Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “6-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
754

Хүүхдүүд ангиа чимэглэн энд тэндгүй саа шаар хөглөрч орчин үеийн хэмнэлтэй доргио хөгжим хангинана. Амгалан ангийн хаалгаар орж ирүүтээ Сүндэрийг хайн ийш тийш харсан ч дурлалын эзэн нь

байсангүй. “Уг нь би заавал ирээрэй гэж гуйсан юмсан” гэж урамгүй бодоод утсаа гарган мессеж бичлээ. ~Хээе. Хаана байгаа юм бэ? Сургууль дээр ирэхгүй юмуу? ~Гэртээ байна өө. Харин очих бодол

байсан ч амжсангүй ээ, уучлаарай. ~Өөө. Би чамайг ирэх байх гээд байдгаараа яараад ангид ирчихсэн байна. Манай ангийнхан бүгд байна ш дээ. Ирчих л дээ тэгэх үү? ~Миний бие жаахан тааруу байнаа.

Ёстой уучлаарай. ~Өө тиймүү. Юу нь өвдсөн юм бэ? Хүнд өвдсөн юмуу? Гайгүй юу? Би эм аваад очих уу? ~Хэхэ гайгүй ээ. Жаахан ханиад л хүрчихсэн юм шиг байна. Эм уучихсаан. ~Заза. Надтай хамт

үдэшлэгт явах хэвээрээ биздээ? Хэхэ ~Мхн. Үнэтэй даашинз авчихсан юм чинь явалгүй яахавдээ хэхэ ~Заза тэгвэл санаа амарлаа. Одоо юу хийж байгаан? ~Чамтай мессежлээд л хэвтэж байна кк анги чимээд

дуусч байна уу? ~Дөнгөж эхэлж байнаа. Би танай гадаа яваад очьё тэгэх үү? Энд чи байхгүй болохоор ямар ч сонирхол алга. ~Хэхэ яах юм бэ. Ангиа чим л дээ. Манайх нилээн зайтай ш дээ. Оройтчихно… ~За зүгээрээ би нисээд л… гээд бичиж байтал Амгаланг гэнэт араас нь хэн нэгэн хатган цочоож орхилоо. Амгалан эргэн харвал Болор маасайтал инээн аальгүйтсэнээ “Ямар хөөрхөн цочдог юм” гэхэд Амгалан юу ч хэлсэнгүй цааш хараад суучихав. Сүүлийн үед Болор түүнийг улаан цайм өдөж хоргоох болсон ч Амгалан огт тоохгүй тоглоом наргиа болгоод л өнгөрдөг билээ. Нүүрэмгий шар охин хажууд нь шахан сууснаа утас руу нь өнгийхөд Амгалан утсаа гялс цоожлонгуут хармаандаа хийчихээд босох гэтэл Болор гараас нь татан буцааж суулгаад: ~Хүүе чи чинь яасан их зантай болчихоов. Хоёр үг соличихож болох уу? ~Хэхэ тэг л дээ. Их зансаад байх юу байхав дээ. Юу ярих гэсэн юм бэ? ~Би харин нилээн хэд хоног нэг юм чамаас асуух уу? Болих уу? гэж бодлоо хихи ~За асуу л даа, юу юм? Найз нь жаахан яараад байна л даа. ~Сая дөнгөж ирчихээд хаашаа яараад байгаа юм бэ? Ангиа чимэхгүй юмуу? ~Үгүй ээ харин буцаад явах хэрэгтэй болчихлоо. Гялс асуух юмаа асуучих ~…Амгалаан нөгөө юу л даа… хоёулаа шинэ жилийн үдэшлэгт хамт явах уу? Чи найз охингүй юм чинь болно биз дээ? ~Хэхэ найз нь найз охинтой ш дээ. Тэрэнтэйгээ хамт үдэшлэгт явна. Уучлаарай Болор оо ~Айн? Чи хэзээдээ найз охинтой болчихсон юм? Тэр чинь хэн юм? Аль анги юм? ~Тэр нууцаа

хэхэ. Үдэшлэг дээр л харахгүй юу даа. Заза найз нь явлаа баяртай… Амгаланг ийн хэлээд босч явахад Болор гайхах уурлах зэрэгцэн нүдээ эргэлдүүлсээр хоцров. “Ямар овоо охин нь миний хайрттай үерхдэг байнаа? Чамайг дээ, би яаж ийж байгаад салгахаа мэдье ээ. Амгалан зөвхөн минийх л байх ёстой” хэмээн бодсон хор шартай охины цайвар шаргал царай минчийтэл улайсан байлаа… Энэ зул сарын баяраар найз залуугынхаа аав ээжтэй танилцахаар тохирсон Грэйс догдлон сандарч хирдээ л бэлдсээр байлаа. Харин Гантиг аль хэдийн хоёр сарын өмнө Грэйсийн гэр бүлтэй танилцаж байнга орж гарсаар дотноссон билээ. “Би ажилтай байна. За удахгүй очноо” Баатар ийн эхнэртэйгээ утсаар яричихаад эргэж харан хажуудаа нүцгэн хэвтэх царайлаг жаахан охины хумбан цагаан хөхөн дээр үнсэн нялуурч эхэллээ. Тэрээр энэ жил тавин насыг зооглож байгаа ч намба

суусангүй, элдвийн хүүхэн шуухантай уулзаж учирдаг хэвээр. Өөрийн хүүхэдтэй чацуу шахам жаахан охинтой энгэр зөрүүлж байгаадаа ичиж санаа зовох нь бүү хэл харин ч өөрийгөө мундаг эр хэмээн бодож өөртэйгээ таарсан хэдэн найздаа гайхуулан ярих дуртай. Өнгөрсөн хэдэн жилд бизнес нь цэцэглэн хөгжиж хөрөнгө зоорь нь улам л нэмэгдсээр энэ хавьдаа л тэргүүн баячуудын нэг нь болж тансаг хаус, хэд хэдэн орон сууцтай болжээ. Залуу зандан насандаа хуруу хумсаа хуйхлан байж хураан арвижуулсан эд хөрөнгөө одоо л үрэн таран хийж, наргиж цэнгэх цаг нь болсон гэж Баатар боддог билээ. Удам залгах ганц хүүгээ гадаадын нэртэй сургуульд оруулчихсан, эхнэр Нансал нь тансаг харшдаа үйлчлэгчээ зараад жаргаж хэвтэх тул өөр юунд санаа зовох вэ, алтан дэлхийд хүн болж төрсний аз завшаан энэ алдхан биеэ л жаргааж авья гээд наргиж цэнгэхэд гар татахаа больжээ. Түүний найзууд гэх хэдэн шар сэмжилсэн баян өвгөчүүл юу ч үзээгүй жаахан охидоор зугаагаа гаргачихаад нэг нэгэндээ дамжуулан хэрэглэж эд бараа мэт ашиглаад өөрсдийнх нь ганц оройн тансаг зоогны л хэмжээтэй мөнгө өгснийгөө их буян хийж байна гэж бодно. Дутуу гачуу амьдралтай, өнчин өрөөсөн гээд олон ч сайхан цэцэг цэврүү шиг охид хэдхэн халтар төгрөгний төлөө ариун нандин бүхнээ хямдхан бараа мэт худалдаж орхих нь гунигтай яа… Маргааш хүү рүүгээ нисэх тул авч явах хамаг хувцас хунараа ялган суусан Нансал гэнэт залхуу нь хүрч үйлчлэгч

бүсгүйг дуудан хувцас цэгцлэхийг даалгаад өөрөө доош бууж суух дуртай зөөлөн буйдан дээрээ тухлав. “Энэ нэг юм чинь маргааш явах гэж байгаагаа мэдэж байгаа юм болов уу, сануулж хэлэхээс” гэж бодоод нөхөр лүүгээ залгалаа. Нөхөр нь “Би ажилтай байна, удахгүй очно” гээд утсаа салгахад Нансалын хөх инээд нь хүрч зэвүүнээр мушийн өмнөх ширээн дээр байсан дарснаас өөртөө хундагалан барив. Баатарыг аль нэг үнэтэй зочид буудалд залуухан бүсгүйтэй заваарч байгааг Нансал мэдэж байсан ч тоосонгүй. Нөхөр нь түүнийг юу ч мэдэхгүй тэнэг авгай гэж боддог ч Нансал нөхрийнхөө хаана юу хийж явааг бүгдийг нь мэднэ. Гэхдээ нэг ч удаа хэрүүл уруул хийж сүйд болж байсангүй. Түүнд энэ амьдрал нь таалагддаг болоод уджээ. Хорин жилийн өмнө архи дарсанд донтоод арчаагаа алдаж байх үед нь Баатар түүнийг хаячихаагүйд тэр талархаж явдаг билээ. Өөрөөс нь унасан хүүхэд бүр хүн болохгүй байсанд гутарч амиа хорлох талаар боддог болсон тэр үедээ Нансал Гармаатай учирсансан. Яруу найрагч, зохиолч тэр залуу Нансалын зүрх сэтгэлийг хэдхэн өдрийн дотор л хир буртагнаас нь салгаж амьдрах хүсэлтэй болгожээ. Баатарын ажлын хамтрагчийн төрсөн өдрийн үдэшлэг дээр анх тэр хоёр танилцсан билээ. Тэр өдөр яагаад ч юм Нансал эрүүл байж таараад,

огт гэрээс гардаггүй байсан хүн чинь яагаад ч юм тэр үдэшлэгт очмоор санагдаад явжээ. Цаанаасаа л нэг хувь тавилан нь дуудаад байсан юмуу даа гэлтэй, тэр үдэшлэг дээр Гармаатай танилцсанаас хойш Нансал уухаа больж гаднах үзэмж, хувцас хунартаа анхаарах болсонд нөхөр нь гайхсан ч басхүү баярлаж байлаа. Баатар тэр үед Нансалаас салахаар шийдэж харин яаж хэлэхээ мэдэхгүй, түр хойшлуулан явсаар байсан ажээ. Эхнэр нь гэнэт өөрчлөгдөн өнгө зүс орж эхлэхэд Баатарын хөрсөн сэтгэл бага ч атугай сэргэн салах бодлоо толгойноосоо авч хаясан билээ. Харин Нансал шинэхэн дурлалдаа мансуурч Гармаатай нууцаар болзож явсаар жирэмсэн болсноо мэдэж баяр хөөр, айдас түгшүүр холилдсон есөн сарын дараа Гантиг хүү мэндэлжээ. Нансалыг жирэмсэн болсноо хэлсэн тэр өдрөөс хойш Гармаа сураггүй болж, Баатар харин Гантигыг өөрийнхөө хүү гэдэгт бат итгэсэн юм. Гармаа Нансалыг өхөөрдөн эрхлүүлэхдээ гантиг чулуу шиг гялалзсан нүдэн минь гэж байнга хэлдэг байсан учраас Нансал нөхрөөсөө зөрж зүтгэсээр хүүдээ Гантиг гэх нэрийг өгсөн билээ. Дэврүүн мөрөөдөлдөө шатаж явсан бүсгүй нөхрөөсөө салаад

Гармаатай сууна гэж бодсон ч Гармаа түүнд хайргүй гээд явчихсансан… Тэр Гармаад эхэндээ гомдож байсан ч он цаг өнгөрөх тусам харин ч талархдаг болсон нь хүү Гантиг эрүүл саруул өсч бойжин ээжийнхээ сэтгэлийг эдгээсэнд ч байж болох юм. Энэ олон жил өнгөрөхөд Нансал Гармаатай ганц удаа уулзаагүй ч урт хар үстэй, уран яруу яриатай тэр сайхан залуу зүрх сэтгэлд нь үүрд хадаатай хоцорсон буюу… Үсээ буржийлган засч нүүрээ ялимгүй будсан Сүндэр даашинз, туфлиэ уутанд хийж бариад гэрээсээ яаран гарлаа. Хашааны гадаа Амгалан таксин дотор түүнийг хүлээн сууна. Сүндэр амьсгаадсаар орж ирэн суугаад: ~Яанаа зөндөө удчихлаа уучлаарай ~Зүгээрээ. Чи ямар хөөрхөн харагдаж байнаа хэхэ угаасаа ч хөөрхөн л дөө ~Баярлалаа… Чи ч гэсэн гоё харагдаж байна… ~Хэхэ баярлалаа. За явах уу? ~Тэгье тэгье… Сургуулийн зааланд ахлах ангийнхны шинэ жилийн үдэшлэг болж дуу хөгжим хангинан эрвийх дэрвийхээрээ гоёж гангалсан хүүхдүүд бүжиглэх нь бүжиглэж, зарим нь зургаа даруулан зогсцогооно. Дарвайтал нүүрээ будаж бариу улаан даашинз өмссөн Болор орох хаалганаас нүд салгалгүй зогсох нь хэн нэгнийг хүлээж буй нь илт. Сүндэр ангидаа орж даашинзаа өмсөөд гарч ирэхэд коридорт хүлээн зогсож байсан Амгалан гоо сайхны өмнө харц буруулж чадахгүй алмайран ширтэж хэсэг зогсоод хоёул хөтлөлцөн заал руу явлаа. Амгалан, Сүндэр хоёр хөтлөлцсөөр орж ирэхэд бүх

хүүхдүүд тэдэн лүү харж гайхан дуу алдацгаав. Болор харин атаархсандаа байж ядан бачуурч гартаа барьсан жижиг цүнх шиг юмаа урах нь холгүй базлан зогслоо. Яг энэ үеэр уянгын ая явж эхлэхэд Амгалан, Сүндэрийг бүжгэнд урьж хоёул талбайн голд гаран бүжиглэв. Болор уурандаа шатан зогссоноо өөрийг нь урьсан олон хөвгүүдээс хамгийн гайгүй гэсэнтэй нь бүжиглэх зуур нөгөө хоёроос нүд салгахгүй муухай харсаар л… Хайртай залуугийнхаа мөрийг дэрлээд намуухан аянд бүжиглэн зогсох Сүндэр үүлэн дээр хөвж яваа ч юм шиг, зүүдлээд байгаа ч юм шиг санагдан хязгааргүй аз жаргалд умбаж “Яг ингээд л цаг хугацаа зогсдог бол ямар сайхан бэ” хэмээн бодож инээмсэглэсээр байлаа. Гурван удаа уянгын ая явсны дараа хөгжим зогсож хөтлөгч хөвгүүн тайзан дээр гараад “Энэ үдшийн ханхүү, гүнжийг тодруулах” болсныг зарлав. Эхлээд ханхүүг шалгаруулахаар болж гайгүй гэсэн гурван хөвгүүнийг нэрийг хэлэн алга ташилтаар өрсөлдүүлэхэд Амгалан бараг л өрсөлдөгчгүй тодорлоо. Гүнж шалгаруулах болоход хөтлөгч хөвгүүн хамгийн түрүүнд өөрийн хайртай охины нэрийг хэлэхэд хүүхдүүд инээлдсэнээс биш нэг их алга ташсангүй. Хоёр дахьд нь Болор гэхэд заалны бараг тал хүүхдүүд алга ташин орилолдов. Хамгийн сүүлийн охин бол Сүндэр хэмээн хөтлөгчийг хэлэхэд заал даяар алга ташин чих дүжирмээр их орилолдож Амгалан ч мөн хоолойгоо сөөтөл хашхирч шүгэлдлээ. Сүндэр ичингүйрэн доош харж зогсоход, Болор уурласандаа минчийтэл улайчихсан уйлахнуу гэлтэй зогсож байв. “Заа ингээд үдшийн ханхүү гүнж тодорлоо. Амгалан, Сүндэр хоёрыгоо тайзны голд урья” гэхэд Амгалан Сүндэрийг хөтөлсөөр заалны голд

гармагц хөтлөгчөөс микрофоныг нь аваад Сүндэр лүү харан хэсэг зогссоноо “Сүндэрээ би чамд хайртай. Миний найз охин болооч” гэнгүүтээ хаанаас ч юм час улаан сарнай гаргаж ирэн сарвайлаа. Сүндэр юу гэхээ мэдэхгүй шоконд орж балмагдан догдолж зогстол гэнэт Болор хажуунаас нь гарч ирээд микрофоныг шүүрэн авангуутаа “Сүндэрээ чи ичээч. Баахан эрчүүдэд хүчиндүүлсэн бузар амьтан юм байж, тэрийгээ нууж Амгалангийн толгойг эргүүлэхээ боль! Чамайг угаасаа бузрын янхан гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ за юу” хэмээн заал дүүрэн хашгирав. Хүүхдүүд бүгд нам жим болж Амгалан л ганцаар гайхсан янзтай ангайн Сүндэр лүү харвал охин шууд гүйсээр хаалгаар гараад явчихлаа. Амгалан хойноос нь ухасхийх гэтэл Болор гараас нь татан зогсоогоод ямар нэг юм учирлан ярьж эхлэхэд хөвгүүний царай хувьсхийн цайж хөмсгөө атируулав. Цагаахан цас малгайлан бударч гадаа үнэхээр үзэсгэлэнтэй байсан ч хөөрхий охин анзаарах сөхөөгүй уйлан гүйсээр, ганган цагаан даашинзны хормой шавар шавхайтай холилдон Сүндэр охины зүрх сэтгэл шиг бохирдон халтартаж байлаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *