Home Сонин хачин IV цахилгаан станцын үйлдвэрлэлийн хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж, ОХУ-аас авдаг импортын эрчим хүч буурчээ

IV цахилгаан станцын үйлдвэрлэлийн хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж, ОХУ-аас авдаг импортын эрчим хүч буурчээ

9 second read
0
0
571

“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрчим хүчний системийн оргил ачаалал 1,224 МВт-д хүрч ажиллажээ. Ингэхдээ ОХУ-аас 64 МВт-ын импортоор авч оргил ачааллын үеэ хаасан байна” хэмээн ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал мэдээлэв.

Мөн тэрбээр “Үндсэндээ эрчим хүчний орчил ачаалал буурах хандлага руу орж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчим хүчний нийт хэрэглээ 7 хувиар өссөн байна. Гэхдээ импортоор авах эрчим хүчний хэмжээ буурсан.

Ингэж буурсны гол шалтгаан нь IV цахилгаан станцын машинууд дээр өргөтгөл хийгдэж, төслийн туршилтын ажил явагдаж байгаа. Ингэснээр 89 МВт-ын нэмэгдэл хүчин чадлыг сүлжээнд өгч буй.

Өөрөөр хэлбэл, бид эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ 84-86 хувиар хангаж, үлдсэнийг нь ОХУ-аас импортоор авдаг байсан бол өчигдрөөс дотоодын эрчим хүчний хэрэгцээний 95 хувийг ханган ажиллаж эхэлсэн.

Цаашид ч энэ маягаараа ажиллах бөгөөд ОХУ-аас тодорхой хэмжээний эрчим хүн импортоор авч болох ч огцом чадлыг авахгүй ажиллаж болох боломжтой боллоо” гэсэн юм.

“ДҮТ” ХХК-ийн Диспетчер инженер Б.Цэрэнбат “Эрчим хүчний хоногийн оргил ачаалал өнөөдөр өчигдрийнхөөс 20 МВт-аар буурсан байна. Дулааны цахилгааны станцууд нийтдээ 968 МВт-ын үйлдвэрлэж байгаа бол сэргээгдэх эрчим хүч 100 МВт-ын үйлдвэрлэж байна.

VI цахилгаан станц дээр хийгдэж буй өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор импортын эрчим хүч өдөр ирэх тусам багассан байна” гэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…