Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “7-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “7-р хэсэг”

1 минут уншина
0
0
583

“Амгалаан чи ямар гэнэн юм бэ? Наад Сүндэр чинь ямар бу-зрын амьтан гэдгийг манай сургуулийнхан бүгд мэднэ ш дээ. Аль багаасаа л яв-дал нь дий-лдэхгүй ай-мар охин байсан. Энд тэндээс ху-лгай хийнэ,

залуучуудтай ун-таж хэв-тэж мө-нгө сал-гана. Тэгээд өөрөө өдөж байгаад баахан з-алуустай унт-ангуутаа мө-нгө өгөөгүй гээд хүчи-ндүүлсэн энэ тэр болоод бүгдийг нь шо-ронд хийчихсэн айхтар ш-улам. Сүндэртэй хэн ч найзалдаггүй, харьцдаггүйг чи мэднэ биз дээ?

Чи зүгээр л цаадхынхаа ээлжит з-олиос болно шүү! Би үнэхээр чамайг энэ бал-иар хүүх-ний тоглоом болохыг харж тэссэнгүй” хэмээн Болор нэг амьсгаагаар дуржигнуулаад Амгалан руу царайчлан ширтэв. Юу

гэхээ ч мэдэхгүй шоконд орсон Амгалан өөрийг нь харан зогсох хүүхдүүдийн дундуур алхсаар сандал дээр очиж лагхийн суугаад сонссон зүйлдээ итгэх байхаа эргэлзэн бодолд автлаа. Болор ч барьцаа бүр лавшруулах санаатай хажууд нь суугаад “Чи миний хэлснийг

ойлгож байна уу? Тэр охин үнэхээр бүт-эхгүй, хамаг му-у муу-хай нь бүрдсэн ами-лсан ч-өтгөр л гэсэн үг. Чи яагаад заавал тийм бал-иар юм руу тэмүүлээд байгаа юм бэ? Хажууд чинь өөр сайхан охид зөндөө байна шүү дээ. Миний чамайг гэсэн сэтгэлийг чи яагаад олж

хардаггүй юм бэ” гэнгүүтээ үсийг нь зөөлөн илбэн улам ч наалдан суув. Амгалан гэнэт ууртайгаар түүн рүү хараад гарыг нь цааш түлхэнгүүтээ “Одоо болно! Чи зүгээр надаас хол байгаатах тэгэх үү, ядаргаатай юм бэ” гээд Сүндэрийн араас явахаар шийдэж бостол Болор нүд нь гял-алзан уурт-айгаар “Хнн чи чинь яасан юм ойлгохоо больчихсон тэ-нэг толгой вэ. Тэр муу янха-нтайгаа таарсан м-ал байна ш дээ. Хохи-нээ хохино. Тэр гич-ийгээ баяч-уудад зараад баяжаарай” хэмээн хойноос нь чарлахад Амгалан тэвчилгүй эргэж харан түүнийг тасх-ийтэл ал-гадаж орхилоо. Гэнэгүй зогссон охин сарв-агасхийн тэрий хадахад Болорын араас хөлөө хуга-лах шахам гүйдэг том биетэй манг-ардуу банди ухасхийн харайж ирээд Амгаланг унатал цох-исноор бөөн зод-оон эхэлж зохион байгуулагч багш нар сандралдан хөвгүүдийн эцэг эхчүүдийг утсаар дуудав. Хамраас нь ц-ус гоожиж нү-д нь хөх няц болсон Амгалан аав ээждээ загнуулан ууртай нь аргагүй анги руугаа орж гадуур хувцсаа автал Сүндэрийн ууттай хувцас яг хажууд нь байхыг хараад эргэлзэлгүй шүүрэн авч гарлаа.Ээж нь машины урд суудлаас зогсоо зайгүй үглэн аав нь хар цагаан дуугүй жолоогоо мушгисаар явна. Амгалан ганцхан Сүндэрийг л бодон

багтрах шахам бачуурч байснаа утсаа гаргаж залгатал хажуудаа тавьсан ууттай хувцсан дотор Сүндэрийн утасны ая хангинав. Утсыг нь гаргаж ирэн дэлгэцэн дээр нь тавьсан Сүндэрийн хөөрхөн зургийг хэсэг ширтэн сууснаа “Маргааш ямартай ч өөртэй нь очиж ярилцая” гэж бодоод шүүрс алдан суух хөвгүүний дотор ямар их хэцүү байгааг хэн ч мэдсэнгүй.Хаалга сархийн онгойж нус нули-мсандаа хут-галдан, даарсандаа дагжин чи-чирсэн Сүндэр орж ирээд юу ч хэлэлгүй орон дээрээ түрүүлгээ харан унаад асгартал уйл-ахад Долзод сандран харайж очоод “Хүүе миний охин яач-ихсан юм бэ? Юу болчих нь энэ вэ? Ээждээ хэл л дээ” гэж үглэн мөс шиг хүйтэн болсон гарынх нь булчинд хүрэнгүүт цочин уулга алдав. “Ээ халаг ээ халаг, бүр осгочи-хсон байна шүү дээ, яах нь энэ вэ” гэнгүүтээ ноосон цамцаа тайлан нөмөргөөд халуун цай аягалан барьж “Ээжийн охин яаснаа хэлчих л дээ, жаахан цай уучих тэгэх үү? Миний охион” хэмээн гуйлаа. Сүндэр гэнэт ухасхийн өндийж аягатай цайг цо-хин уна-гаад “Яах гэж? Яах гэж намайг өрг-өж авсан юм бэ? Хэн таны охин юм? Хэзээ та намайг охиноо гэж боддог болчихоов? Тэр үед зүгээр намайг үхүүл-чихгүй яах гэж эмч ца-гдаа дуудаж хамаг шивш-гийг минь түмэнд дэлгэсэн юм

бэ? Тэрнээс чинь болоод намайг бүх хүн үзэ-н ядаж дором-жилж байна мэдэв үү! Яах гэж…Яах гэж намайг энэ нов-шийн амьдралаар амьдруулаад байгаа юм бэ? Яагаад бүх хүн намайг гомдоогоод байгаа юм бэ?” гээд цурхиран уй-лахад Долзод юу гэхээ мэдэхгүй толгой нь эргэн нүд нь манантаж сөхрөн суугаад “Миний буруу. Миний буруу. Намайг уучил” хэмээн үглэж гашуун нулимсаа урсгав.Хөгшин залуу хоёр эмэгтэй шөнөжин уйлж нэг нь аргадан нөгөө нь гомдоллосоор үүр цайх үеэр арай гэж нэг юм унтацгаалаа.Гантиг аав ээж хоёрыгоо онгоцны буудал дээр тосоод гэртээ аваачилгүй шууд ресторан луу явах замдаа “Та хоёртоо барих гэнэтийн бэлэгтэй” хэмээн инээд алдана. Грэйс болзсон ресторандаа аль хэдийн ирчихээд бага зэрэг сандарсан байдалтай сууж байтал Гантиг аав ээж хоёртойгоо орж ирээд түүн рүү чиглэн инээмсэглэсээр ирлээ. “За миний найз бүсгүйтэй танилц” гээд малийтал инээх хүүгээ хараад гайхсан Баатар, Нансал хоёр Грэйс рүү зэрэг шахам харснаа дуу алдан баярлацгааж бөөн инээд болцгоон гар барьж тэврэлдэн ирээдүйн бэрээ үнсэцгээв. Баатар хоромхон зуур Грэйсийг шинжээд “Миний хүү ч аавыгаа дуурайсан хүүх-энд нүдтэй юм гээч” хэмээн бодож байхад Нансал ч бас дотроо “Ямар хөөрхөн

охин бэ? Гадна байдал ч дажгүй л юм. Доторх нь хир юм бол доо” гэж бодон суулаа.Тэр хэд элдвийг ярилцан амттай хоол идэнгээ инээж хөхрөлдсөөр нилээн орой болсон хойно гарцгаав. Грэйст хайртынх нь эцэг, эх үнэхээр их таалагдаж түрүүний айдас, сандрал нь нисэн оджээ. Нансал харин ирээдүйн бэрдээ бүрэн гүйцэд онц дүн тавьсангүй “Ямартай ч боловсон, даруухан юм шиг байна. Гэхдээ л сайн нягтлах хэрэгтэй. Ганц хайртай хүүгээ тийм ч амархан өгчихгүй шүү” гэж бодсон билээ. Грэйсийг гэрийнх нь гадаа буулгачихаад хүүгийнхээ байр луу явах замдаа Нансал ам нээн:~Аав ээж хоёр нь хоёулаа англи хүмүүс гэсэн үү? Тэгэхээр энэ охин чинь өргөмөл юмуу? ~Тиймээ ээж. Багадаа асрамжийн газарт өссөн юм. Энэ өргөж авсан эцэг, эх нь их сайн хүмүүс байна лээ. Яг л төрсөн юм шиг хэхэ~Хмм. Ямар удам угсаатай нь мэдэгдэхгүй хэцүү л юм. Хүний ге-н гэдэг чинь маш чухал шүү дээ. Ямарч сайн хүмүүс өсгөсөн байлаа гээд цус-анд нь нэг л муу муухай юм байвал тэгээд л хэцүү дээ.~Заа ээж л дээ. Ямар сонин юм ярьдаг юм бэ. Манай Грэйст ямар ч муу зан чанар байхгүй. Үнэхээр төгс эмэгтэй шүү. Та удаан хамт байвал мэднэ дээ ~Төгс хүн гэж хэзээ ч, хаана ч байдаггүй юм даа хүү минь. Дурлалдаа со-хорсон хүнд тэр хүнийх нь бүх зүйл л сайхан харагддаг юм. Аяандаа тэгээд удаад ирэхээр гууль нь цухуйдаг юмдаа гэхэд Баатар эхнэр лүүгээ нэг том харснаа юу ч дуугарсангүй цонхоор ширтэв. ~Хэхэ ээж яасан?

Хүүгээ харамлаад байгаа юмуу даа. Хөөрхөн ш дээ. Хүү нь хүнтэй гэрлэсэн ч гэсэн таныгаа орхихгүй шүү дээ.~Юутай ч миний хүү гэрлэх гэж яараад хэрэггүй шүү. Нэгнийгээ сайн таньж байж л нэг гэрт орсон нь дээр. Та хоёр хамгаа-лж байгаа биз дээ? Юу юу ч болоогүй хүүхэд шууха-дтай болчихвоо!~За ямар жоохон хүүхдүүд байгаа бишдээ ээж минь. Тэглээ ч бид хоёр одоогоор дот-но харь-цаанд ороогүй байгаа ~Өө тиймүү? Үгүй бас яахавдээ. Юуны туханд хүрэлгүй өвөрт ороод ирдэг охи-дуудыг бодвол үнэ цэнэтэй л охин байна гээд нөхөр лүүгээ учиртай харвал өнөөх нь тоосон ч шинжгүй цонхоор ширтсээр явав. Амгалан шөнөжин унтаж чадалгүй хөрвөөсөөр үүр цайлгалаа. Толгой дотор нь түмэн асуулт, эргэлзээ, айдас эргэлдэнэ.Хүний нууцад халдах эвгүй ч гэсэн Амгалан тэссэнгүй Сүндэрийн ут-сыг ухаж бүх ме-ссеж, дуудлага, зураг зэргийг үзжээ. Амгалан, Ээж гэсэн хоёр дугаараас л дуудлага, мессеж ирсэн байх бөгөөд Сүндэрийн өөрийнх нь гуравхан зураг хадгалаастай байв. Өөрөөс нь өөр хэнтэй ч мессежээр харьцдаггүйг мэдсэн хөвгүүний дотор бага ч болтугай уужирсан боловч Болорын хэлсэн үгс байнга бодогдоод сэтгэл нэг л таагүй. Утсан дээрх гурван зургийг эргэлдүүлэн сольж хэдэн арван удаа харахдаа “Бүгд худлаа. Ийм даруухан, хөөрхөн охин юу гэж дээ. Болор л атаархсандаа худлаа зохиогоо биз. Гэхдээ… Гэхдээ хэн ч яагаад Сүндэрийг өмөөрч юм хэлэхгүй байсан юм болоо? Үнэхээр бүгд үнэн байвал яах вэ? Сүндэр хичээлээс гадуурх бүх зүйлд ирдэггүй, байнга л гэртээ байна гэдэг. Тэгэхээр арай… Үгүй ээ, үгүй тийм муухай юм гэж байхгүй байлгүй дээ. Яасан ч байсан би түүнийг хайрлахаа больж чадна гэж үү? Ямар хэцүү юм бэ. Худлаа л байгаасай… Ер нь тийм байсан ч яадаг юм. Надад л хайртай бол бүгдийг нь уучлаад мар-тахад болох бишүү? Хүнийг өнгөрснөөр нь бүү дүгнэ гэж ээж минь байнга хэлдэг ш дээ. Яадаг ч байсан маргааш очоод уулзая. Бүх үнэнээ хэлээд

надад хайртай гэх юм бол түүнийгээ чанга тэврээд үн-сэх юм шүү…” Ийнхүү элдвийг бодсоор нэг мэдэхэд нам унтаж орхижээ.Долзод хоёр гуравхан цаг дугхийгээд сэртэл Сүндэр халуурсандаа дэмийрэн яр-аглаж байлаа. Сандран босч нүүр гарны алчуураа хүйтэн усанд базаад охины духан дээр тавьж, эм-ийн хайрцгаа ухсаар хал-ууны эм олонгуут Сүндэрийг түшин өндийлгөөд а-м руу нь хийж араас нь бүлээн бор цай уулгав. Охин нүдээ ч нээхгүй хөмсгөө з-ангидан зови-уртай амьсгаадсаар л, хамаг бие нь халуу дүүгэн байх тул Долзод санаа нь зовнин түргэн тусламж дуудлаа.Эмч ирж охины халууныг үзээд хэдэн э-м өгч, тайвшруулах т-ариа хийгээд ээжид нь зөвлөгөө өгөөд явав. Сүндэр сая нэг бие нь тав-ирсан бололтой намуухан амьсгалан бөх гэгч нь унтана. Долзодын санаа амарч галдаа мод нэмээд цай чанахаар суутал гадаа хүн дуугарах шиг болоход нь чих тавин сонстол яах аргагүй “Сүндэрээ, Сүндэрээ” гэх эрэгтэй хүний хоолой сонстлоо. Долзод майжигнасаар очиж хашааны хаалга онгойлговол нүд нь хө-хөрч хамар нь хав-дсан өндөр цагаан хүү ууттай зүйл барьчихсан зогсож байв. ~Эгчээ Сүндэр байгаа юу? Уулзах гэсэн юм.~Яах гээв? Өчигдөр миний охиныг уй-луулж хар хүйтэнд

нүц-гэн гүйлгэсэн хүүхдүүдийн нэг нь үү чи?~Харин нэг тиймэрхүү муухай юм болсоон. Би Сүндэртэй уулзаж ярилцах гэсэн юм. Та дуудаад өгөөч тэгэх үү? Сүндэр гайгүй юу? Өчигдөр харин хувцсаа орхиод явчихсан байна лээ. Би аваад ирсэн энэ…~Хнн. Чи юугаа ярилцдаг юм. Алив наашаа өг-өөтөх. Миний ох-иноос хол-хон явж үзээрэй та нар. ~Ээ эгчээ гуйж байна ш дээ. Би Сүндэрийг гомдооё гэж бодоогүй юмаа. Би охинд чинь үнэхээр их хайртай, та ганцхан удаа уулзуулчих тэгэх үү?~Чи чинь хаашаа янзын хүний үг ойлгодоггүй хүүхэд вэ? Юун хайр майр донг-осоод байгаа юм. Та нарын тэр хайрыг мэдэхгүй биш, хүүхдээр тоглоод доро-мжлоод хаядаг биз дээ! Ахиж миний охинд ойртох гээд үзээрэй! Би өөрөөр ярина шүү! гээд Долзод хаалгаа тасхийтэл хааж цоожлоод гэр лүүгээ орчихов. “Нүд амных нь байж байгааг харахад өнөөх Бат-баяр гэж новш шиг л бас нэг бүтэхгүй гар байна. Охины минь толгойг эргүүлж ашиглах л санаатай байгаа биз. Муусайн зэр-лэг юмнууд” гэж бодсон Долзод уурандаа дар-алт нь ихсэх шиг болж нүд нь хар-анхуйллаа. Аргаа барсан Амгалан дахин хэд хэдэн удаа Сүндэрээ хэмээн дуудсан ч өнөөх ааштай ав-гай үүдээрээ шагайгаад “Ц-агдаа дуудахаас өмнө явж үз” гэхийг сонсоод уруу царайлан буцлаа. Долзод дарал-тны э-мээ уугаад тайвшрах санаатай жаахан хэвттэл уутан дотроос охиных нь утас дуугарах сонстов. “Сүндэрээ хоёулаа уулзаж ярилцая тэгэх үү? Би чиний амнаас л бүгдийг нь сонсмоор байна. Өмнө нь юу ч болсон байсан надад

хамаагүй. Яг одоо чи ганцхан надад л хайртай гэвэл би бүгдийг нь мартахад бэлэн байна. Хариу бичээрэй гуйя” гэсэн мессежийг уншаад Долзод тайван нойрсох охин руугаа харан хэсэг бодлогоширч сууснаа “Дахиж битгий над руу залгаж, элдвийн юм бич. Намайг тайван орхи” гэж хариу явуулаад утсыг унтраан гудсан доогуураа хийв. “Охин минь дахиад хэний ч тоглоом болж ша-рхалж хоцрох ёсгүй. Ер нь бүсгүй хүнийг зовоохоос өөр шидгүй муусайн эр-чүүдээр яадаг юм” хэмээн уурсан бодсон Долзод өөрийгөө сая зөв юм хийсэн гэдэгтээ тунчиг итгэлтэй байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *