Home Өгүүллэг НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “3-р хэсэг”

НАМАЙГ БИТГИЙ ГОМДОО өгүүллэг “3-р хэсэг”

0 second read
0
0
1,353

Гэрийн эзэн Батбаярын найз Ууганаа гэдэг залуу их сургуулиа хаясан хувиараа ажил хийдэг гэж өөрийгөө танилцуулсан ганган нүүрэмгий залуу байв. Тэрээр гурван өрөө байранд ганцаар амьдардаг бөгөөд

тэдний байр бараг орой бүр л хөл хөдөлгөөнтэй, наргиан цэнгээнтэй байх. Сүндэрийг ормогц тэнд байсан залуус, хүүхнүүд бүгд нүд унаган зарим нэг залуу нь илт шүлэнгэтсэн харцаар эрээ цээргүй ширтэнэ.

Батбаяр энэ залуустай сүүлийн үед нийлэх болсон бөгөөд Сүндэрийг хараахан танилцуулж амжаагүй явсан билээ. Арван жилийн хөөрхөн охин хараад хөл нь хөнгөрсөн Ууганаа ундаа, чихэр жимс зөөн гүйж

Сүндэрийн өмнө өрөөд: ~Манай Баб чинь ямар хөөрхөн найз охинтой юм бэ? Өмнө нь даанч танилцуулдаггүй байсан юм. Ийм хөөрхөн болохоор нь л харамлаад байдаг байсын байна л даа гэхэд Батбаяр их

л додигор: ~Хаха за юу гэж дээ андаа. Боломж л гараагүй байхгүй юу. Манай Сүндэр хөөрхөн байгаа биздээ, намайг яаж тоосон юм гээд л хүмүүс ярьдын ~Харин тийм байна. Муу андыг минь яаж тоосон юм

гэхээр л дагина байна шүү. Сүндэрээ нэрэлхэлгүй идэж уугаарай, хатуу юм ууж үзсэн биздээ? гэхэд Сүндэр: ~Үзэлгүй яахав дээ, жоохон хүүхэд байгаа биш гээд урдах хундагатай архийг авч ганцхан тонгойлгоод хөнтөрч орхив. Ууганаа жоготой инээгээд бусад руугаа нүд ирмэн дохихыг Сүндэр анзаарсан ч үгүй. Залуус ч шуугилдан хундага тулган ууцгааж хөгжмөө чангалан бүжиглэх нь бүжиглэж, зарим нь үнсэлдэн нялуурцгаана. Ууганаа Сүндэрийн хажуунаас холдохгүй байн байн архи пивоор шахсаар л. Сүндэр ч ээжтэйгээ айхтар юм болоод гарч ирсэн тул уур гомдолдоо болоод хамаа намаагүй баруун солгойгүй ууж байлаа. Уг нь охин өмнө нь найзуудтайгаа хэд хэдэн удаа уухдаа өөрийгөө цэгнэн тааруулж уудаг байсан билээ. Тиймдээ ч Батбаярын өвөрт орчихолгүй өдийг хүрсэн аж. Батбаяр ч нилээн ууж бараг тасрах дөхсөн амьтан гулжигнан суух бөгөөд найз охиныгоо яаж байна, ийж байна гэж анзаарах сөхөөгүй болжээ. Өрөөгөөр дүүрэн тамхины утаа суунаглаж хөгжим нүргэлэн хэнбугай ч манарч мансуурмаар… Охины утас холбогдохгүй хэвээр л… шөнийн 2 цаг аль хэдийн болсон тул

Долзод санаа зовох, уур хүрэх нь давхцан унтаж чадахгүй хөрвөөх зуур өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодно. Тэрээр хэдий хатуу чанга сэтгэлтэй хүн ч гэсэн өргөмөл ганц охиноо дотроо хайрладаг билээ. Харин ингээд бодохнээ хайраа ганц удаа ил гаргасан билүү гэхэд санаанд орох зүйл байсангүй. Үргэлж л загнаж зандчин үглэж яншиж байснаас ганц удаа тэвэрч үнсээд хайртай шүү гэж хэлж байгаагүйгээ Долзод сая л анзаарав. Амьдралын нугачаанд хөл алдан сөхөрч, бүх хайраа өгсөн тэр л хүндээ хөөгдөж туугдан гудамжинд хоцорсон тэр өдрөөс хойш Долзод огт инээгээгүй билээ. Цалингийн зээл авч ганц гэр худалдаж аваад айлын хашаанд гэрээ барьж сар бүр төлбөр өгч амьдрах хугацаандаа хоолтой, хоолгүй олон ч өдөр уйлж хоносонсон. Багшийн цалин гэж шалихгүй хэдэн төгрөгний ихэнх нь зээлэнд яваад үлдсэн хэдэн төгрөгнөөс хашааны түрээс, тогны мөнгө гээд л бас тал нь яваад өгнө. Гэдэс цувдайгаар олон ч орой голоо зогоодог байсансан. Бүтэн таван жилийн турш өөртөө шинэ гутал, хувцас ч авч чадахгүй бага багаар нь ч болтугай мөнгөө хураасаар өөрийн гэсэн газар хашаатай болж сая нэг санаа амарч билээ. Баян цатгалан явах үедээ авч байсан хэдэн ээлжийн хослол, туфль нь л тэр хэдэн жил

аминд орж нүүр тахлан хүн амьтны нүдэнд ааштай ганган авгай хэвээрээ харагддаг байлаа. Долзод дэндүү шазруун ихэмсэг зандаа болоод нөхрөөсөө ганц ч төгрөг нэхэж хэрүүл хийж явсангүй, түүндээ ч харамсдаггүй билээ. Дэндүү тансаг амьдралаас гэнэт ядуугийн туйлд шилжиж өмнө нь ярвайн сэжиглэдэг байсан юмаа идэж, гэр хорооллын шавхайтай гудмаар хөлөө цуцтал алхаж сурсан тэр цаг хугацаа л Долзодыг ийм хатуу чанга, энэрэх сэтгэлгүй болгосон бизээ… Батбаяр нойлын өрөө рүү гуйвж дайван очоод суултуураа онож ядан хөнгөрч байтал Ууганаа орж ирээд шууд угаалтуур луугаа сарих зуураа: ~Хээе Баб хөгшөөн гайгүй юу? Тасрах гээд байна уу үгүй юу хаха ~Гай…гүй ээ…гэхдээ нилээн муудаж байна шүү андаа хаха ~Энэ Сүндэртэй чи хэзээнээс үерхэж байгаан андаа? ~Аа тэр үү…Юу билээ…хоёр сар л болж байгаа юм байна ш дээ ~Өө удаагүй юм байна ш дээ. Од тоолуулж чадсан уу хөгшөөн хаха ~За тэрэн дээр бол цаадах чинь чанга ш дээ. Хэдэн удаа оролдоод шал дэмий хийлгэхгүй кардан татуулаад өнгөрсөн хаха заавал гэрлэж сууж байж онгоноо өгнө гээд солиороод хаха ~Ээ чааваас эр хүн ч бол доо. Хоёр сар болж байж тэнгэр харуулчихгүй заяагүй юм бэ хаха ~За яах вэ. Нэг л сайхан нартай өдөр од харуулж, обой маажуулнаа л гэчихсэн байгаа хаха

~Мань чинь өнөө шөнө охин насыг нь үдчих юмуу хихи андын гүйцээгээгүй үйлсийг үнэнч нөхрийн журмаар гүйцээе л дээ хаха ~Чи барахгүй ээ андаа. Цаадах чинь яаж ч уусан тасрана гэж гонжийн жоо. Далжийтлаа алгадуулаад л дуусна гэж мэд хахаха ~Барчихвал чи яах юм? Хоёулаа санасандаа баричих уу хөгшөөн? ~Болж байна. Маньд бавуулаагүй юм чинь чамд бол нөөв ш дээ хаха чи харин дараа нь санасан юман дээрээ гонжроод байв ~Хаха эр хүн ярисандаа ш дээ андаа. За тэгвэл тохирлоо шүү. Чи харин маргааш онгон охиноо алдсандаа харамсаад уйлаад байв ~Эр хүн уйлдаггүй юмаа андаа хаха… Хоёр залуу ийн ярилцаад нойлын өрөөнөөс гарч хөгжим нүргэлсэн том өрөөг зүглэлээ. Өөр дээр нь мөрий тавьж байгааг төсөөлөөчгүй Сүндэр пиво шимэн суух зуураа ээжийгээ бодон сэтгэл нь эмтэрч суув. Одоо ингээд л гэртээ харичихмаар байвч ээжийнхээ улаан нүүрэн дундуур ороолгоод хаячихснаа бодохоор л зүрх нь үхнэ. “Өөрөө л эхэлсэн шүү дээ. Ер нь намайг ганц удаа магтаж, ганц удаа үнссэн билүү. Дандаа л загнаж зоддог тийм ээж гэж ер нь юу байсан юм. Муу ёдор авгай” гэж согтуурхан бодоод уур нь хүрж урдах шилтэй архинаас өөртөө хундагалан ууж орхилоо. Батбаяр, Ууганаа хоёр маасайтал инээн орж ирснээ Сүндэрийн хоёр талд сууцгаан Батбаяр нь охины хүзүүгээр тэвэрч авснаа уруул дээр нь шуналтай гэгч нь озов. Тэр хоёр удаан гэгч нь нялууран үнсэлцэж Батбаяр албаар

Ууганаад харуулах гэж охины өгзөг, гуя, бэлхүүсийг базлан илж таална. Ууганаа ч тэр бүрийг нүд салгалгүй ширтэн хүсэл тачаалын гал дотор нь асахад “Эр хүн л юм бол энэ шөнө чамайг дээ” хэмээн өөртөө амлаад тэсэлгүй нөгөө хоёрыг салган Сүндэрийг татаж “Та хоёр одоо ямар нялуун юм бэ? Хажуудах хүн амьтнаа бодоход яадаг юм хаха за алив ууцгаая” хэмээн том хундагануудыг дүүртэл цалгиулан сархад хийж тулгацгаалаа. Батбаяр, Сүндэр хоёр тас үсэрч том өрөөний буйдан дээр хурхиран унтана. Бусад залуус ч тасрах нь тасарч энд тэндгүй таран унацгаажээ. Ууганаа муу санаалан бага уусан тул ганцаар шахуу эрүүл үлдсэн бөгөөд Батбаярыг налан унтаж буй Сүндэрийг эвтэйхэн өргөж тэврээд унтлагын өрөө лүү орж хаалгаа түгжив. Аймшигтай өвдөлт мэдрэгдэн салтаа саам нь задрахнуу гэлтэй болоход Сүндэр өөрийн эрхгүй сэргэж юу болоод байгааг ойлгож ядан манарлаа. Хэн нэгэн дээр нь хүнд биеэрээ дарж хэвтээд өөрийг нь эзэмдэж байгааг сая л ойлгосон охин мултрахаар оролдсон ч ямар ч тэнхэл байсангүй. Сүндэр хашгирч орилсон ч үгүй дэмий л сул нулимсаа асган уруулаа хэгзэртэл зуусаар бузар ажлыг дуусгав. Ууганаа янцаглан босч гэрэл асаагаад нулимсандаа хутгалдсан охины нүдэн дээр үнсэнгээ “Сайхан байлаа шүү. Баярлалаа хөөрхнөө. Одоо битгий уйлаа. Чи миний найз охин болж болно шүү дээ” гээд дарвайтал инээлээ. Сүндэр юу ч дуугарахыг хүссэнгүй, хэнийг ч буруутгасангүй, өөрөө л ийм зүйл рүү алхаж орж ирснээ бодохоор өөрийгөө хараан зүхсээр хэвтэнэ. Ууганаа том өрөө рүү очиж архинаас

хундагалан уугаад хурхиран хэвтэх Батбаяр луу харж даапаалан инээв. “Ууганаа хүү барна л гэсэн бол бардаг юм даа” гэж өөртөө хэлээд буцан унтлагын өрөө лүү зүглэлээ. Шөнөжин Ууганаад нухлуулсан Сүндэр өглөө босоод алхаж чадахааргүй болсон байлаа. Батбаяр унтлагын өрөөнд орж ирээд юу ч болсон шинжгүй түүнийг тэврэн үнсэх нь гайхмаар. “За манайхаан шараа тайлнаа” гэсээр Ууганаа гаднаас хоёр тор дүүрэн юм барьсаар орж ирэв. Шартсан залуус ч уухайн тас авчирсан архинаас хундагалан тулгацгааж дахиад л наргиан цэнгээн эхэллээ. Орон дээр ярвайн суух Сүндэр дээр Ууганаа хундагатай архи, лааз пиво барьж очингуутаа духан дээр нь үнсэж “Үзэсгэлэнт минь, эм хүн болсны чинь төлөө тулгачихъя” гээд гарт нь бариулав. Сүндэрт одоо амьдрал ямар ч утгагүй мэт санагдан яавал яаг, юу ч болсон хэнд хамаатай юм гэж бодоод нүдээ анин хундагыг амандаа ойртууллаа… Охин нь маргааш нь ч гэртээ ирсэнгүй. Долзод цагдаад мэдэгддэг юмуу гэж бодоод гарахаар бэлдэн байснаа ганц залгаад үзье гээд залгатал ашгүй дуудаж байв. Удтал дуудсан эцэст Сүндэр утсаа авав. ~Яах гээд залгаад байгаа юм бэ? ~Чи хааччихваа? Хүний санаа зовоогоод хаашаа янзын хүүхэд вэ чи? Хурдан гэртээ ир! ~Би очихгүй ээ наад гэрт чинь. Та хэзээ нээх надад санаа зовдог болчихоов. ~За миний охин ээждээ хүрээд ир тэгэх үү? Ээжийгээ уучлаарай. Гуйж байна миний охин хүрээд ир л дээ. (Уйлав) ~…зааз Битгий байн байн залгаад байгаарай. Би очноо очно… Долзод нулимсаа арчин санаа нь бага ч атугай тайвширч орон дээрээ суулаа.

Сүндэр жаахан халамцуу тамхи баагиулан сууснаа харихаар шийдэж бостол хоёр гартаа хундагатай архи барьсан Батбаяр урдуур нь хөндөлсөн зогсоод: ~Хүүе хайраа. Хэнтэй нь уугаад хэнтэй нь уудаггүй юм бэ. Алив нэг барьчих ~Би одоо болсоон харилаа. ~За маяглаад бай л даа. Өнөөдөр хайртайгаа жаргаж хононо биз дээ. Урд шөнө хайр нь тасарчихсан байна лээ ~Чадахгүй ээ Батбаяр аа! Би харимаар байна. Алив холд! ~Хнн. Яасан намайг голоод байна уу Чи? Ууганаагийн дор шөнөжин гийнасан л гэсэн. Өнөө шөнө намайг жаргаачихаад яв л даа. ~Чи муу битгий давраад байгаарай. Хоёулаа салъя баяртай. Одоо замаас зайл ~Хаха чам шиг гичий өөрийгөө юу гэж бодоов. Салъя гэчихжээ хаха муу янхан чинь онгон биш болчихоод үхсэндээ алцагнаад байгаан гэнгүүт нь Сүндэр түүнийг тасхийтэл алгадаж орхив. Батбаяр хундагатай архиа шидчихээд Сүндэрийг үсдэн чирсээр унтлагын өрөө рүү ороход тэр хоёрийг тоож байгаа ч хүн байсангүй, Ууганаа л хальт харснаа мушилзан инээгээд цааш харлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…