Нүүр Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “5-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,225

Гантиг бол чинээлэг айлын ганц хүү. Аав Баатар нь насаараа мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж болох болохгүй олон ч зүйл хийж явсаар өөрийн гэсэн компани, тансаг хаус, үнэтэй машин гээд юм

юмтай л болж амжжээ. Эхнэр Нансалтай ханилаад гучин жилийн нүүр үзэхдээ хоёр ч хүүхэдтэй болсон боловч хүүхдүүд нь хөлд орохоосоо ч өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлж тэнгэрт одсон аж.

Үүний цаад учир нь Баатарын шуналдаа автан бусдад хийсэн муу үйлийн үр байсан гэдгийг тэр хоёр яаж мэдэх билээ. Хагацал гунигт автан галзуурах шахсан Нансал нэг хэсэгтээ л бор дарсанд дурлан

үргэлж согтуу хөлчүү гэртээ хэвтэх болж нөхөр нь ч үүнд нь дургүйлхэн гэртээ харих нь багасч мөнгөний төлөөх улайралдаа автсаар тэр хоёрын харилцаа тасрахад бэлэн болсон нарийхан олс

шиг л болсон байлаа. Уг нь Нансал хэн ч харсан үзэсгэлэнтэй эгэл жирийн сайхан бүсгүй. Давхраагүй жижигхэн тас хар нүд нь баяртай юмуу ууртай үед нь яг л гантиг чулуу шиг гялалздаг, инээхэд нь уруул

хацрын хоорондох нугалаасанд нь хөөрхөн хонхорхой үүсч тэгшхэн цагаан шүд нь нүд гялбадаг тийм л хөөрхөн бүсгүй байв. Баатар ч анх түүний хөөрхөн инээдэнд дурласан түүхтэй. Нансал түүнийг араасаа бүтэн хоёр жил гүйлгэж цэцэг, бэлэгний мөнгөөр хангалттай шатаасны эцэст зөвшөөрсөнсөн. Баатарын уйгагүй зүтгэл, халамж хайр Нансалыг уяраасан бизээ. Баатар хоёр ч хүүхдээ алдчихаад гуньж гутран амьдралын хэцүү сорилтод бууж өгсөн эхнэрийгээ анхных шигээ халамжилж, сэтгэл санааг нь тайтгаруулахыг ч хүссэнгүй. Гадуур ажил төрөл хөөцөлдөн үргэлж өөрийгөө завгүй байлгахын сацуу өөр өөр бүсгүйчүүдтэй учран жаргахаа ч мартсангүй. Гэртээ харихад нь согтуу, эсвэл шартсан байдалтай, нүд нь бүлцийж хавдан улайсан эхнэр нь угтахад түүний ой гутдаг байлаа. Нансалын гантиг чулуу шиг гялалздаг байсан нүд сааралтан бүүдийж, Баатарын сэтгэлийг татдаг байсан хөөрхөн инээд бүр ор сураггүй алга болжээ. Тэр хоёр нэг ширээнд хамт сууж хооллолгүй тун их удсан байлаа. Тансаг том байранд ганцаархнаа өнжих Нансалд амьдрал үнэхээр утгагүй санагдан өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж байх үед нь энэ бүхнийг орвонгоор нь эргүүлэх гэнэтийн явдал тохиолдсон билээ.

Сүндэр орон дээрээ хэвтээд нэг зүйлийг хүлээсэн янзтай утсаа байн байн шалгана. Түүний хүлээсэн зүйл ирэхгүй л байгаа бололтой уруулаа хазснаа жирвэгэр хар хөмсгөө нумруулан зангидах нь тунчиг хөөрхөн харагдана. Ойрд охин нь овоо дуу шуу орон хоол ундаа сайн идэж, хичээл номондоо ч дуртай явах болсонд Долзод авгай дотроо битүүхэн баярлаж байлаа. Байнга л үглэж яншдаг байсан ээж нь нөгөө явдлаас хойш түүний аяар байж үг ч дуугарахаа больсонд Сүндэр эхэндээ эгдүүцэн уурладаг байсан ч сүүлдээ харин ч амар санагдах болжээ. Сүндэр ийнхүү бодол болж хэвтснээ нэг мэдэхнээ нүд нь анилдаж хэсэгхэн зуур зүүрмэглэж орхиод тэртээх олон жилийн өмнөх асрамжийн газрыг зүүдлэв. “Миний хөөрхөн дүү онц байж байгаарай. Эгч нь удахгүй ирж дүүгээ авна за юу” гээд өөрийг нь үнсэх охины царай ер тод харагдахгүй байлаа. Өнөөх охин түүнийг чанга тэвэрснээ цааш эргэн алхсаар замхран одоход араас нь Сүндэр “Аниа намайг битгий орхи л доо” гэж хашхиран эхэр татан уйллаа. Сүндэрийг нойрон дундаа яраглан гиншиж уйлагнахад Долзод сандран босч очоод “Миний охин сэрээрэй” гээд зөөлхөн алгадан сэрээв. “Нөгөө муухай явдлыг л зүүдэлж дээ” гэж бодсон Долзод юм

хум шалгаасангүй охиныхоо духан дээр зөөлөн үнсээд холдлоо. Сүндэр шанаагаа даган урссан нулимсаа арчаад саяны зүүдээ нэхэн санахыг оролдож хэвттэл утас нь жингэнэн дуугарч Амгалангаас мессеж иржээ. “Юу хийж байна даа? Би сагсны секцээ тараад харих гээд явж байна” Сүндэр саяхан зүүдэлсэн гунигт зүүдийг аль хэдийн мартчихаад нулимсанд норсон нүд нь гялалзан сэргэж инээд алдав. Хоёр сарын турш Амгалангийн мессежинд хариу өгөхгүй явж байгаад саяхнаас догдолсон сэтгэлээ барьж дийлэлгүй мессежээр харьцдаг болсон билээ. Охин жуумалзан байснаа хариу бичиж эхлэв. ~Унтаж байгаад сая сэрчихлээ. Сайхан зүүднээс салгачих юмаа хэхэ ~Өө тиймүү. Сэрээсэнд уучлаарай. Би харин чамайг санаад мессеж бичмээр санагдаад л… ~Мм. Зүгээрээ. Нэг их сайхан зүүд биш байсан юмаа, тоголсон юм. ~Аан. Юу зүүдэлсэн юм бэ? Хар дараа юу? ~Аа нэг тиймэрхүү муухай дурсамжаа зүүдлээд ээ. Чи хариа юу? ~Микронд суучихсан явж байна аа. Маргааш амралтын өдөр юу хийх гэж байна даа? ~Гэртээ л өнжинө дөө. Хувцас хунараа угаагаад даалгавраа хийнэ. Харин чи? ~Надад хийх юм байхгүй ээ. Харин чамайг завтай бол уулзаж кино үзэх үү гээд л… ~Би завгүй ээ, уучлаарай. Одоохондоо болзож гадуур гарахгүй зүгээр л мессеж бичилцэж байя. ~Заза ойлголоо. Чиний хүслээр л болъё. Өөр юу байна даа ~Хэхэ юу байхав

дээ. Одоо босч хоолоо хийлээ… Энэ мэтээр оройжин утсаа халтал, нэгжээ дуустал мессеж бичилцэв. Утсаа хараад л инээд алдан жуумагнах охиноо хараад Долзод “Ишш хөөрхий, хүнд дурлачихаж дээ янз нь. Яана даа муу охин минь. Ахиад шархлаад хоцрох вий” хэмээн бодож санаа нь зовон сууна. Сүндэр ч шинэхэн дурлалдаа догдлон жаргаж байвч сэтгэлийнх нь мухарт айдас байсаар л байгаа учир одоохондоо Амгалантай хэт дотносохыг хүсэхгүй байлаа. Өмнө нь ганцхан Батбаяртай л үерхэж байсан ч түүнд хайртай дуртай байгаагүй билээ. Харин энэ удаа зүрх нь үнэхээр их догдолж, тэр хөвгүүнийг харахаар л сандарч тэвдэн, түүнтэй мессеж бичихээрээ бүх муу муухайг мартчихдаг болсон нь Сүндэр охинд анхны хайр гэгч зүйл нисэн ирсэн байхыг ч үгүйсгэхгүй ээ. Амгаланд дурласан охин Сүндэрээр тогтсонгүй, ангийнх нь ихэнх охид унаж тусна. Ялангуяа Сүндэртэй өмнө нь найзлаж байгаад өнөөх хэргээс хойш найзлахаа больсон Болор гэх өндөр шар охин Амгаланд ухаангүй дурласан

байлаа. Болор бол ангидаа төдийгүй сургуульдаа ч царайлаг ганганаараа цуутай, боломжийн айлын эрхийн тэнэг охин билээ. Сүндэр дунд ангид орсноос хойш Болортой найзлах болж нийлж хичээл таслан гадуур тэнэж цаашлаад бүр түүнээс тамхи татахыг сурчээ. Царайлаг, нуруулаг хоёр охины араас хөвгүүд зөндөө гүйлддэг байсны нэг нь Батбаяр байсан бөгөөд Сүндэр, Батбаяр хоёр үерхэж эхлээд л хоёр найзын харилцаа хөндийрч эхэлсэн аж. Сүндэр Болортой ховорхон уулзах болж Батбаярын найзуудтай нийлдэг болсон тул Болор битүүхэн найздаа гомдохын сацуу өш санаж явсаар өнөөх аймшигт хэрэг гарахад Сүндэрийг өрөвдөхөөс илүү бах нь ханасан билээ. Амгаланг Сүндэрт сайн болж тэр хоёр мессежээр харьцаж байгааг Болор хараахан мэдээгүй л яваа нь үнэхээр аз юм.

Хэрэв Болор тэр хоёрыг мэдчихвэл ямар аймшигтай зүйл болохыг хэн ч таашгүй… Нэгэн мах цусны тасархай болсон дүү нь анхны хайртайгаа учирч догдлон байх энэ үеэр алс холын Лондонд суугаа эгч нь ч бас хайр дурлалдаа шатан нисэх нь холгүй байлаа. Зунжингаа хамт байсны эцэст Гантиг зориг гарган Грэйст сэтгэлээ илчилж Грэйс ч мөн өөрт нь хайртай болсноо хэлснээр дурлалт хосын үерхэл албан ёсоор эхэлжээ. Тэр нэг сайхан орой Грэйсийг амттан барисаар Гантигын байранд очиход орцны шатнаасаа авхуулаад сарнайн дэлбээ хөглөрч явсаар хаалга хүрч дотогш ороход Гантиг хэдэн арван лаа асаасан романтик өрөөнд тансаг ширээ дасчихсан хүлээж байв. Грэйс баярласан догдолсноо тулгамдаад үг ч хэлж чадахгүй ангайн зогсоход Гантиг доголсоор хүрч ирээд анх удаа уруул дээр нь үнсээд “Надтай үерхээч” гэж гуйжээ. Грэйс дурлалт залуугаа хайр дүүрэн харцаар ширтэж сэтгэл нь хөдөлсөндөө дусал нулимс бөмбөрүүлэн толгой дохисон билээ. Тэр үдэш Грэйсийн хувьд амьдралд тохиох олон сайхан мартагдашгүй дурсамжуудын нэг нь болж үлджээ… Грэйс

ахлах сургуулиа төгссөн тул урлагын их сургуульд элсэн орж багын мөрөөдлөө биелүүлэхээр сэтгэл шулуудан Гантиг ч мөн суга таягнаасаа салж бүрэн эдгээд хичээлдээ явж эхэлсэн бөгөөд хос залуус маань өдөр бүр зав зайгаараа уулзан болзож гадуур зугаалан цагийг сайхан өнгөрүүлж байлаа. Грэйсийн гэр бүл амгалан тайван, элэг бүтэн хэвээр, аав ээж нь ялимгүй хөгширч, дүү нь томорсоор. Грэйст санаа зовоох юу ч байсангүй, дуртай мэргэжлээрээ суралцан, хайртай залуутайгаа болзож аз жаргалдаа умбанхан байв. Өвлийн улирал хэдийнээ эхэлж хорвоо дэлхий цагаан нөмрөгөө зүүжээ. Удахгүй болох шинэ жилийн баярыг хүлээн хүн бүхний сэтгэл дэврүүн, энд тэндгүй гоёл чимэглэл гялалзан гялтганах нь сэтгэлд нэг л сайхан дотно мэдрэмж төрүүлнэ. Сүндэр энэ жил сургуулийнхаа сүлд модны наадамд оролцох эсэхээ шийдэж ядан байлаа. Амгалан гэх хөвгүүн энэ жил шилжиж ирээгүйсэн бол Сүндэр юун баяр наадамд орох манатай шууд л татгалзах байсансан. Харин Амгалан түүнийг ятгаж хамт орьё гэж гуйсан тул охин сэтгэл нь хоёрдон яахаа мэдэхээ байжээ. Авч өгсөн хувцас хунарыг нь тоохоо байж муухай аашлах болсон охин нь гэнэт л нэг өдөр “Ээжээ надад нэг гоёлын даашинз аваад өгөөч тэгэх

үү?” хэмээн гуйхад нь Долзод гайхахын сацуу баярлаж дуртай нь аргагүй зөвшөөрсөн билээ. Ээж, охин хоёр анх удаа хамтдаа дэлгүүрээр хэсч сугадалцан алхав. Долзод охиндоо гоё даашинз авч өгөхийн тулд гар татсангүй, аль үнэтэй, чанартай гэсэн дэлгүүрүүдээр явж үзлээ. Цав цагаахан гялалзсан си си даашинз өмсөөд хувцас солих өрөөнөөс гарч ирсэн охиноо хараад Долзод ямар сайхан охин өсгөснөө гайхан биширч алмайрав. Сүндэр толины өмнө хэдэнтээ эргэлдснээ санаа алдаж: ~Уг нь ёстой гоё юмаа тэ. Даанч аймар үнэтэй юм байнаа. Таны бараг нэг сарын тэтгэвэр юм байна ш дээ. Өөр хямдхан даашинз үзье дээ… ~Юу ярьж байгаан охин минь. Наадах чинь үнэхээр гоё харагдаж байна. Аваа ав. ~Хэтэрхий үнэтэй юм байнаа. Ганцхан удаа өмсөх юманд ийм их мөнгө үрж яах юм бэ. ~За зүгээрээ миний охион. Ээж нь энэ олон жил охиндоо ганц гялайж гялтайсан юм авч өгсөн биш. Хэдхэн хоноод дараа сарын тэтгэвэр буучихна. Санаа зоволтгүй ав миний охин. ~Заза та өөрөө л ав гэсэн шүү хихи ёстой гоё юмаа тэ. Би энийг цэвэрхэн өмсчихөөд буцаагаад зарнаа… Тэр хоёр хамаг мөнгөөрөө даашинз, туфль аваад гэртээ харилаа. Бөөн баяр хөөр болсон Сүндэр гэртээ харингуут Амгалан руу мессеж бичив. “Би даашинзаа авчихлаа. Хамтдаа үдэшлэгт явахыг зөвшөөрч байна”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *