Нүүр Сонин хачин Оюутнууд цахим сургалтад сэтгэл ханамжтай байна гэж үнэлжээ

Оюутнууд цахим сургалтад сэтгэл ханамжтай байна гэж үнэлжээ

8 секунд уншина
0
0
108

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд хичээл, сургалтаа цахимаар зохион байгуулж байгаа. Цахим хичээлийг сургууль бүр янз бүрийн технологийн шийдлийг ашиглан зохион байгуулдаг.

Тухайлбал Монгол Улсын их сургууль өөрсдийн хөгжүүлсэн СиСи, Шинжлэх ухаан, техникийн их сургууль “LMS” пламтформыг ашиглаж байгаа бол ихэнх сургуулиуд фэйсбүүк, Google Classroom, Google meet, Microsoft Teams, White board зэрэг платформ ашиглаж байна.

Их, дээд сургуулийн дотооддоо хийсэн үнэлгээний нэгтгэлийг авч үзвэл цахим сургалтад оюутнуудын 75.0-96.5 хувь нь хамрагдаж байна. Мөн дээрх судалгаагаар цахим платформд хандах дундаж хугацаа профессор багшийн хувьд 1.19-4.6 цаг, оюутны хувьд 1.12-4.53 цаг байгаа ажээ.

Их, дээд сургуулиуд 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирал дахь цахим сургалтын талаар багш, оюутнуудаасаа судалгаа авч дотоодын үнэлгээ хийж яаманд ирүүлсэн. Оюутнуудын цахим сургалтын талаарх сэтгэл ханамжийн судалгаа нэгтгэн үзэхэд төрийн өмчин сургуулийн оюутнуудын 85 хувь, төрийн бус өмчийн сургуулийн оюутнуудын 78 хувь, гадаадын салбар сургуулийн оюутнуудын 84 хувь буюу дундаж дүнгээр 82 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн үнэлгээ өгсөн байна.

Эх сурвалж:БШУЯ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *