Нүүр Сонин хачин Зөв аарц 51 сая хүн амтай БНСУ-д албан ёсоор экспортлогдож эхэлжээ

Зөв аарц 51 сая хүн амтай БНСУ-д албан ёсоор экспортлогдож эхэлжээ

24 секунд уншина
0
0
588

Зөв аарц 51 сая хүн амтай БНСУ-д албан ёсоор экспортлогдож эхэлжээ. Монголын олон мянган залуучууд Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Тэдэнд эх орныхоо бүтээгдэхүүнийг хэдий ч хэрэглэх боломжтой болсон сайхан үйл явдал болжээ. Зөвхөн Монголчууд гэлтгүй Солонгос иргэд ч маш их сонирхож, худалдан авалтыг нэмэгдүүлсэн байна. Дэлхий дахин COVID-19 үүдэлтэй санхүүгийн асуудал үүсч, улс орны хувьд эдийн засгийн хүндхэн үетэй нүүр тулж байгаа энэ цагт Монгол брэнд худалдааны томоохон зах зээлтэй улс орнуудад экспортлогдож байгаа нь эдийн засаг, экспортын хувьд томоохон боломж юм. Зөв аарц бол малчдаас түүхий эдээ авч Монголд ургасан жимсээр баяжуулсан “Монгол бүтээгдэхүүн” Малчдын боловсруулсан сүү, Монгол жимсийг валют болгож байна гэдэг бол экспортын хамгийн том үнэ цэнэ гэж харж байна.

“Nice Mongolia Cargo” тээвэр зуучлалын компанийн захирал Д.Даваабаатартай холбогдлоо.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн. Сайн байна уу?

-Зариг.мн холбогдож байна. Та бүхэн Зөв брэндийн Зөв аарцыг БНСАУ-д худалдаалж эхэлсэн байгаа. Юуны өмнө баяр хүргэе. Гаднын улс руу үндэсний бүтээгдэхүүнээ гаргаж экспортлох ажил хэцүү байсан уу?

Баярлалаа. Зөв аарцыг анх Солонгос улс руу экспортлох саналыг 2020 оны 5 дугаар сард ТЭСО компаниас санал болгосон. Тухайн үед Корона вирус гарсан асуудалтай үе байсан. Солонгос улсад гаднаас бүтээгдэхүүн оруулж ирэх асуудлаар судалгаа хийж, материалаа бүрдүүлж, өнгөрөгч 9 дүгээр сард хүнсний бүтээгдэхүүн оруулж болох зөвшөөрлөө авлаа. Анхны Зөв аарцаа 5 төрөлтэйгөөр ачилт хийсэн. Солонгосд бүтээгдэхүүн маань очоод шинжилгээнд ороод 12 сарын сүүлээр албан ёсоор худалдаалах зөвшөөрлөө авсан. Бараг нийт хагас жилийн хугацааг зарцуулж Зөв аарц маань Солонгос улсад албан ёсоор худалдаалах боломжтой болсон.

-Солонгос иргэд Зөв аарцыг хэрхэн хүлээн авч байна?

Солонгосчууд маш их холбогдож байна. Их сайн хүлээн авч байгаа. Солонгосын худалдаа эрхлэгчид ч мөн Зөв аарцыг худалдан авч, цааш нь борлуулах сонирхол маш их байгаагаа илэрхийлж, утсаар холбогдож байна. Олон сүлжээ дэлгүүр, жижиг худалдааны төвүүд өөрсдөө худалдан авч цааш нь иргэддээ борлуулах сонирхолтой байгаа.

-Бүтээгдэхүүний онцлогоос та бидэнд мэдээлэл өгөх үү?

Солонгосод байгаа Монголчууд гэлтгүй Эх орондоо байгаа Монголчуудын хувьд ч маш их хэрэглэх дуртай бүтээгдэхүүн шүү дээ. Хүйтэн сэрүүний улирал болоод Корона вирустай энэ үед дархлаа дэмжих амин дэмээр баялаг бүтээгдэхүүн байгаа. Энд байгаа Монголчууд болоод Солонгосчууд маань дархлаа дэмжих Эко бүтээгдэхүүнтэй болсондоо маш их баяртай байгаа. Монголчууд талархсан сэтгэгдлээ хүртэл илэрхийлж байна.

-Зөв аарц Солонгосд ямар дэлгүүрээр худалдаалагдаж байгаа вэ?

Одоогоор Карго болон Монгол тауны дэлгүүр, захиалга шууд хүргэлтээр борлуулагдаж байна. Цаашид худалдаалах цэгүүдээ нэмэх болно.

-Зөв аарц хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байна?

Манай компанийг оруулж ирэхээс өмнө нэлээн үнэтэй байсан. 10 ширхэгтэй хатаасан аарц 20,000 вон гэх зэргээр худалдаалагдаж байсан. Харин манайх бол 50%-иар бага үнээр борлуулж байна. 10 ширхэгтэй хатаасан аарц 10,000 вон.

-БНСУ-ын зах зээлд Монголын өөр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байсан уу?

Сүү Сүүн бүтээгдэхүүний зах зээлд бол Зөв аарц анхных болж байгаа. Бүх төрөл нь маш их зарагдаж байгаа. Эхний ээлжинд орж ирсэн бүтээгдэхүүн маань дууссан. Чацаргана, Аньстай, цэвэр аарц болон аарцан үрэл эхний ээлжинд орж ирсэн. Өнөө маргаашгүй Монголоос бүтээгдэхүүн ирж байгаа. Энэ өвөл бол Солонгосод байгаа Монголчууд болоод Солонгосын иргэд дархлаагаа маш сайн дэмжихээр боллоо.

Бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *