Нүүр Өгүүллэг “Зулцэцэг” өгүүллэг Төгсгөлийн “11-р хэсэг”

“Зулцэцэг” өгүүллэг Төгсгөлийн “11-р хэсэг”

0 секунд уншина
0
0
742

Өөр хүн ингэж эрээ цээргүй загнасан бол уурлан босч алгадахсан. Гэвч нүдээ аниатай ч гэсэн Санчир гэдгийг зүрхээрээ, бүх биеийнхээ эд эс болгоноор мэдэрч зүүд, бодит байдал алин болохыг ялгах тэнхэлгүй

жингүйдэн хөшиж орхив. Санчир инээмсэглэн өөдөөс нь харж суугаад юу ч хэлэлгүй ширтсээр байлаа. Зулцэцэг нүдээ аажуухан нээгээд инээх, уйлах зэрэгцэн нулимс нь цийлэгнэсэн ч жаргалтайгаар

инээмсэглэв. Олон жил биесээ мөрөөдөн санаж, хэлэх ярих үгээ хэдэн мянган удаа давтан бодож байсан хоёр маань цагаа тулахаар хэн хэн нь дуугарч чадахгүй ширтэлцэн сууна. Ямар их санаснаа, ямар их

хайртайгаа харцаараа ойлголцож, ингээд л өөд өөдөөсөө харж суугаа нь л тэдэнд хангалттай байлаа… Арайхийн ам нээж нүүр хагараад оройжин ярилцан суусаар нэг мэдэхэд ресторан хаах цаг болжээ.

Санчир Зулцэцгийг гэрт нь хүргэж өгөөд хоргодон хоргодон буцав. Зулцэцэг ч явуулмааргүй санагдавч үлдээч гэж хэлж зориглосонгүй. Тэр шөнө хэн хэнийх нь нойр хүрсэнгүй, дөнгөж салаад л Санчир

мессеж бичив. Анх үерхэж байхдаа шөнөжин мессеж бичилцдэг байсан шигээ үүр цайтал бичив. Зулцэцэг үүрээр яалтчгүй нойрондоо дийлдэн унтаж орхиод сэртлээ Санчирыг зүүдлэн жаргалтайгаар үнэгчлэн унтжээ… Хагацлын зовлонг хангалттай үзсэн хос хоёр маань энэ өдрөөс хойш салахаа болив. Ердөө 14 хоногийн дараа Зулцэцэг хамаг хувцсаа аван Санчирын шинэхэн байранд нүүж очжээ. Болж өнгөрсөн муу муухай бүхнийг хэн нь ч дурссангүй, дурсахыг ч хүссэнгүй. Зөвхөн аз жаргалтай ирээдүйг л зөгнөн хүсэж байв. Аз жаргалдаа бялуурч бялхасан бүтэн нэг жил өнгөрч тэд аав, ээж болцгоов. Санчирыг өвчсөн юм шиг дуурайсан хөөрхөн охинтой болж энэ олон хэцүү бүхний ард гарч учирсан тэр сайхан мөчөө билэгдэн Учрал гэдэг нэр хайрлажээ. Гэр бүлээрээ авахуулсан аз жаргалтай зургийг нь пэйсбүүкээс олж харсан Анхил анх удаа атаархаж хорссонгүй, аз жаргал хүсье гэж дотроо шивнээд Санчирыг

пэйсбүүкээсээ ч, зүрх сэтгэлээсээ ч блок хийвээ хөөрхий… Хүдэр ажил ажил гэж гүйхээ болиод ач охиноо харж гэртээ өнждөг болж өөрөө ч энэндээ тун дуртай өвөө нь, өвөө нь гэж бяцхан Учралд амиа тавина. Зулцэцэг төрөөд удалгүй шинэ уран бүтээлийнхээ ажилд орон завгүй гүйсээр, хайртай хүмүүстэйгээ амьдрах, дуртай ажлаа хийх гэдэг ямар их аз жаргал гэдгийг цаг мөч бүр мэдрэн, гэрээс гараад ажил руугаа яарч, ажил дуусмагц гэрээдээ яарч хоног өдөр, хором мөч бүрийг мөрөөдөл дунд өнгөрүүлж байлаа. Наашаа гэх хүнгүй тэр хэцүү үед тэвчээр, зориг гаргаагүйсэн бол өнөөдрийн энэ сайн сайхныг үзэхгүй ч байсан юм билүү хэн мэдэхэв… Хотын төвд нэр хүндтэй, тохилог салонд үсчин хийдэг болсон Сарангуа өнгөрсөн хугацаанд овоо өнгө төрх засч, өмдөндөө шээж баадаг байсан сэжгийн архичнаас юу ч үлдсэнгүй. Хүнтэй дотносолгүй нэлээн удаж зожгорох шахаж байтал харин саяхнаас байнга үсээ засуулдаг даруухан залуу үе үе чаат бичин

хирдээ догдлуулах болжээ. Сарангуа тэр залууг ирэх өдрийг бүр мэддэг болж, ирэхгүй ганц хоёр хоног хэтэрвэл нь гайхан, одоо үс нь нэлээн ургасан л баймаар юм, өөр үсчин орчихсон юм биш биздээ гэх хармын сэтгэл төрнө. Өмнө нь залуусыг урхидахдаа сайн, хамаа намаагүй харьцдаг нүүрэмгий байсан боловч, одоо тохь томоо сууж түрүүлээд мессеж бичих ч зүрх хүрэхгүй дэмий л утсаа байн байн шалган суудаг болжээ. Шинэ жилийн үдэш. Чихэр жимс амттан ундаа дүүрэн өрсөн ширээгээ тойрон Санчир, Зулцэцэг, Хүдэр, Учрал нар инээд хөөр болон сууцгаана. ” Энэ Сарангуа хааччихваа, нэг залгадаг билүү” гэхтэй

хаалганы хонх дуугарав. Өөрөөсөө ялимгүй намхан, хөрслөг бор царайтай, нүдэнд дулаахан залуу дагуулсаар Сарангуа орж ирлээ. Танилц миний найз залуу гэхэд бүгд баярлан инээцгээж гар барин танилцаж ширээнд урин баяраа эхэлвээ. Хүдэр охин, хүү хоёрыгоо хайртай хүмүүстэйгээ жаргалтай инээлдэн суухыг хараад самсаа нь шархиран баярын нулимс дуслуулж суулаа… Яг он гарах мөчид Зулцэцэг Санчирт бэлгээ өгөв. Гоёмсог туузаар боосон урт нарийхан хайрцгийг эвтэйхэн задлан хартал 2 зураас бүхий жирэмсний тест байлаа… Айдаа амьдрал гэдэг юутай баян, юутай сайхан бэ? Хагацал гуниг, хэцүү зовлон, бэрх давааг туулсан хэн бүхний өмнө жаргалын зам зурайж л байдаг юм шүү! Тэвчээр, итгэлээ хэзээ ч битгий алдаарай…

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *