Нүүр Сонин хачин Нэгэн залуу “Эхнэр гурван хүүхэд маань онгоцонд сууж явсан. Эхнэр маань өнөөдөр хүүхдийн минь зургийг явуулсан. Миний зүрх сэтгэл яаж эмтрэхгүй байх юм бэ?” хэмээн нулимстай ярьжээ

Нэгэн залуу “Эхнэр гурван хүүхэд маань онгоцонд сууж явсан. Эхнэр маань өнөөдөр хүүхдийн минь зургийг явуулсан. Миний зүрх сэтгэл яаж эмтрэхгүй байх юм бэ?” хэмээн нулимстай ярьжээ

4 секунд уншина
0
0
650

Индонезийн Боинг 737 зорчигч тээврийн онгоц өчигдөр нийслэл Жакартагаас хөөрснийхөө дараа далайд унаж сүйрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг онгоцны унасан байршлыг тогтоосон байна.

Sriwijaya Air компанийн агаарын хөлөг Баруун Калимантан мужийн Понтианак руу 62 хүн тээвэрлэж явсан ба хөөрснөөс хойш дөрвөн минутын дараа радараас алга болжээ. Осол болсон байршил руу шумбагчдыг тээвэрлэсэн 10 гаруй усан онгоцыг илгээгээд байна. Мөн онгоцны эд анги байж болох зүйлсийг шинжээчид олж, шинжилж байгаа аж.

Онгоцны эд анги байж болох зүйлсийг шинжээчид шинжилж байна Онгоцны эд анги байж болох зүйлсийг шинжээчид шинжилж байна

Эрлийн ажиллагааг шөнөдөө зогсоосон бөгөөд өнөөдрөөс үргэлжлүүлжээ.

Юу тохиолдсон бэ?

Sriwijaya Air компанийн зорчигч тээврийн онгоц Жакартагийн нисэх буудлаас 14:36 цагт хөөрчээ. Тээврийн яамнаас мэдээлснээр дөрвөн минутын дараа буюу 14:40 цагт хамгийн сүүлийн удаа холбоо барьсан байна. Жакартагаас Понтианак руу 90 минутын турш нисдэг аж. Онгоц ямар нэг түгшүүрийн дохио өгөөгүй гэнэ.

Гэрчүүд онгоц дэлбэрснийг харж, сонссон талаар ярьсан байна. Нэгэн загасчин “Онгоц далайд унаад усанд дэлбэрсэн. Манай усан онгоцтой их ойрхон унаж, хэлтэрхий нь бидэн рүү үсрэх дөхсөн болохоор бид эрэг рүү маш хурдан буцсан” гэжээ.

130 хүн тээвэрлэх багтаамжтай тус онгоцонд нийт 50 зорчигч, тэдгээрээс 10 нь хүүхэд байжээ. Мөн хөлгийн багийн 12 гишүүн байсан бөгөөд онгоцонд байсан бүх хүн Индонезийн иргэд байсан гэнэ.

Алга болсон иргэдийн ар гэрийнхэн нь Понтианакийн нисэх буудалд шинэ мэдээ сонсохоор хүлээн сууж байна Алга болсон иргэдийн ар гэрийнхэн нь Понтианакийн нисэх буудалд шинэ мэдээ сонсохоор хүлээн сууж байна

Ослын улмаас алга болсон иргэдийн ар гэрийнхэн нь Понтианакийн нисэх буудалд шинэ мэдээ сонсохоор хүлээн суугаа аж. Тэдний нэг Яман Зай гэх залуу “Эхнэр гурван хүүхэд маань онгоцонд сууж явсан. Эхнэр маань өнөөдөр хүүхдийн минь зургийг явуулсан. Миний зүрх сэтгэл яаж эмтрэхгүй байх юм бэ?” хэмээн нулимстай ярьсан байна.

Сүйрсэн онгоц нь 1994 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй талаар Sriwijaya Air компанийн захирал хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *