Нүүр Өгүүллэг “Зулцэцэг” өгүүллэг “9-р хэсэг”

“Зулцэцэг” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
548

Анхил сарын дараа төрөх учир үлдэхээр болж, Санчир яаралтай онгоцны тийз захиалав. Онгоцны буудал дээр Санчирыг үнсээд далд ортол нь харан зогсох Анхилын доод зовхи нь татаж, дахин харахгүй

үүрд хагацаж байгаа юм шиг нэг л муу совин төрсөөр үлдэв. Анхны хүүхдээ олоод 4 сартай байх үедээ Санчирын утсыг санамсаргүй үзэж байгаад пэйсбүүкийн хайлт дээрээ Чулуунмаа гэж хэдэн янзаар

бичиж хайсан байхыг хараад уур нь хүрч тэр чигээрээ гарж шоудаад ухаанаа алдтал уун шатан дээрээс унаж зулбаснаас хойш Санчирт ч, өөртөө ч, хаа хамаагүй Чулуунмаад ч уур нь хүрч нэг хэсэг л хөлөөрөө

толгой хийж наргиж цэнгэн замаа алдах шахаж явахад хаяад явчилгүй хажууд нь үлдсэн Санчирт талархан улам их хайртай болж, дахин жирэмсэлснээ мэдснээс хойш шоу цэнгээнээс хол байх болов.

Харин тэр нэг гайтай шөнө тасарчихаад танихгүй хар арьст эртэй нойлын өрөөнд хурьцсанаа таг мартсан байлаа… Талийгчийг хөдөөлүүлэхээс өмнө архичин охиноо олохоор Хүдэр хүн хөлслөж

хайлган оройхон хэрд Сарангуаг олоход харин азаар уусан юм нь гараад дахиж уух архины мөнгө хайн эрүүл шахуу явж байжээ. Архичин ч гэлээ зүрх сэтгэлтэй хүн гэсэндээ эхийнхээ өнгөрснийг сонсоод Сарангуа балмагдан цочирдож цоо эрүүл болжээ. Аавыгаа даган үг дуугүй явж байранд нь очоод усанд орж байхдаа цурхиртал уйлсаар байв. Аав нь охиныхоо даахирч ширэлдсэн үсийг хусаж, шинэ хувцас өмсгөөд энэ олон жилийн дараа охиноо тэврэн хоёул баахан уйллаа. Ганцхан өдрийн дотор жоохон хүүхэд шиг болтлоо атийн хөшсөн эхийнхээ цогцосыг хараад Сарангуагийн зүрх аймшигтай базлан өвдөж, өлмийд нь сөхөрч унан ухаарал харууслын нулимсыг усан бороо мэт үерлүүлж авай. Санчир ч маргааш нь ирж талийгчийг ёс төртэй хөдөөллүүллээ. Чингис хаан олон улсын нисэх буудал дээр газардсан том цагаан онгоцноос цог золбоо, эрч хүч дүүрэн буун ирэх Зулцэцэгийг ажваас 4 жилийн өмнөх гуниг, айдас хургасан нүдтэй бүрэг даруу охиноос юу ч үлдээгүй мэт төрөл арилжсан харагдана. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь улам ихээр тодорч өөртөө итгэлтэй гунхах түүнийг нисэх буудал дээрх хүн бүр эргэж харан эрчүүд

шохоорхон шүүрс алдаж, эмэгтэйчүүд нь атаархалын бахархалын харц унаган байлаа. Зулцэцэг хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж овоо мөнгө цуглуулсан тул юун түрүүнд хөлслөх байр олж төвхнөв. Маргааш нь нэг киноны пробонд орохоор аль хэдийн найруулагчтай тохирсон байсан тул үсчин гоо сайхан орохоор гарлаа… Сарангуа овоо нэг хүн шиг ухаан орж архи амсалгүй, ээжийнхээ буяны ажлын хоол ундыг хийн гүйнэ. Санчирыг Анхилтай суусныг сонсоод нэг их санаа алдаж ахдаа аль дээр болсон явдлыг ярих гэснээ болив. Нэгэнт Анхил жирэмсэн юм бол одоо Чулуунмааг дурсаж ахын сэтгэлийг хоёрдуулаад хэрэггүй биз гэж боджээ. Одоо түүний хувьд цаашид юу хийж, яаж амьдрах вэ гэдэг том асуулт байлаа. Ямартай ч архи уух хүсэл нь өргөс авах адил үгүй болсонд өөрөө ч итгэж чадахгүй, аав ах хоёр нь ч сэмхэн баярлаж найдлага тавьж байгаа нь нүднээс нь харагдана. Хөөрхий муу эх нь түүнийг архинаас гаргах гэж очоогүй лам, бөө, үзмэрч, яваагүй эмчилгээ сувилал гэж байхгүй болоод аргаа барж суухдаа өөрийнх нь үхэл л охиныг нь архинаас гаргана гэж төсөөлөөгүй бизээ. Санчир ард хоцорсон жирэмсэн эхнэр, шинээр мэндлэх үрдээ яарч байвч

талийгчийн 49 хоногийг дуусгаад явахаар бэлтгэж байв. Анхил төрөхөөр өвдөж эхэллээ хэмээн утсаар нэг яриад таг болов. Санчир байж сууж ядан догдолж утсаа байн байн харсаар. “Магадгүй ээж минь надад хүү болоод ирж байгаа юм биш биз дээ, хайрыгаа төрөхөд хажууд нь байсан бол ямар сайхан бэ” гэж сайхан зүйлс бодно. Яг энэ үед л тэр Чулуунмааг биш Анхилыг бодож хайрлаж байлаа. Анхил таг чиг хоёр хонов. Санчир санаа зовж маргааш нь тийз захиалдаг ч юм билүү гэж бодож байтал Анхилаас зурвас ирлээ. ” Санчираа намайг уучлаарай. Чи наашаа ирээд хэрэггүй, хоёулаа салая” гэснийг уншаад маш их гайхаж утас руу нь залгавал авахгүй байсанд баахан мессеж явуулаад яахаа мэдэхгүй дахин дахин залгасаар л. Галзуурах шахсан Санчир юутай ч гарахаар шийдэн машины түлхүүрээ аван ухасхийтэл утас нь дуугарч зурвас ирэв. Салгалсан гараар зурвасыг нээн харснаа гартаа барьсан түлхүүрээ алдан унагаад толгой нь эргэсэн хүн шиг

хана налан суун туслаа. Жижигхэн хар арьстай хүү тэвэрсэн Анхилын царай нүдэнд нь дахин дахин харагдаж тэр хүүхдийг ямар их хүлээж хайрлаж байснаа бодохоос гомдол, уур, үзэн ядалт, жигшил зэвүүцэл зэрэг зэрэг төрнө. Сонин царайлсан ахыгаа хараад Сарангуа гайхах, айх зэрэгцэн очиж гараас нь утсыг авч хараад дуу алдав. “Анхил ч угаасаа явдал нь дийлдэхгүй новшийн хүүхэн л дээ, ахад аминаасаа илүү хайртай гээд л уйлж дуулаад байдаг байсан, арай ч дээ” гэж бодон ахыгаа яаж тайвшруулахаа мэдэхгүй дэмий л бүлтгэнэн зогссоор… Шөнө дунд Санчир шал согтуу орж ирэв. Сарангуа ахыгаа түшин орон дээр хэвтүүлээд хувцсыг нь тайлах зуур Санчир “яагаад миний хайрласан эмэгтэй болгон намайг хуурдаг юм бээ, Чулуунмаа Анхилаа” гэж ахин дахин үглэсээр байв. Сарангуа ахынхаа үглэхийг сонсоод Анхилтай нийлж Чулуунмааг хэрэгт хийн ахаасаа салгасан тэр явдал гэнэт санаанд нь орж Чулуунмаа нээрээ одоо хаана яваа болоо, би яах гэж тэр гэмгүй охиныг тийм аймшигтай хэрэгт оруулваа хэмээн бодож ахыгаа ч, Чулуунмааг ч өрөвдөн өөрийгөө зүхэж суув… Зулцэцэг шалгаруулалтандаа орж тэнцээд киноны зураг авалт аль хэдийн эхэлжээ. Дуртай ажлаа хийх ямар сайхан гэдгийг тэр одоо л мэдэрч байв. Өглөө бүр жаргалтай, зорилготой сэрж ажил руугаа алхаж байхад хотын бүх зүйл, бүх хүмүүс сайхан хөөрхөн санагдана. Өмнө нь тэр хэзээ ч энэ сайхныг анзаарч байсангүй. Хамт кинонд

тоглож байгаа гол дүрийн жүжигчин залуу Зулцэцэгт дурлаж хөл алдан гүйх болжээ. Хатуу хөтүүг үзсэн, хайрлаж дурлаж алдаж шаналж ч үзсэн Зулцэцэгт жүжигчин залуугийн уран яруу үгс, үнэтэй чамин бэлэг инээдтэй санагдахаас хэтэрсэнгүй. Зулцэцэг Санчирыг дурсан бодох нь багассан ч Монголд ирснээс хойш яагаад ч юм энд тэнд таарчих юм шиг санагдан өөрийн эрхгүй нүдээрээ хайсаар төстэй залуу тааралдвал сандран догдлоод ойртон зөрөх агшинд биш гэдгийг нь мэдээд хөнгөхөн гуниглана. Ариун нандин анхны хайр гэдэг хэн хүний зүрхэнд үүрд уяатай байдаг нь юуны учир юм болдоо… Шартаж, шаналж хэвтсэн Санчирт дүү нь бантан хийж ирэн өмнө нь тавиад хоолойгоо засан юм хэлэх гэснээ яаж эхлэхээ мэдэхгүй хэсэг дүлэгнэж суув. Юуг ч юм бодон, хаашаа ч юм гөлрөх ахынхаа гунигтай нүдийг харснаа Сарангуа зориг орон ярьж эхэллээ…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *