгөөч тэгэх үү? Утас нь ч холбогдохгүй, интернетэд ч орж ирэхгүй юм. ~Мэдэхгүй ээ мэдэхгүй. Гадаадад байгаа хүн чинь ямар юмных нь утас шөрмөс байдаг юм. Одоо явж үз. Би чамайг дахиж ирэх юм бол өчиггүй цагдаа дуудна шүү! Долзод ийн хэлээд хаалгаа хаан түгжихэд Амгалан уйлчих шахан урвайсаар хоцорлоо. “Яагаад

надад юу ч хэлэхгүй орхиод явчихаж байгаа юм бэ? Сүндэрээ чи үнэхээр явчихсан юм гэж үү? Би чамгүй яах юм бэ?” хэмээн бодсоор хаачихаа мэдэхгүй байгаа согтуу хүн шиг гуйван алхана. Долзод авгай буцаж хаалган дээрээ очоод завсраар нь хөвгүүний араас харан зогсохдоо “Муу сайн танхай юмнууд бас элэг барих санаатай. Охиноо тэр сургууль руу ахиж явуулалтгүй болж” хэмээн үглээд гэр лүүгээ эргэв.Өвлийн хүйтэнд дан даашинзтай гүйгээд хатгаа авсан Сүндэр хэд хоног орноосоо өндийсөнгүй. Овоо халуурахаа больсон ч гэсэн хоол ч идэхгүй, юм ч ярихгүй гөлийн хэвтэх охиноо Долзод авгай яаж аргадах учраа олж ядан байлаа. Охин дотроо “Би ер нь яаж бодохоороо Амгалантай үерхэж болно гэж бодсон юм болоо. Хэзээ нэгэн цагт тэр энэ бүхнийг мэдэх л байсан шүү дээ. Над шиг бузар амьтныг хэн хайрлах вэ дээ. Одоо зүгээр л үхчих юмсан” гэж бодно. Охин гар утсаа шалгахыг ч хүссэнгүй, ээж нь ч утсыг нь асааж өгсөнгүй, өнөөх хөвгүүнийг ирсэн гэдгийг ч тас нуужээ. Сүндэрийг өглөө нам унтаж байх хойгуур Долзод гарч дэлгүүр лүү майжигнав. Охиныхоо дуртай банштай цайг хийе, жаахан идэж магадгүй гэж бодон сүү авахаар яваа нь энэ билээ. Ядаж байхад хүнсний дэлгүүр хол гэж яана. Долзод аль

болох яаран алхсаар сүүгээ аваад эргэж явтал хатуурсан цасан дээр халтирч унан савтай сүүгээ асгаж орхилоо. “Өө цусаар тээгэлмэр гэж, ёоо ёо ёо. Золтой л сүүжээ ташчихсангүй” гэж үгэлсээр арайхийн босч буцаад дэлгүүр лүүгээ зүглэв.Сүндэр заалны голд цав цагаан даашинзтай инээмсэглэн зогсож байтал Амгалан улаан сарнай барин урд нь хүрч ирснээ “Бузар янхан” гэж хорсолтой хэлэнгүүтээ сарнайг түүний нүүр лүү шидчихэв. Цав цагаан даашинз нь гэнэт цусанд будагдан ув улаан болж эргэн тойрны бүх хүүхдүүд түүнийг шоолон инээлдлээ. Аймшигтай хар даран цочиж сэрсэн Сүндэр ухасхийн орноосоо өндийгөөд чичирч дагжин уйлж эхлэв. Хэсэг уйлж уйлж байснаа гэнэт уйлахаа болиод гэрээ тойруулан харснаа нүд нь шийдэмгий гялалзан босч эргэнэг рүү очин шургуулгыг татаад том балиус гаргаж ирлээ…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *