
Урлаг соёлынхон маань зөвхөн урлаг соёлоос гадна тус тусын маш олон бизнесүүдтэй . Магадгүй нэр хүнд нь хувийнх нь бизнест маркетинг болж өгдөг байх. Харин одоо зурган дээрх эрхмүүдийн тус тусын бизнесүүдтэй танилцацгаая.
- Загвар өмсөгч Цэрэндолгор, Бүжигчин Билгүүн / Kai /

Kai & Ceccu IceMark – YouTube Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлэгийн 220 гаруй охидоос сонгогдон, 16 моделиос шилдгээр шалгарч нэвтрүүлгийн ялагч болсон топ модель Б.Цэрэндолгор /Цэкү/ болон “AIMaR Production”-ны бүжигчин, “VOLUME PLUS” телевизийн хөтлөгч Билгүүн /Kai/ нар үлгэр жишээ сайхан хосууд билээ. Тэд нар тус тусын ажилаа хийхээс гадна хамтран бизнес эрхэлдэг ажээ. Залуусын үйлчлүүлэх дуртай “Pastél the Drinking Bar” нь Цэкү,Кай нарын бизнес билээ.
Төрийн соёрхолт дуучин Д.Болд

“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болд ямар хөдөлмөрч залуу гэдгийг бид бүгд мэднэ. Тэрээр монголын урлаг соёлын салбарт өөрийн гарын үсгийг тод томруунаар тавьж чадсан ба чадварлаг бизнесмен нэгэн. Д.Болд нь хэд хэдэн бизнес эрхэлдэг ба түүнээс дурдвал “В Production”, “Channel 11” телевизийн суваг, “Улаанбаатар фитнесс” клуб, “B room” кафе, “MB Beer Plus” гэх мэт салбар салбартаа №1 гэж хэлж болох бизнестэй аж.
- Жүжигчин Б.Янжиндулам

БНСУлсад жүжигчиний мэргэжлээр суралцаад ирсэн авьяаслаг жүжигчин Б.Янжиндулам нь “U film” уран бүтээлийн нэгдлийн дөрөв дэх уран бүтээл болох “Амьдралоги” романтик инээдмийн уран сайхны киноны Гэгээнхүсэл охины дүрээр олноо танигдсан билээ. Тэрээр сүүлийн жилүүдэд кино урлагаас хөндийрөн цаг наргүй ажиллаж байгаа учир нь өөрийн хувийн бизнестээ ихээхэн анхаарч байгаа аж. Жүжигчин бүсгүй нь “Adore” брендийн үүсгэн байгуулагч бөгөөд энэхүү бренд нь цэцэг бэлэг дурсгал, хувцас дизайны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.
- Комедиан Хану

Чадварлаг Комедиан залуу Хантүмэн нь өндөр боловсролтой бөгөөд сүүлийн саруудад өөрийн Youtube хуудсаараа сонирхолтой содон контентүүдийг олоноо түгээж байгаа билээ. Мөн өөрийн комедиан давуу талаа ашиглаж нийгмийн болохгүй талуудыг шогч байдлаар ил болгодог нь түүний давуу тал юм. Хөдөлмөрч залуу Хану нь өөрийн гэсэн “Хүнсний импортын компани”-тай ажээ.
- Жүжигчин Намуун

Түүнийг Жүжигчин Хүрэлхүүгийн охин гэдгээр нь анх олноо танигдсан чадварлаг бүсгүй Намуун нь хэд хэдэн уран сайхны кинонд жүжиглээд амжсан авьяаслаг бүсгүй билээ. Тэрээр сүүлийн жилүүдэд өөрийн хувийн карьерт илүү анхаарч “Гоо сайхны бүтээгдэхүүний салбар”-т хүч түрэн орж ирсэн билээ. Түүний “WOLARSEN” бренд нь монголын зах зээлд хүчтэй өрсөлдөж байгаагийн хувьд тун чиг амжилттай яваа бизнес эрхлэгч юм. Залуу бүсгүй маань одоогоор өөрийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэхийн тулд ажилласаар байгаа гэнэ.